Цагаан сарын энэ өдрүүдэд хөл хорио тогтоосонтой холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 100 гаруй хяналтын камер замын хөдөлгөөн, тээврийн хэрэгсэлд хяналт тавьж байгаа юм. Мөн 521 цэгт цагдаагийн 545 алба хаагч ажиллаж байгаа бол нэмэлтээр Дотоодын их сургуулийн 65 сонсогч ажиллаж байна.
Хэдийгээр цагдаагийн алба хаагчид автозамын хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгаа ч зарим чиглэлд ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Долоон буудал орчим дахь автозамын хөдөлгөөн яг одооноос эхлэн нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (15)