Манай улсад авлига гэх идээ бээр лав буглаж, үрээ цацсаар байгааг 2019 онд авлигын индексээр 13 байр ухарч гэрчилсэн бөгөөд дэлхийн 180 улсаас 106 дугаарт жагссан явдал саяхан билээ.
Ер нь улстөрд авлига, албан тушаалын гэмт хэрэг хамгийн их байдгийг төрийн түшээд өөрсдөө нотлон хэлдэг. Сүүлийн жилүүдэд манай улсад албан тушаалтнууд өөрийн ашиг сонирхлын хүрээнд төрийн эрх мэдэлд хүрдэг. Улмаар авлига албан тушаалын хэрэг холбогддог ч хэрэг удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хаагддаг нь нууц биш болсон. Тухайлбал, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээддээ ЖДҮ-ээс зээл авсан гишүүдэд ямар ч хариуцлага тооцоогүйгээс гадна гишүүний бүрэн эрхийг нь хамгаалаад үлдсэн нь тухайн үед иргэдийн дургүйцлийг ихээхэн өдөөж байлаа.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар ч мөн “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх зарчмаар хэрэг нь хаагдах болов уу гэсэн иргэдийн хар байсан ч Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг асуудлыг засаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хаагдаж байсан авлигын хэргийн хугацааг шинээр тоолох, сэргээх талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм. Тиймээс иргэдэд жаахан ч болов итгэлийн оч гялалзаж эхэллээ.
Төрийн тэргүүнүүд нь албан тушаалаасаа буусан даруйд эрэн сурвалжлагддаг улс манайхаас өөр улс байхгүй байх. Тиймээс авлигачдаа дэмждэг биш хариуцлага тооцож чаддаг улс гэдгээ харуулахын тулд гэм буруутай эсэхийг нь яаравчлан тогтоож, хариуцлага тооцох нь хамгийн чухал юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд Интерполоор эрэн сурвалжлагдаж эхэлснийхээ дараа “Би хуулиас зугтаагүй. Удахгүй очно” хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-ын хуулийн фирмд хандаж, өөрийгөө өмгөөлүүллэхээр болоод буй юм.
Дээрх асуудалтай холбогдуулан улс төрд нөлөө бүхий зарим хүмүүс тухайлбал, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин "Н.Энхбаяр энэ угсарсан зэвсгээ хараахан бүрэн ашиглаж чадаагүй байж байгаад “хаан сэнтийгээ” сонгуулиар алдчихсан. Ингээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо жинхэнэ утгаар нь төгөлдөржүүлсэн юм” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Энэ хүмүүсийг гадагшаа явуулсан шүүгч, мөрдөн байцаагч, прокурор нарт арга хэмжээ авах хэрэгтэй. Ямар шүүгчийн захирамжаар Ч.Сайханбилэг гадагшаа явсан бэ. Хэн гэдэг шүүгчийн захирамжаар Ц.Элбэгдорж гадагшаа явсан бэ гэдгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй” хэрэгтэй гэсэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн ““Би удахгүй очно“ гэдэг үг иргэдийн ихээхэн ундуйцлыг хүргээд байна. Учир нь хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Удахгүй очно гэдэг бол зүгээр халхавч төдий үг. Монголын үе үеийн ерөнхийлөгч нар үл бүтэх хүмүүс байсан юм шиг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга түүхэнд ямар нэртэй үлдэх бол” зэргээр өөрийн цахим хуудастаа жиргэжээ. Ингээд иргэдийн сэтгэгдлүүдээс хүргэж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (17)