Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх, хамгаалах зөвлөмж

2020-2-07
0
ЖИРГЭХ

Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.


Түлэгдэхээс сэргийлэх

• Хүүхдээгар дээрээ авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх
• Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих

• Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй бай

• Тогоо болон хувингийн бариулыг хүүхэд хүрэхгүй тал руу харуулж тавих
• Зуухны тагийг заавал түгжиж байх
• Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, хүүхэд гар хүрэхээс сэргийлээрэй

Хаалга

• Хаалганы хязгаарлагч болон бариул нь хүүхдийн хурууг хавчихаас сэргийлэх
• Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх

• Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах
• Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Унахаас сэргийлэх

• Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх
• Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарах зүйлсийг холдуулах
• Цонхыг аль болох хагас, босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт хийх

• Хэрэв гадуур хүүхдээ авч явах бол зориулалтын үүргэвч бүсийг хэрэглээрэй

Галын аюулаас сэргийлэх

• Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй
• Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах
• Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
• Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх

Зарим зүйлсийг далд хий

• Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах
• Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягтлаж байх
• Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
• Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
• DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийн удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх
• Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй

Гэрийн тавилга

• Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийх
• Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгох
• Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлэх
• Телевизийг аль болох нам, аюулгүй байрлуулах нь зүйтэй

Хордлогоос сэргийлэх

• Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан төмрийн бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй
• Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаара
• Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай

Tоглоом

Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулаарай:
• Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй байх
• Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх
• Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн байх
• Хурц ирмэг өнцөггүй байх
• 20 сантиметрээс урт уяагүй байх
• Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан байх
• Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай байх

Гудамж, замын хөдөлгөөн
• Та хүүхдэдээ гудамж талбайд явахдаа автомашины ойролцоо болгоомжтой байх, зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарахыг зааж өгөхийн зэрэгцээ байнга хөтөлж явах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Малын тоо толгой 78 саяд хүрлээ
Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    21 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    24 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    32 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 0 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    1 цаг 4 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    2 цаг 4 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    4 цаг 7 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    4 цаг 39 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    5 цаг 39 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    5 цаг 47 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    5 цаг 57 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    6 цаг 11 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    6 цаг 25 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    6 цаг 26 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    6 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ
    6 цаг 37 мин
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
    6 цаг 44 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    6 цаг 51 мин
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    22 цаг 56 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    23 цаг 12 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК