Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ШИНЭ намын төсөв дарга шигээ “Шударга” байж чадах уу?

2020-2-05
0
ЖИРГЭХ

УИХ-аас 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төврийг тогтоох тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандаттайгаар сонгуулийг явуулахаар эцэслэсэн юм. Нэг үгээр, орон нутагт 20 тойрог бүхий 52 мандат, нийслэлд есөн тойрог буюу 24 мандатыг хуваарилсан нь энэ.

Үүнтэй холбоотойгоор улс төрийн намууд дангаараа болон өөр хоорондоо хамтран ажиллах санамж бичиг байгуулах замаар сонгуулийн бэлтгэлээ базааж эхлээд байна. Тэдгээрийн нэг нь Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй ШИНЭ нам. Тус намын зүгээс “Шударга ёсны төлөө” нэртэй хандивын аянг эхлүүлснээ өчигдөр зарлав. Одоогийн байдлаар улс төрийн ууган удаах хоёр хүчний зүгээс сонгуульд горилогчдоосоо хэрхэн хандив авахаа зарласан. Эрх баригч МАН-ын дарга нь нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй гэдгээ мэдэгдсэн бол сөрөг хүчин АН 100 сая төгрөгийн цензур тогтоогоод буй.

Бусад намын хувьд хэрхэх эсэх нь тодорхойгүй байгаа ч ШИНЭ нам “Шударга ёсны төлөө” аян гээчийг эхлүүлж, МАН, АН-ын араас зуузай холбов.

Намын дарга Ж.Батзандангийн хэлснээр ШИНЭН-ын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг дэмжиж олон иргэд хандив, дэмжлэг үзүүлэх хүсэлтээ илэрхийлсээр байгаа гэх. Тиймээс тэдгээр иргэний хандив, дэмжлэгийг хөшигний ард авахыг хүсээгүй ШИНЭН-ын удирдлагууд албан ёсоор аян эхлүүлж түүнийгээ “Шударга ёс”-ны хэмээн нэрийджээ. Үүгээрээ тэд Монголын улс төрд бас нэгэн шинэ соёлыг тогтоох болно гэдгийг ч намын дарга Ж.Батзандан дурдахаа мартсангүй. Тийм ч байж болох. Гэхдээ энд нэг асуулт байна. Тэр нь ШИНЭ намын хандивын аян намын дарга шигээ шилэн, шударга байж чадах уу?.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 801 хүн нэгдэж улс төрийн нам байгуулах эрхтэй ч ШИНЭ намын гишүүд дэмжигчдийн тоо хэдийнэ 90 мянга хүрснийг намын дарга Ж.Батзандан онцлох болсон.

Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй намуудын мэдээлэлд хамгийн их гишүүнтэй одоогийн эрх баригч МАН буюу 161300 гэсэн тоо байна. Өөрсдөө үүнийгээ баталдаг. Харин АН-ын хувьд 150 мянган гишүүнтэй гэжээ. Эдгээрийн араас МАХН-ынхан хамгийн дөхөж очих буюу бусдаасаа жин дарах хэмжээний 35 мянган гишүүнтэй гэсэн байна.

Харин 34 дэх нам болсон ШИНЭН-ын албан ёсны бүртгэлд 913 гишүүнтэй хэмээн бичсэн байх юм.

Тэгэхээр өнгөрсөн оны есдүгээр сард Дээд шүүхэд бүртгүүлж, тамга тэмдгээ авсан ШИНЭ намынхан гуравхан сарын хугацаанд 90 мянган гишүүд, дэмжигчтэй болсон нь чамлахааргүй, чанга атгах амжилт бололтой. Намын дарга Ж.Батзандангийн хэлж буйгаар шүү дээ. Гагцхүү парламентад суудалтай намаар өөрсдийгөө тунхаглаж, долоо хоног бүр Төрийн ордонд хуралдаж, байсхийгээд хөдөө орон нутаг, нийслэлийн иргэдтэй уулзалт өрнүүлэх, түүнийгээ хэд хэдэн телевизээр цацах болсон ШИНЭ намын санхүүжилт өнөөг хэр нь хөшигний ард яваа нь нууц биш. Хаанаас, хэнээс гаргаж, зарцуулдаг нь тодорхойгүй л явна.

Тийм байхад УИХ-ын ээлжит сонгууль хүртэл дөрвөн сарын хугацаанд 90 "мянган" гишүүн, дэмжигчдээсээ цуглуулах хандив "Шударга", "Шилэн" байж чадах уу гэдэг нь эргэлзээ төрүүлэм. Тийм биш л юм бол өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд намынхаа үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөө хэрхэн босгосон, хаанаас гарсныг нь ил тод зарла.

Тэгж байж зөв жишиг тогтооно, бусдадаа үлгэрлэнэ. Тэгэхгүйгээр өөрсдийнх нь хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүрийг "Шударга" нэрийн дор халхавчилж болохгүй.

Эсрэгээрээ хумсаа нуусан муур шиг ойлголтыг л нийгэмд төрүүлнэ. Тиймээс намынхаа санхүүжилтийг эхлээд ил болго Ж.Батзандан дарга аа! Учир нь, үүнийг ил болгох, хариулт өгөх хамгийн "шударга" хүн нь намын дарга Ж.Батзандан өөрөө?. 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Цэцэг нуурынхан (202.72.245.123)
    Чи битгий МАНАН-ийн захиалгаар хүчтэй гарч ирж байгаа 3 дагч хүчин ШИНЭ нам руу дайр. Ард түмэн бид ШИНЭ намын төлөө саналаа өгөх л болно.. Та нар ХҮН намыг 2016 оны сонгуулийн өмнө нухчин дарж авсан шигээ болгоно гэж бодож байгаа бол бүү горьд
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.179.26.104)
    Шинэ намаас өөр шударга нам Монголд байхгүй. Саналаа өгөө үз, болохгүй бол дараагийн сонгуульд алга болго
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    Erhes chi bitgii solior, yneheer iim olon gishyydtei naad nam chin, bi gishyyn bish gehdee medne
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • ШИНЭ нам ч эвгүй дээ ер нь энэ Сонгуулиар НЭГ эсвэл ХОЁРООР гараад ирж мэднэ шүү. Магадлал тун өндөр шүү. одоо улам л хүчийг аваад байгаа. (192.82.65.56)
    ШИНЭ нам ч эвгүй дээ ер нь энэ Сонгуулиар НЭГ эсвэл ХОЁРООР гараад ирж мэднэ шүү. Магадлал тун өндөр шүү. одоо улам л хүчийг аваад байгаа.
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    ямар ч гишүүн байхгүй бол би хаана явнаа аан хөөе. би шударга намын гишүүн байна.
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    Ямар ч гишүүн дэмжигч байхгүй бизээ энэ худлөа
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    4 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    41 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    51 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 5 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    1 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    1 цаг 42 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    1 цаг 49 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 17 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    2 цаг 21 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    3 цаг 21 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    5 цаг 24 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    5 цаг 56 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    6 цаг 57 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    7 цаг 4 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    7 цаг 15 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    7 цаг 29 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    7 цаг 43 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    7 цаг 43 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    7 цаг 49 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК