Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт болон цаг үеийн асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргах юм.
Асуудлын эхэнд хичээл сургуулийн карентины хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж ирэх гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар тогтжээ.
Тодруулбал, шинэ төрлийн коронавирустэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг, их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл хойшлуулаад байсан. Тэгвэл коронавирусын халдвар ирэх гурав, дөрөвдүгээр сар хүртэл идэвхжих хандлагатай гэж олон улсын эрдэмтэн судлаачид үзсэн тул ийн сунгажээ.
А.Сүх
Сэтгэгдэл (15)