Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Мөнхбаатар: Томсгосон тойргийн сайн тал нь олон хүний эрх ашгийг хамгаална

2020-2-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн мандатыг баталсантай холбогдуулан АН-аас Үндсэн хууль зөрчиж байна. Уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэж мэдэгдээд байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын тойрог мандатыг тогтоох нь Их Хурлын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал байдаг. Мөн хэрхэн яаж тогтоох вэ гэдэг нь хуульчлагдсан байдаг. Тухайлбал, УИХ-ын тухай хуульд тодорхой эрх зүйн үндсийг тавьж өгсөн байдаг. Ингэхдээ хүн амын тоо, засаг захиргааны нэгж, байршил, нутаг дэсгэрийн хэмжээ зэргээс хамааран тогтоодог. Хууль тогтоогчид зөвхөн нэгийг нь харгалзаж тогтоохгүй шүү дээ. Дээрх дөрвөн асуудлыг бодолцож байж тогтоодог юм. Нийслэлийн тойргоос дөрвөн аймаг руу шилжүүлсэн асуудал нь хэлэлцүүлгийн явцад маргаантай сэдэв байсан. Учир нь олон мандаттай тойрог гэж хуулиараа гараад ирсэн. Тэгэхээр аймаг нэг тойрог учраас олон биш болчхоод байгаа юм. Тиймээс хоёр болгож дөрвөн аймгийг өөрчилсөн юм. Нэг зүйлийг дурдахад аймгийн мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооноос санал оруулдаг шүү дээ.

-Тойрог мандат хуваарилахдаа хууль зөрчсөн асуудал байгаа юу?

-Тойрог мандат хуваарилахдаа дээр дурдсан зүйлийг харгалзан тогтооно гэж заасан учраас Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

-АН-ын зүгээс дээрх асуудалд Ерөнхийлөгч хориг тавих байх гэж найдаж байна хэмээн мэдэгдсэн. Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай юу?

-Хориг тавих эсэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгч хориг тавихгүй бол хууль хэрэгжээд явна. Хэрэв хориг тавьбал ээлжит бус чуулган эсвэл хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж бодож байна.

-Томосгосон тойрог, олон мандатын системээр шинэ нам, залуу улстөрч гарч ирэх боломжгүй талаар зарим улстөр судлаачид хэлж байсан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Тойрог томосгох асуудлыг дэмждэг хүмүүсийн нэг нь би. УИХ-ын гишүүн иргэдийн төлөөлөл шүү дээ. Энэ утгаараа аль болох олон иргэнийг төлөөлж байж, төлөөллийн зарчим төгс болно гэж бодож байна. Өнгөрсөн сонгуулиар гишүүдийн дийлэх нь 3900-5900 хүний санал авч сонгогдсон байна. 10 мянгаас дээш санал авсан 12 хүн бий. Тухайлбал, Хөвсгөлөөс гарч ирсэн гурван гишүүн гурвуулаа 10 мянгаас дээш санал авсан. Төлөөллийн зарчим учраас аль болох олон хүнийг төлөөлж байна гэдэг нь тэдгээрийг эрх ашгийг хамгаалах боломж бүрдэнэ. Энэ агуулгаар тойрог томосгож байгааг нь зарчмын хувьд зөв гэж үзэж байна. 3000 хүнийг болон 10 мянган хүнийг төлөөлөх нь ялгаатай шүү дээ. 

-Намрын чуулган завсарлалаа. Эдийн засаг, нийгмийн хүрээнд ямар гол өөрчлөлт бий болсон гэж та харж байна вэ?

-Хавар, намрын чуулган нийлж хуралдаж, хамгийн урт хуралдсан парламент боллоо. Хамгийн чухал өөрчлөлт орсон нь Үндсэн хууль байсан. Уг хууль ирэх тавдугаар сарын 25-аас эхлэн мөрдөгдөж эхлэх бөгөөд нийгмийн байгууллын хувьд томоохон өөрчлөлт орно. Энэ утгаараа шинэ нийгмийн байгуулал, нийгэм эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл тэр үеэс хэрэгжиж эхэлнэ гэж үзэж болно. Төрийн байгууллын хувьд төрийн эрх мэдлийн хуваарилалтыг илүү тодорхой болгож өгсөн. Мөн шүүхийн хараат бус байх байдлыг тодорхой болгох зэргээс эхлэн тодорхойгүй байсан зүйлийг тодруулж өгөх өөрчлөлт орсон. Мөн нийгэм, эдийн засгийн байдалд чухал нөлөө үзүүлэх олон хууль батлагдан гарсан.

