ХНХ-ын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Гүтгэлгийг шинж чанартай мэдээлэл цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. гарсан бүх асуудалд хүлцэнгүй, тэвчээртэй байж ирсэн ч сонгууль дөхсөнтэй холбогдуулан онц ноцтой гүтгэх асуудал үргэлжлэх шинжтэй байна.
Өчигдөр Бямбабаатар Монгол гэсэн хаягтай фэйсбүүк хуудаснаас өчигдөр фэйсбүүк хуудсаар УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзаж, С.Чинзоригийг яллагдагчаар татсан тухай мэдээлэл иргэн цацсан. Улмаар байгууллагын нэр хүндийг унагаж, ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, төөрөгдөлд орууллаа. Тиймээс эдгээр асуудалд цэг тавихаар өөрийгөө шалгуулна. Албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон эсэх асуудал надад байхгүй. Итгэлтэй байна. Нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан эсэхэд цэг тавьж өөрийгөө АТГ-аар шалгуулах хүсэлтээ өглөө. Миний бие яллагдагчаар татагдсан асуудал байхгүй.
Төрийн өндөр албан тушаалтнууд хэрэгт холбогддог, юу нь мэдэгдэхгүй алга болдог асуудал бий. Тиймээс өөрийгөө шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн Улсын ерөнхий прокурорт яллагдагчаар татсан эсэх талаар ямар нэгэн хариу өгөх талаар өргөдөл гаргаж байна.
Хэрэв хуулийн зүйл заалттай зөрчилдөхөөргүй бол дээрх үүссэн асуудлын үнэн зөвийг олж өгөөч гэж хүсч байна. Зөрчлийн тухай хуульд хүнийг гүтгэсэн бол цагдаагийн байгууллага шалгадаг. Одоогийн Зөрчлийн хуулиар хүнийг доромжилж, нэр төрд нь халдсан бол буруутай этгээдэд оногдуулдаг хууль инээдтэй юм. Өөрөөр хэлбэл, 2.5 сая төгрөгөөр торгодог.
Тиймээс уг хуульд өөрчлөлт орсон. Уг хууль энэ сарын 27-оос мөрдөгдөж эхэлнэ. Өмнө нь торгодог байсан бол одоо эрүүгийн хариуцлага хүлээдэг болох юм. Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө энэ нөхрийг гүтгэж авъя гэсэн улстөр явж байгаа юм болов уу гэж харж байна. Тиймээс ажил хэргийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн асуудлыг шийдвэрдлэж, шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагад өгч байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)