Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: Мандатын хуваарилалт шударга ёсны зарчимд нийцээгүй

2020-2-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар хуульч Ц.Цолмонтой ярилцлаа. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.


-УИХ-ын сонгуулийн хуулийг оны өмнө баталж, олон сайн засвар хийлээ. Харин энэ хуулийн дутагдалтай талыг юу гэж дүгнэж байна вэ?

-Монголчууд бид 1990 оноос хойш мажоритар, пропорцианаль, холимог гээд бүх тогтолцоогоор сонгууль өгч үзсэн, сонгуулийн туршлагатай, улс төрийн соёлтой ард түмэн. Харин энэ удаа сонгуулийн тойргийн мандатын зарим хуваарилалтыг шударга бус хийлээ гэж харж байна. Энэ талаар хуульч, судлаачид буруутгасан байр сууриа ч илэрхийлсэн. Харин УИХ анхаарсангүй.

-Эрх баригчид сонгуулийн хуульд нэг тойрог олон мандаттай байна гэсэн агуулгатай заалтыг зориуд оруулж тойрог, мандатын хуваарилалтыг хүч түрж шийдлээ гэж үзэж болох уу?

-Аливаа парламент тодорхой асуудлыг янз бүрийн аргаар шийдвэрлэдэг. Манай УИХ Сонгуулийн тухай хуулийг гол төлөв улс төрийн зөвшилцлийн аргаар шийддэг. Энэ хэлбэр сул ба давуу талтай. Сул тал нь парламентын олонх ардчиллын зарчмыг хангаж сөрөг хүчинтэйгээ, бусад намуудтай зөвшилцөж байгаа мэт боловч заримдаа улс төрийн зөвшилцөл нэрийн дор зарчимгүй, хууль зүйн зөрчилтэй шийдвэр гаргадаг. Уг нь ийм тодорхой зүйлийг намууд зөвшилцлийн аргаар шийдэхдээ мэргэжлийн хүмүүс, хуульчдын үгийг сонсох нь чухал.

- Нийслэлийн мандатаас хасаж орон нутагт шилжүүлснийг шударга бус хэмээн шүүмжилж нэлээд маргалдлаа. Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Судлаачид, намууд байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй хандлаа. Шударга бус болсон гэдэгтэй санал нэг байна. Тойрогт мандат хуваарилах зарчим байх ёстой. Яг ямар зарчимд үндэслээд нийслэлийн 28 мандатыг 24 болгож хасав гэдгээ хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхээр тайлбарлаж чадсангүй. Энэ байдал нь сонгуульд оролцох сонирхолтой хүмүүсээс гадна, гол нь нийслэлийн иргэдийн дургүйг хүргэж байна.

-Олон улсад ямар зарчмаар тогтоодог юм бэ?

-Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн байгуулалтын хэлбэртэй шууд холбоотой. НҮБ-ын гишүүн 190 гаруй улсаас АНУ, ОХУ, Канад, Австрали, Энэтхэг зэрэг арав орчим нь холбооны, үлдсэн нь нэгдмэл улс. Манайх нэгдмэл улсын тоонд ордог. Холбооны улсын үндсэн шинж нь парламент хоёр танхимтай байдаг. Доод танхимын гишүүдийг ард түмнээс сонгодог бол дээд танхимыг ихэвчлэн муж улсынхаа ашиг сонирхлыг төлөөлүүлэн сонгодог. Тэрийг нь газар нутгийн зарчим гэж хэлээд байгаа юм. Аль ч улсын парламент ямар хэлбэртэй байхаас үл шалтгаалаад гишүүдээ иргэдийнхээ тоотой порпорционалиар байх суурь зарчмаар сонгодог. Энэ зарчим нийслэлийн хувьд алдагдаад байгаа нь ойлгомжтой байна шүү дээ.

-Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгж, байршил гэсэн дөрвөн хүчин зүйлийг тэнцүү баримтлахыг зарчим болгосон гэж тайлбарласан л даа?

-Дөрвөн зарчим баримтална гэж юу байх вэ дээ. Ардчилсан нийгэм байгуулах гэж зорьж буй бид Үндсэн хуулийнхаа үндсэн зарчмыг л баримтлах ёстой. Тэнд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гээд заачихсан. Төрийн аливаа хууль, шийдвэр энэ зарчимд л нийцэх ёстой. Парламентын сонгууль гэдэг хүмүүс өөрсдийгөө төрд төлөөлөх хүнийг сонгож байгаа үйл явц. Тэр нь шударга ёсонд нийцсэн байх ёстой л гэсэн үг.