-Хаврын чуулган энэ парламентын отгон чуулган болно. Намрын чуулганаар хэлэлцэж амжилгүй үлдээсэн, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх ямар ямар гол хуулиуд байна вэ?

-Хэлэлцэх асуудал олон байна. 133 хууль хэлэлцэхээр гишүүд өргөн барьсан. Мөн чуулган дамжаад хэлэлцэж байгаа хууль бий. Эдгээрээс 17 хуулийг хэлэлцэхээр оруулсан. Ингэхдээ Үндсэн хууль хэрэгжихтэй холбоотой Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Хот тосгоны тухай хууль болон зарим хугацаатай байгаа хуулиа түлхүү оруулсан.

-УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуульд төдийлөн өөрчлөлт гарсангүй гэж зарим гишүүд ярьж байна. Ер нь УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуульд ямар ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Сонгуулийн хууль практикт байнга хэрэглэгдэж байдаг учраас процессын үйл ажиллагаа нь явцын дунд сайжирчихсан байдаг. Хуульд орсон гол өөрчлөлт нь өмнө нь байсан заалтыг илүү боловсронгуй болгосон явдал юм. Ялангуяа сонгуульд иргэдийг төлөөлөн сонгох боломжийг шударгаар явуулах зохион байгуулалтыг хангаж байгаа юм.

-Орон нутгийн сонгуулийн иру хүрэхгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Ирцийг сайжруулахын тулд ямар ямар заалт тусгагдсан бэ?

-Бусад улсын хувьд ч тэр парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй орон нутгийн сонгуулийн ирц бага байдаг зүшйл байдаг юм байна лээ. Улс бүр янз бүрээр зааж өгсөн байдаг. 20, 30 хувь ч гэдэг юм уу. Манай улс 50 гэж зааж олон жил явсан. Гэтэл сүүлийн үед хууль зөрчигдөх байдал бий болсон. Ирц хүрдэггүй. Орон нутгийн удирдлагуудаа томилох боломж нь бага байна. Эдгээр нөхцөл байдлыг гаднын улстай харьцуулж Орон нутгийн сонгуулийг ирцгүй болгож заасан. Өөрөөр хэлбэл, иргэдийн идэвхээс хамааралтай болно гэсэн үг.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Миеэ фаракцийн хүүхэлдэйгүүд Номтыг хамгаалсан (77.111.246.141)
    Миеэ фаракцийн хүүхэлдэйнүүд Номтыг хамгаалсан хараа биз дахин сонгох хэрэгггүй бид улс төрөө ийм хувалзнуудаас цэвэрлэх ёстой. Шударга төр шударга нийгмийг бүтээхийн тулд эднийг зайлуулах ёстой
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • irgen (103.10.22.136)
    мундаг санагддаг даа
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Миеэгийн хүүхэлдээ (77.111.245.72)
    Миеэгийн хүүхэлдээ
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.19.241)
    Томсгосон тойрог нь зөв байхаа? Газар нутгаас хамаарч зарим сонгогчдод хүрч санал хүсэлтийг нь сонсож чаддаггүй зүйл байгаа байхаа? Ж-нь2-с 3-н зуун км -н цаана байгаа иргэддээ ганц хүн яаж чиг хичээгээд хүрч чадахгүй байдал байдаг байхаа? харин 2-с3-н гишүүн бол өөр дөө?УБ-д бол хүсэл нь байвал явган яваад тойрсон ч болно доо?
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • dADo (202.131.236.138)
    Залуу хүн гэхэд нуруутай, зарчимтай шүү. Нутагтаа нэр хүнд их сайтай л хүн байна лээ
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • аан (185.238.219.21)
    ийм гишүүн байдаг юм уу
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    4 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    41 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    51 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 5 мин
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    1 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    1 цаг 42 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    1 цаг 49 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 17 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    2 цаг 21 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    3 цаг 21 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    5 цаг 24 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    5 цаг 56 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    6 цаг 57 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    7 цаг 4 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    7 цаг 15 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    7 цаг 29 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    7 цаг 43 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    7 цаг 43 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    7 цаг 49 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК