Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа.
Тэрбээр “Ирэх гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл сургуулийн хорио цээрийг сунгалаа. Өнгөрсөн хугацаанд сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхаар онлайнаар ТВ хичээл орсон. Багш нарын хувьд авдаг цалин хөлс, нэмэгдлээ аваад явж байна.
Засгийн газраас хичээл тарах хугацаа, элсэлтийн ерөнхий шалгалт, мэргэжил сонгох хугацааг хойшлуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд ирэх дөрөв, тавдугаар сард сурагчид амралтгүй хичээллэнэ. Мөн дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ. Энэ байдлаар хичээлийг нөхнө. Бага ангийн сурагчид зургадугаар сарын 1-ээс эхлэн амрах бол ахлах ангийн сурагчид зургадугаар сарын 8-нд амарна.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг ийг зургадугаар сарын 8-10 өдрүүдэд зохиож, зургадугаар сарын 15 гэхэд элсэлт дуусна. Их, дууд сугуулиудын хувьд бүх курсуудын хичээлийг зургадугаар сарын эхээр дуусгана.
Засгийн газраас 0-5 настай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагийг 17.00 цаг хүртэл болгох талаар чиглэл өгсөн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, ХНХЯ, БСШУСЯ-ны сайдын хамтарсан тушаал гарсан. Тодруулбал, хорио цээрийн дэглэмтэй энэ үед хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэрийглэх талаар заваар батлагдсан. Салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор УОК-оос шийдвэр гарсан. Үдийн цай, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн цайны мөнгө хэмнэгдэж байгаа. Энэ хэмнэгдсэн зардлыг бусад зардлуудад шилжүүлнэ.
Түүнчлэн хичээл орсон эхний долоо хоногийг хичээлийг бататгах байдлаар орно. Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд эцэг эх, багш нарын хамтын ажиллагаа зайлшгүй чухал. Тодорхой хэмжээнд гэрийн даалгавар өгөгдөхөөс өөр аргагүй. Энэ бүрт төвөгшөөлгүй ойлгож, хамтарч ажиллааасай. Эцсийн эцэст энэ шийдвэр хүүхэд багачуудаа хамгаалахын тулд учраас ойлгох хэрэгтэй шүү” гэлээ.
Б.Лхам