УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түүнийг шалгах явцад ХНХ-ын сайд С.Чинзоригийг шалгах шаардлага гарсан байж болзошгүй талаар мэдээлэл цахим сүлжээнд гарч эхэллээ.
С.Чинзориг сайдыг Нийгмийн даатгалын сангийн мөнгийг дампуурах гэж байгаа банкинд байршуулсан, дампуурах гэж байгааг нь мэдсээр байж татаж аваагүй зэргээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар асан, АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөх З.Энхболд шүүмжилсэн юм. Тодруулбал, “С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал Нийгмийн даатгалын сангийн мөнгөө аваагүйгээс болж алга болсон. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа бол Уртнасан, С.Эрдэнэ, Н.Номтойбаяр огт хамаагүй. Яг мөнгө алга болсон үеийн он, сараар нь хайгаад хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.
Хариуд нь ХНХ-ын сайд С.Чинзоригийг “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь "Капитал"-д байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай гэж бухаж болохгүй” хэмээн тайлбар өгсөн билээ.
А.Сүх
Сэтгэгдэл (11)