Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Мөнхцэцэг: Онц ноцтой гэмт хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

2020-3-06
0
ЖИРГЭХ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны эхний хоёр сард удааширсан, ээдрээ төвөгтэй, олон яллагдагчтай болон олон үйлдэлтэй, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийг шуурхай шийдвэрлэх талаар анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллажээ. Үүний үр дүнд 52 хүнд холбогдох 23 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ. Үүнд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон 119 иргэнийг 232 удаагийн үйлдлээр залилж их хэмжээний хохирол учруулсан 6 хэрэг, 286 иргэний орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсан 7 хэрэг, хүнийг онц харгис хэргийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан, мөн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн тус тус гурван хэрэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлэн, доромжилж, тамлан зовоон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход хүргэсэн болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь насыг хохироосон гэмт хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Энэ талаар тус дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор П.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Баянзүрх дүүргийн хэмжээнд залилах төрлийн гэмт хэрэг их гарсан байна. Ямар төрлийн залилангийн хэрэг түгээмэл үйлдэгдэж байна вэ?  

-Сүүлийн үед дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд залилангийн гэмт хэрэг буурахгүй байна. Ялангуяа удаан хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэдийг залилах гэмт хэргүүд их гарсан. Дүүргийн прокурорын газраас эдгээр хэргүүдийг энэ оны эхний хоёрд багтаан шуурхай шийдвэрлэж дуусгах арга хэмжээ авч ажиллаа.  Тухайлбал, 2017 оноос 2019 оны хугацаанд Япон улсын хөнгөлөлттэй зээлд хамруулна, Хотын захиргаанаас ядуу өрхөд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд олгох орон сууцанд хамруулж өгнө, банкнаас зээл гаргуулж өгнө, барилга барих газар олж өгнө гэх зэргээр 107 иргэнийг залилсан хэрэг гарсныг тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Мөн 2019 онд садар самуун агуулга бүхий бичлэг зарна, дүрстэй дуудлага хийнэ гэж 32 иргэнийг залилсан, 2016-2017 онд согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно гэж 14 удаагийн үйлдлээр дэлгүүрийн түрээслэгч нарыг бүлэглэн залилсан, 2018-2019 онд БНСУ-ын виз гаргана, 2016-2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа 461 дүгээр ангид ажилд оруулж өгнө, шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг авч өгнө гэж 24 удаагийн үйлдэлээр иргэдийг залилсан зэрэг томоохон хэргүүд байсныг шүүхээр шийдвэрлүүлээ.  

-Хулгайлах гэмт хэргийн хэргийн шийдвэрлэлт ямар түвшинд байна вэ?

-Хулгайлах гэмт хэргийн гаралт мөн буурахгүй байна. Олон холбогдогчтой, удаагийн дараагийн үргэлжилсэн үйлдэлтэй, шалгахад цаг хугацаа их шаардсан нэлээдгүй хэргүүд байсан. Эдгээр хулгайн гэмт хэргүүдийг мөн шүүхээр шийдвэрүүлсэн. Үүнд:

-2012-2019 онд нийт 226 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан 15 хүнд холбогдох хэрэг,

-2014-2019 онд бүлэглэн 27 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэж болон хулгайлан авч нийт 25 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг,  

-2015-2019 онд бүлэглэн 11 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтрэн эд хөрөнгийн хулгайлах, дээрэмдэх, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан хэрэг,

-2014-2016 онд иргэдийн эд хөрөнгийг дээрэмдэн, 12 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 35 сая төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан,

-2015-2019 онд 15 удаагийн үйлдлээр, иргэдийн гэрээс 34 сая төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан зэрэг хэргүүд байна.

Дүүргийн прокурорын газраас зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2012 оноос хойш удаа дараа бусдын эд хөрөнгийг хулгайлсан, дээрэмдсэн нийт 291 удаагийн үйлдэлтэй 30 хүнд холбогдох 7 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхээс 28 хүнд нь 1 жил 6 сараас 8 жил 10 сар хүртэлх хугацааны хорих ял оногдуулсан байна.

-Хүнийг алах хэд хэдэн ноцтой хэргүүдийг ч шүүхээр шийдвэрлүүлсэн гэж байна. Ямар ямар хэргүүд байна вэ?

-Хүнийг онц харгис хэргийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан дараахь хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнд:

-2019 онд үйлдэгдсэн насанд хүрээгүй, биеэ хамгаалж чадахгүй иргэнийг зодож, онц харгис хэрцгийгээр алсан М-д холбогдох хэрэг,

-2016 онд уурын зууханд галчаар ажиллаж байсан хүнийг зодож санаатайгаар алсан А, В нарт холбогдох хэрэг,

-2018 оны арванхоёр, 2019 оны нэгдүгээр сард хоёр хүний амь насыг санаатайгаар алсан, иргэдийн оффис, зоорь агуулахад хууль бусаар нэвтрэн их хэмжээний хохирол учруулсан А-д холбогдох хэрэг,

-2019 оны аравдугаар сард эхнэрээ зодож, онц харгис хэрцгийгээр амь насыг хөнөөсөн Ч-д холбогдох хэрэг,

-2014-2018 онд эхнэрээ эрхшээлдээ байлгаж, байнга хүчирхийлсэн, зодож, айлган сүрдүүлж байсны улмаас 2018 оны дөрөвдүгээр сард амиа хорлоход хүргэсэн Э-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

-Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаа. Хэргийн шийдвэрлэлт удаашралтай явагддаг байдал ажиглагддаг. 2 сарын эрчимжүүлсэн арга хэмжээний хүрээнд хичнээн хэргийг шийдвэрлүүлсэн бэ?

-Дүүргийн прокурорын газраас бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийн шийдвэрлэлтэнд онцгой анхаарч байна. Оны эхний хоёр сарын байдлаар 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хоёр хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн.

Эдгээр гэмт хэргүүд нь цахим сүлжээ ашиглан өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн танилцаж, улмаар насанд хүрээгүй, бага насны хоёр хүүхдийг хүчиндэн, эд зүйлийг нь дээрэмдсэн үйлдэлтэй. Шүүхээс шүүгдэгчид бүх насаар нь хорих ял оногдуулсан.  

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн захирал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 онд сургуулийн хашаанд тоглож байсан хүүхдийн толгой дээр төмөр унаж амь нас нь хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

-Дүүргийн прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх талаар цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Залилах, хулгайлах болон бусад төрлийн онц ноцтой гэмт хэргүүд ихсэж байгаатай холбоотой Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг үйлдэгдэж байгаа аргаар нь төрөлжүүлэн судалж, хэргийн шийдвэрлэлтэнд анхааран ажиллахын зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.126.88.134)
    ОНЦ НОЦТОЙ АВИЛГАЛ ХУЛГАЙН ХЭРГИЙГ ОГТ ШИЙДЭЭГҮЙ БАЙНА
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.115)
    Amjilt husie
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    БУРУУТАЙ БҮХЭН ХАРИУЦЛАГАА ҮҮРЭХ ЁСТОЙ
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.37.236)
    ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТЭН ТАРВАГАДОРЖ ХААНА ЯВНА.
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Иргэн (82.144.201.2)
    Сайхан ярьж болно шүү дээ, гагцхүү бодит баримтаа яриач дээ. Өөрөөр хэлбэл дэлгэрэнгүй ярьж болдоггүй юм уу.Овог нэртэй нь, болсон үйл явдлыг нь дэлгэрэнгүй яриач дээ
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • NO (202.179.31.113)
    SALHIT _N SHUUGCH NAR GUTAMSHIG!!!!!!!!!!!!!!!!! MONGOL_ SHUUH SUUGCH NART ITGEH ITGE BGUI EE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.153)
    ONTSIIN ONTS NOTSTOI ELBEGDORJ NARIIN HULGAI LUIVARIIN HEREG YUU BOLOOD BAINAAAA??????
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улсын Мацумото хотоос Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа
    14 цаг 24 мин
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
    16 цаг 12 мин
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
    16 цаг 22 мин
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
    16 цаг 32 мин
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
    16 цаг 39 мин
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
    Уржигдар 13 цаг 56 мин
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    2026-07-17
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    2026-07-17
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    2026-07-16
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    2026-07-16
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    2026-07-16
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    2026-07-16
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    2026-07-16
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    2026-07-16
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    2026-07-16
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК