зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Малчин өрхийн тоо, орлого нэмэгдсэн учраас “Улсын хошой аварга малчин өрх” шагналыг 13 өрхөд гардуулсан"

2020-3-09
0
ЖИРГЭХ

Сонгуулийн чимээ хаяанд ирэх сургаар улстөрчид ард түмэндээ хайр зарлаж, халамжлах нь жигтэйхэн. Яг ийм өдрүүдэд хаяанд тулж ирснийг гэрчлэх үйл явдлууд ар араасаа болсоор байна. Эхнийх нь тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг нэг удаа тэглэх байсан бол удаахид Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан “томчуудын” хүүхдүүдийн өрийг тэглэх хуулийн төсөл өргөн барьсан явдал байв. Тэгвэл хайрын гурав дахь давалгааны илбэрлийг мянгат малчид хүртэх бололтой.

Нэг үгээр хэлбэл, сонгууль угтсан жилтэй холбогдуулан эрх баригч намаас шагналын хурыг нэмэгдүүлсэн байж болзошгүй талаар иргэд шивнэлдэж эхэлсэн юм. “Улсын хошой аварга малчин өрх”-өөр жилд найман өрх тодруулдаг байсан бол энэ жил 13 болж өсчээ. Мөн аймаг, орон нутгийн удирдлагаас тус бүр таван хүн шалгарулах хүсэлт ирүүлсэн аж. Ямартай ч сонгуулийг угтаж, журмандаа өөрчлөлт оруулж, шагналын хурыг нэмэгдүүлэх замаар иргэд сонгогчдын саналыг татах арга байв уу гэдэг нь удахгүй харагдах биз ээ. Тиймээс чухам ямар шалтгааны улмаас шагналын эздийн тоог нэмэгдүүлсэн талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батмөнхөөс тодруулснаа хүргэе.

-Энэ онд Улсын аварга малчнаар тодрох хүмүүсийн тоог хоёр дахин нэмсэн тухай яриа гараад байна. Ямар учраас нэмсэн юм бэ?

-Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор сайн малчны журмыг шинэчилсэн. Өмнө нь олон малтай малчныг дэмждэг, улсын аварга малчин болгодог зохицуулалт байсан. Улмаар дээрх тогтоолоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх гэх мэтээр малчин өрхийн хамтын хөдөлмөрийн дэмжиж өгсөн юм. Мөн орон нутгуудаас буюу аймаг тус бүрээс таваас дээш малчинд аварга малчны шагнал олгох тухай хүсэлт ирүүлсэн. Хоёрдугаарт, 2019 онд улсын хэмжээнд 70.9 сая малтай болсон. Малчин өрхийн тоо сүүлийн хэдэн жил дараалан өссөн. Өөрөөр хэлбэл, манай улс 169.7 мянган малчин өрхтэй болсон. Нөгөөтээгүүр, 2019 онд мал аж ахуйн салбараас гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн. Жишээлбэл, 13.8 мянган тонн ноос, 9.5 мянган тонн ноолуур, 17.4 сая ширхэг арьс, 430 мянган тонн мах, 135 сая литр сүү үйлдвэрлэсэн. Ингээд үзэхээр сүүлийн таван жилийн дунджаар мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн 5.5 дахин нэмэгдсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд иргэд, орон нутгийн зүгээс ирсэн санал дээр үндэслэн Засгийн газраас нэмэх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрхийн тоог журамд нь өөрчлөлт орууллах байдлаар нэмэгдүүлсэн.

-Улсын хошой аварга малчны хувьд орон нутгаас нийт хэчнээн материал ирүүлсэн юм бэ?

-Орон нутгаас ирсэн саналыг харгалзсан. Гэхдээ ирүүлсэн хүсэлт бүрийг хүлээж аваагүй. Жишээлбэл, өмнө нь улсын хэмжээнд зөвхөн найман аварга малчинг л тодруулдаг байсан юм. Харин энэ удаа ирсэн материалуудыг шүүж үзээд 13-ийг нь шалгаруулахаар болсон. Нийт 169.7 мянган малчин өрхөөс 13 хошой аварга тодорно гэсэн үг. Энэ утгаараа өндөр тоо биш.

-Энэ жилийн аварга малчны хувьд хэдээс хэдэн насны хүмүүс шалгарсан бэ?

-Улсын аварга малчны хувьд хамгийн залуу нь 37 настай, хамгийн ахмад нь 76 настай хүн. Мөн 75 шалгуураар ХХААХҮЯ дүгнээд Засгийн газарт саналаа хүргүүлсэн.

-Малчдын жилийн дундаж орлого нэмэгдсэн гэж ярьж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Малчид жилд 30.7 тэрбум төгрөгийн орлого олж, таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг мал аж ахуйн салбарт оруулсан байна. Малчдын жилийн дундаж орлогыг 2018 онтой харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн. Малчин өрхийн тоо, хүн амын тоо, аймгуудын бэлчээрийн даац зэрэг олон шалгуур үзүүлэлт багтдаг юм. Тухайлбал, 500 мянган доош өрхтэй Говьсүмбэр, Орхон зэрэг аймгуудад аварга малчны тоог нэмэгдүүлээгүй.

-Аварга малчны шагналыг хэдэн төгрөгийн шагнал дагалддаг юм бол?

-Аварга малчны шагналд Засгийн газрын тогтоолд заасны дагуу дөрвөн сая төгрөгтэй тэнцах шагнал өгдөг. Мөн аварга малчин тодорсноороо тухайн орон нутаг болон нийгэмд ямар өөрчлөлт гарах вэ гэдэг нь чухал. Эдгээр нь төрийн бодлогыг орон нутагт гардан хэрэгжүүлэх ажлыг хийж байгаа. Орон нутагтаа манлайлагч хүмүүс байдаг. Генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан гол заалтуудыг орон нутагт хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, манлайлах үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, хошой аварга, малчин аваргыг шалгаруулахад хээлтэгч, хээлтүүлэгчийн тоог хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой юм. Бэлчээрийн даац хэтэрлээ, малын харьцаа алдагдлаа гэж их ярьдаг шүү дээ. Мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр аварга малчныг тодруулахад түлхүү оролцох, ингэснээр орон нутаг дахь мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэх зэрэг олон эерэг талтай юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.70.34.70)
    Хэрэггүй шагнал, бэлчээрийн доройтолд л нэмэртэй байх.
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 8 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    6 цаг 48 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    6 цаг 53 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    6 цаг 58 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    7 цаг 2 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    20 цаг 27 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    22 цаг 24 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    23 цаг 6 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК