Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн эзэмшлийн талбайд нус, цэрээ хаясан иргэдэд хариуцлага тооцно

2020-2-07
0
ЖИРГЭХ

Энэ сарын 6-ны оройн 22.00 цагт нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан нийслэлийн Онцгой комиссын гишүүд болох  нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч  Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарыг албан өрөөндөө дуудаж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч  Ж.Батбаясгалан “Таны гаргасан захирамжийн хүрээнд бид Зам тээврийн яамтай хамтран ажиллахаар болж байгаа. Нийслэл хотод орж гарч байгаа тээврийн хэрэгсэл болон галт тэрэг, нисэх онгоцоор зорчин ирж байгаа зорчигчдод коронавирусаас урьдчилан сэргийлэх тандалт хяналтыг тавих, дээр нь зохион байгуулалттай холбоотойгоор Онцгой байдлын шуурхай штаб байгуулах саналыг илэрхийлсэн байгаа. Тиймээс танд шуурхай штаб байгуулах тухай болон тус штабын ажиллах журмын төслийг танилцуулахаар өгч байна. Шуурхай штабын ажиллах хүрээ, гарах зардлын саналыг таниар шийдвэрлүүлэхээр оруулж ирж байгаа юм. Мөн өнгөрөгч мягмар гарагт Засгийн газрын хуралдаанаар танилцуулагдсан мал амьтны сэг зэм устгах чиглэлээр Ерөнхий сайдын албан даалгавар гарсан. Нийслэлийн бүх дүүргүүдэд эзэнгүй нохой, муурны устгалын ажил хийгдэж байгаатай холбогдуулан тухайн амьтны сэг зэмийг бүрэн устгах, элдэв халдварт өвчин хүнд дамжихаас сэргийлэх, мөн хүнсний зах худалдааны төв дээрх малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр болсон” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Одоогийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол аливаа халдвар тархахаас болон болзошгүй эрсдэлээс иргэдээ урьдчилсан сэргийлэх, иргэдээ мэдээллээр хангахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Иргэд маань амгалан тайван байж, өөрсдийгөө болон бусдыг элдэв халдвараас сэргийлэх талаар мэдлэг мэдээлэлтэй бай гэдгийг зөвлөнө. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс өөрийн дүүрэгт байрлах шалган нэвтрүүлэх цэгүүд дээр эмч, эмнэлгийн ажилтныг ажиллуулахаар болсон. Энэ дагуу бид хүн хүчээ хувиарлаад, ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Маргааш өглөөнөөс ажиллахад бэлэн болсон. Үүнтэй холбоотой зарах зардлын төсвийг холбогдох албан тушаалтнаар хянуулаад танд танилцуулж байгаа” гэдгийг Хотын захирагчид уламжиллаа.

Үүний дараагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Нийслэлийн Засаг даргад мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын онцгой  комиссын болон НОК-ын шийдвэрийг бид нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллаж байна. Шуурхай штаб байгуулагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотоос ямар чиглэлд хэдэн иргэн, ямар унаа машинаар явж байгаа, хаана зогсож, ямар үйлчилгээ авсан тухай мэдээллийнг нэг бүрчлэн бүртгэлжүүлнэ. Үүний үр дүнд сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд хаанаас халдвар авсан байх тухай магадлалыг тодруулж  мэдэх бололцоог бий болгож байгаа юм. Мөн нисэх буудал, төмөр зам, шалган нэвтрүүлэх цэгүүдэд сэжигтэй иргэн илэрсэн тохиолдолд түр байршуулах газрыг бэлтгэн ажиллаж байна” гэдгийг мэдэгдлээ.

Нийслэлийн Онцгой комиссын илтгэл мэдээллийг сонссоны дараа Хотын захирагч С.Амарсайхан “Манай улсад хэдийгээр шинэ коронавирус бүртгэгдээгүй боловч эрсдэлтэй орны тоонд бид багтаж байгаа. Та бидний үүрэг бол нийслэлчүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг аливаа эрсдэлд оруулахаас хамгаалах явдал. Коронавирусаас сэргийлэх үйл хэрэгт иргэдээсээ эхлээд назгайрах, маск амны хаалтаа зүүхгүй байх тохиолдол гарах боллоо. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг бүхий л чиглэлээр иргэдэд олгох нь чухал байна. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд хэрэгжүүлнэ. НОК-ын даргын тушаал шийдвэр гарч байгаа. Тус шийдвэрийн хүрээнд шинэ коронавирусаас сэргийлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг тусгасан, шуурхай штаб байгуулахыг үүрэг болгосон байгаа. Мөн Зам тээврийн сайд Л.Энх-Амгаланд хандан Нийслэлийн Засаг даргаас  албан бичиг хүргүүлнэ. Албан бичгийн хүрээнд нийслэл хотруу чиглэж байгаа авто замын шалган нэвтрүүлэх постууд дээр шуурхай штаб байгуулан ажиллахад дэмжлэг үзүүлэх, орон нутгаас хотруу ирж байгаа зорчигчдод эрүүл мэндийн анхан шатны шалгалт явуулах зэрэгт хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. Түүнчлэн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай захирамж гарч байгаа. Захирамжийн хүрээнд коронавирусаас сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авч ажиллахыг НЭМГ, НМХГ, НЦГ, НОБГ, ТЦГ, НМЭГ, Захирагчийн ажлын алба болон  дүүргийн Засаг дарга нарт тус тус  үүрэг болгосон. Дээр нь нэгдүгээр орлогч аймгийн дарга нартайгаа ойрхон мэдээллээ солилцож хамтран ажиллах ёстой. Ингэж байж бид үнэн зөв бодитой мэдээллээр бие биенээ хангаж, зөв зохион байгуулалттай ажиллаж Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа иргэдээ эрсдэлээс хамгаалж ажиллаж чадна гэж бодож байна. Нийслэл хотод Монголын хүн амийн талаас илүү нь ажиллаж, амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэд бид ухамсартай, соёлтой, мэдээлэлтэй байх нь өөрийгөө болон гэр бүлээ элдэв эрсдэлээс хамгаалах боломжтой юм. Энэ хүрээнд Зөрчлийн хуульд заасан зарим зөрчилд хариуцлага тооцох ажлыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НЦГ-тай хамтран хэрэгжүүлнэ. Хэн дуртай нь гудамж талбайд нус цэрээ ил хаядаг, бие засдаг явдал нь онцгой дэглэм тогтоогоогүй  үед ханиад томуу, сүрьеэ өвчний тархах эх сурвалж болдог. Үүн дээр гишгэлээд  ажил, гэртээ очиж бусдад халдвар тараах үндэс болж ирсэн. Онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулаад  иргэд нус цэрээ хаядаг, дуртай газраа бие засдаг явдлыг таслан зогсоох, үүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, торгууль оногдуулна тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарна. Тухайн зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцоод байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ нийтийн эрх ашгийг хамгаалсан, тухайн хүний гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүст халдвар тарахаас сэргийлсэн үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. Энэ асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах, үүнтэй холбоотойгоор бүхий байгууллагууд 00-оо иргэдэд нээж, үнэ төлбөргүй болгох асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэснээр Нийслэлийн Засаг даргын ажлын өрөөнд болсон НОК-ын зарим гишүүдийн оролцсон хуралдаан өндөрлөлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Малын тоо толгой 78 саяд хүрлээ
Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
    24 мин
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
    27 мин
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    34 мин
  • Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 2 мин
  • Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна
    1 цаг 6 мин
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
    2 цаг 6 мин
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
    4 цаг 9 мин
  • Samsung компани Apple-ийг эвхэгддэг гар утасны өрсөлдөөнд түлхлээ
    4 цаг 41 мин
  • Италид ойн түймэр дэгдээхийн тулд муурыг ашигласан байж болзошгүй ноцтой хэргийг шалгаж байна
    5 цаг 42 мин
  • Жеффри Эпштейнд эмэгтэйчүүдийг худалддаг байсан гэх загварын агент Францад нас барсан байдалтай олджээ
    5 цаг 49 мин
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
    6 цаг 0 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    6 цаг 14 мин
  • Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    6 цаг 28 мин
  • Наршихаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
    6 цаг 28 мин
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    6 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ
    6 цаг 40 мин
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
    6 цаг 47 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    6 цаг 54 мин
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    22 цаг 59 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    23 цаг 15 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК