Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа энэ сарын 18-19-нд шилжих шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Тухайн өдөр аймгийн Засаг дарга болон удирдлагууд түүнийг дуудаж, өрөөндөө архи авчруулж уусан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон, цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Уг хэрэгтэй холбогдуулж Ерөнхий сайдын зүгээс ийн хариуцлага тооцсон бололтой.
Сэтгэгдэл (4)