-Тойрог, мандатын хуваарилалт шударга бус болсон нь цаашид ямар сөрөг үр дагавар авчрах вэ?

-Үүнд бухимдах хоёр хүчин зүйл байна. Нэг дэх нь, сонгуульд оролцох улс төрийн сонирхолтой хүмүүс бухимдаж байна. Нөгөө нь, иргэд төсвийн хуваарилалт буруу байгаад бухимдаж байна. Орон нутгаас сонгогдсон олонх гишүүд тойрогтоо амласнаа биелүүлэх гээд нэгдсэн улсын зарчмаар зангидаж байх ёстой төсвийг задалж байгаа. Үүнээс болж төсвийн хуваарилалтыг буруу хийлээ гэсэн шүүмжлэл гардаг. Орон нутгаа, аймгаа хөгжүүлнэ гэж амласан гишүүд амлалтаа биелүүлэхийн төлөө л ажиллана шүү дээ. Тухайлбал, сүүлийн үед хүн ам ихээр төвлөрч байгаа нийслэлийн зарим дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд төсвийн хөрөнгөөр нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй байхад зарим аймгийн бараг сум болгонд сургууль, дотуур байр, соёлын төв, эмнэлэг, автозам, цахилгаан эрчим хүчний сүлжээ гээд бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Орон нутагт хөрөнгө төсөвлөхийг буруутгах аргагүй ч хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн өгөөжийг тооцсон байх ёстой. Орон нутагт мандат шилжүүлсний үр дагаварт төсвийн хөрөнгө улам задарч, өгөөж багатай зүйлд зарцуулагдана. Энэ нь манай сонгуулийн тогтолцоо, парламентын төсвийн хэлэлцүүлэг гажигтай байгааг хэлээд байгаа юм. Тиймээс цаашдаа аливаа шийдвэр гаргахдаа төсвийн шударга зарцуулалт, эдийн засгийн өгөөжийг зөв тооцох хэрэгтэй.

-Сонгуульд олон суудал авах магадлалаа нэмэх нь гол зорилго байсан юм биш үү?

-Ардчилсан нам 2016 онд бас л тойрог зохиож, мандатын хуваарилалт хийвэл ялна гэж тооцсон. Гэвч эсрэгээрээ МАН үнэмлэхүй олонх болсон. Одоо МАН яг тэр замаар АН-ын аргыг хэрэглээд ялна гэж тооцож байна. Сонгуулийн хууль хүмүүсийн сонгох эрхийг хангах зорилготой хууль болохоос биш улстөрчдийн сонгогдох эрхийг хамгаалах зорилгогүй. Манай ард түмэн сийрэг ухаантай, мэдээлэл ч сайн авдаг болсон. Улс төрийн намын хувьд сонгуулийн тойрог мандатын хуваарилалт чухал биш. Харин ард түмний өмнө амласан зүйлээ хэр хэрэгжүүлсэн бэ гэдэг л иргэдийн хувьд гол сонголт болно гэдгийг анхаараасай.

 

Эх сурвалж: ЗГМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
Малын тоо толгой 78 саяд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • saraa (66.181.188.26)
    toriin ajil hiij baisan humuus ingeed jon jon hiih ni zohimjgui es zuigui haragdaj bna
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.242.243.245)
    ULSAS IDSEN BAGDA YU
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Ynen ynen. Ynekheer ene MAN shudarga bus yum mash ikh khiij bna. Ene jil MAN ch yalagdakh tsondon n' tataad bna daa.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Цэцэг нуурын дугуйлан (202.72.245.123)
    ЗӨВ
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    4 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    40 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    51 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 5 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    1 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    1 цаг 41 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    1 цаг 49 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 17 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    2 цаг 21 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    3 цаг 21 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    5 цаг 24 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    5 цаг 56 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    6 цаг 56 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    7 цаг 4 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    7 цаг 14 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    7 цаг 28 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    7 цаг 42 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    7 цаг 43 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    7 цаг 49 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК