Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар БНСУ-аас ирэх бүх нислэгийг ирэх сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилчид уртасгасан цагаар, байнга жижүүрлэж ажиллаж байна. Байнгын жижүүр гэдэг нь зөвхөн Элчин сайдын яам гэлтгүй тухайн орны онгоцны буудал дээр ажиллаж байгаа. Цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээллийг тогтмол мэдээлэл хүргэж байгаа. Өнөөдөр 11.00 цагт Солонгосын Элчин сайдын яамны ажилтнуудтай уулзсан. БНСУ-аас ирэх нислэгийг зогсоох шийдвэр гаргахдаа Солонгосын талтай харилцан тохиролцож, ойлголцсон. Ингэсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Онц байдал зарласан энэ үед бүс нутгууд ойлголцох нь нэн чухал. Энэ хүрээнд ямар нэгэн төлбөр тооцоо биднээс нэхэхгүй гэдгээ мэдэгдсэн. Израйль, Иордан улс Солонгосоос ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээ авч эхэлсэн. Австрали, АНУ-ын хувьд өөрийн иргэдийг БНСУ руу зорчихгүй байхыг уриалсан. Тодорхой хугацаанд зорчсон бол мэдээллээ үнэн зөв өгөхийг анхааруулсан. Гэх мэтчилэн дэлхийн улс орнууд арга хэмжээ авч байна.
Солонгосын их, дээд сургуулиудад манай улсын цөөнгүй иргэд суралцдаг. Тус улсын зарим их, дээд сургууль түр хугацаагаар үүдээ барьсан. Визний хувьд Тэгү хотод байсан, ирсэн иргэдэд виз түр хугацаагаар олгохгүй байх шийдвэр гаргасан. Мөн визний зөрчилтэй иргэдэд тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна лээ. Тодруулбал, дөрвөн жил 10 сар ажилласан гадаад иргэдэд 50 хоногийн хугацаатай виз сунгахаар болсон байна лээ. Тиймээс виз дууслаа гэж сандрах хэрэггүй" гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)