БНСУ-д эмчлүүлэхээр очсон Монгол Улсын иргэн "COVID-19"-ийн халдвар авсан талаарх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ сарын 25-ны өдрийн байдлаар БНСУ-аас ирсэн нэг иргэний хоолой өвдсөн гэх шинж тэмдэгтэйгээр Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Уг иргэн нь одоогийн байдлаар таван айлд орсон гэж асуумжинд өгүүлсэн байна. Тиймээс уг айлуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоосон аж. Тэгвэл энэ сарын 25-д "Улаанбаатар-Баян-Өлгий" чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын дунд байсан БНСУ-аас ирсэн Вьетнам Улсын иргэн өндөр халуурчээ. Энэ хүрээнд аймгийн онцгой комисс хуралдаж, яаралтай арга хэмжээ авахаар болжээ.
Энэ хүрээнд Улаанбаатар хот руу орж, гарах урсгалыг хязгаарласан хугацааг сунгах саналыг Ерөнхий сайд тавьсан аж. Тиймээс Улсын онцгой комисс яг одоо хаалттай хуралдаж байна.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)