Нийслэлийн онцгой комиссоос гарсан шийдвэр болон бусад цаг үеийн асуудлаар нийслэлийн Захирагчийн ажлын алба хуралдаж холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө.
Хүн ихээр зорчдог цэгүүдэд хийж буй ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тэлж арилжааны банкуудтай хамтран бэлэн мөнгөний машин, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Эмийн сан, Ариутгал халдваргүйтгэлийн байгууллагуудтай хамтран гудамж талбайд ариутгалын ажлыг эрчимжүүлэх, Дүүргүүдийн ТНААХ, Хот тохижилтын газруудаар нүхэн гарц, гүүрэн байгууламжуудыг угаах, цэвэрлэгээг тогтмол хийх үүрэг өгөв.
Мөн энэ хавар хийгдэх ногоон байгууламжийн байршлын судалгаанд нэмж оруулах санал, гэрэлтүүлгийн ашиглалт, асалтын хяналт, хайс хашлаганы бүрэн бүтэн байдал, бусад асуудлаар шуурхай хуралдлаа.
Сэтгэгдэл (2)