УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 24-27-ны өглөөний 08.00 цаг хүртэл замын болон галт тэргийн хөдөлгөөнийг хориглосон.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас хулгайн замаар явж өөрийн болон хайртай хүмүүсээ эрсдэл учруулахгүй байхыг анхааруулсан юм. Уул хад, овоонд гарахгүй байхыг зөвлөж байгаа.
Мөн хот доторх хөдөлгөөнийг хязгаарлаагүй ч алслагдсан дүүргүүд рүү орж, гарахад иргэний үнэмлэх албан байгууллагад ажилладаг болохыг нотолсон ажлын үнэмлэх, ажлын томилолт зэргийг биедээ авч явж шалгуулах юм байна.
А.Сүх