зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ: Уучлаарай, Л.Оюун-Эрдэнэ ээ, Ц.Элбэгдоржоо өөрөө олж ир!

2020-3-09
0
ЖИРГЭХ

АН-ын дарга С.Эрдэнэ төрийн дээд шатны алба хаагчдын цалинг 279-450 мянган төгрөгөөр нэмсэн байна. Гэтэл төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин ийм хэмжээгээр нэмэгдсэнгүй. Ингэж болохгүй ээ. Төрийн алба түргэн шуурхай байх, хүртээмжтэй байх ажлыг төрийн үйлчилгээнийхэн буюу онцгой нөхцөлд ажилладаг эмч, багш, онцгой байдал, цагдаагийнхан хийдэг. Гэтэл дарга нарын цалин, хөлсийг л нэмэх юм. Үүнээс гадна “Тавантолгой” ХК-ийн 30 хувийг худалдах, арилжаалах асуудлыг Их хуралд танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO гаргах замаар хөрөнгө босгоно гэж байсан. Гэтэл нэг тэрбум ам.доллараар зарах тухай УУХҮ-ийн сайд ярилаа. Ингэж болохгүй. Тиймээс Их хурлаар энэ асуудлыг оруулах ёстой. УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх ёстой. “Тавантолгой” ХК ашигтай ажиллах боломжтой. Гэтэл ордын үнэ цэнийг алдагдуулж, зарах гэсэн явцуу бодолтой хүмүүс байна. Зарах асуудлыг АН зөвшөөрөхгүй. Хүмүүс IPO гаргаад нээлттэй компани болчихно гэж бодож байна. Заавал зарж, үрэхгүйгээр өөрийнх нь бодит боломжоор ашигтай ажиллах боломж бий. Жилд 1-2 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байна. IPO хийх замаар хөрөнгө босгоод тэрүүгээр нь юу хийх гэж байгаа юм бэ. Юу хийх нь тодорхойгүй зөвхөн  зарчмын юм яриад байна.

Оюутолгой дээр ингэж л алдаа гаргаж байсан. Тухайн үед би ТЭЗҮ, эргэн төлөлтийн хугацаа хаана байна гэж зөндөө асуусан. Хэн ч хариулаагүй. Эцэстээ алдаа боллоо гэсэн. Тиймээс Их хурлаар энэ асуудлыг шийдэх ёстой.

Сонгууль дөхөөд ирэхээр бусдыгаа харлуулах байдал гаарах юм. Би хариуцлагатай хэлье. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг тайлбар өгөөгүй. Надад үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Яллагдагчаар татагдаагүй. Их хуралд ийм бичиг ирээгүй. Прокурорын байгууллагаас ийм бичиг ирүүлээгүй. Намайг хоёр ч удаа яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдсан. Гэтэл бүгд ташаа мэдээлэл байсан. Намайг хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсныг нотлох баримт гаргаад ир. Чаддаг юм бол. Тэгвэл би шалгуулахад бэлэн байна.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан АН-ын гишүүдийг харлуулах гэсэн, хууль бус үйлдэл гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Ц.Элбэгдорж 2009 онд АН-аас түдгэлзсэн. Нам бус хүн. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “АН-ынхан зугтаагаад явсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгээ олж ир” ч гэх шиг. Хууль хяналтын байгууллагын ажлыг яахаараа улс төрийн намаар гүйцэтгүүлэх гээд байгаа юм бэ. Л.Оюун-Эрдэнэ ээ, уучрлаарай. Манай нам бол хууль дээдэлдэг нам шүү. Зугтсан гээд байгаа тэр хүнийг чинь улс төрийн нам эрэн хайдаггүй юм. Үүрэг нь эрх барьж байгаа нам, хууль хяналтын байгууллагад байдаг юм. Юм аа мэдэж ярь.

Ч.Сайханбилэгийн хувьд намын гишүүн хүн мөн. Гэхдээ түүнийг мөрдөж мөшгидөг нь бид биш. Намын хяналтын хороо хэн нэгэн гишүүний гомдлоор шалгадаг.

Ц.Элбэгдорж гэдэг хүнийг АН-д наахаа боль. Төрийн хүн, төрийн тусгай хамгаалалтад байдаг хүн. Хаана байгааг нь төрийн тусгайгийнхан мэдэх ёстой. Би тэгж бодож байна.

Бид хэн нэгний гэм буруутайг шалгадаг газар биш. Ч.Сайханбилэг нарыг шалгах ёстой бол шалга. АН-хан л гэх юм. Тэгвэл МАН-ынхан ЖДҮ-чин гишүүдээ яагаад шалгахгүй байгаа юм бэ. Яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Бодит зүйлээ ярь л даа. Аль нэг намыг гишүүнээр нь ялгаварлахаа боль. Эрх баригч нам нь МАН биз дээ. Тэд ажлаа хийх ёстой.

Генерал Б.Хурцыг манай намаас нэр дэвших тухай яриа гарсан. Намын төлөөллийн төв байгууллагын шийдвэрээр гишүүнчлэлийн урьдчилгаа татвараа авдаг, авсан. Түүнээс биш сонгуульд өрсөлдөх эрх зараагүй. Аудитын байгууллагад шалгуулсан. Б.Хурц, Ц.Элбэгдорж зэрэг хүмүүсийн хүүхдүүд мөнгө төлөөд нэр дэвших гэж байгаа гэнэ үү. Тийм зүйл байхгүй. За байлаа гэж бодоход ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яасан сайн мэдэх юм бэ. Хэрвээ үнэхээр ийм зүйл болсон бол намын дотоод асуудал биз дээ. Биднийг тагнадаг юм уу.

Б.Хурц гэдэг хүн нэг ч төгрөг өгөөгүй. Намын аль ч шатанд нэр дэвших тухай яригдаагүй.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шалгуулна. Ямар эх сурвалжаас ийм мэдээлэл аваад нийгэмд цацаж байгаа юм бэ. Намын нууцтай хобоотой асуудлыг олон нийтэд удаа дараа цацсан.

Манай санхүүгийн албаны дарга Чулуунчимэг гэж бий. Сахал Д.Эрдэнэбилэгийн эхнэр гэж хүн манай намд ажилладаггүй.

Манай охин Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч үзээгүй. Энэ банк хувь хүнд зээл олгодоггүй. Миний охин хувьцаа худалдаж аваад дараа нь зарсан нь үнэн. Гэхдээ өөрийнхөө мөнгөөр. Хувьцаа худалдаж авах, зарах эрх хүн бүрт нээлттэй. Худал мэдээллээр хүн гүтгэдэгээ боль" гэлээ.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • zochin (192.82.76.215)
    A N namaas Erdene darga n Enhbold zowloh n ene tsagt uls tor hiij yarihaas oor hiih yum baihgui bololtoi
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (202.179.25.4)
    enenees oor ulstor yarij baigaa hun baina u
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • irgen (66.181.190.74)
    AN tsalin nemj baigaa shuu harin ch niigmiin daatgaliin sang uren taran bolgoson ni unen baih
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
    • unen
      2020 оны 03 сарын 09
    • irgen
      nemj bgaagui
      2020 оны 03 сарын 09
  • Зочин (202.179.31.24)
    ZOV UG HELSEN BN!!!! TOR AJILAA HII TOR_N ERH BARIJ BGAA MAN AJILAA HII!!
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.76.193)
    Оюун Эрдэнэ шударга хэлчихдэг хошгируулдаггуй бас
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Zochin (203.91.115.48)
    Erdene elbegdorj 2 neg teregnii duguishdee ichihgvi zalah yumaa nadad hamaagvich geh shig 16 ond hutlultssun gvij bsan bj odoo uurdiinhun zabaann barigdaad ireheer hubiin toglolt hiisen hvmvvs
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • ааа (66.181.161.75)
    Оюун-Эрдэнийг бодох юм бол Эрдэнэ жудагтай юм бна.Оюун-Эрдэнэ намыхныгаа журмын нөхдөө араас нь хутгалж гарч ирсэн харин Эрдэнэ чинь хүмүүсээ хутгалах битгий хэл хамгаалах аястай зөв ярьж бна.Сүүлийн үед Эрдэнийг би хараад л байгаа зөв яриал байгаа шүү.Би АН-ыг дэмждэггүй лдээ
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
    • АРГАЦААСАН Л ҮГ БАЙНА
      2020 оны 03 сарын 09
  • Zochin (122.201.22.115)
    AH -aas garch irsen yurunhiilugch Elbegdorj, AH nerdee danstai baisan Saikhanbileg nar gutlaa toslood , zangiaagaa zugeed ireechee khonogii 900 dolaaryn buudald 6 sar nuugdlaa.
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.186.228)
    Энэ удаа Эрдэнийн зөв байлаа. Хүзүүгүй тарвагыг АН яалаа гэж барьж авчрах вэ дээ.
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.169)
    Гэхдээ л нэг нам юмчин холбоотой байгаа байлгүйдээ, утсаар нэг ярихдаа хүрээд ир гээд хэлчихгүй юу даа
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ХАМТ ЯВААД ОЛООД ИРЭЭ..
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    та хоёр хамт яваад олоод ирээч .
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.161.30)
    Эрдэнэ даргын охин яасан ч их мөнгөтэйн хаана хэзээ хэдий насандаа цуглуулж амжсан мөнгө хөрөнгө вэ таминь ээ
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Харин тиймээ эхээс төрөхдөө л мөнгө атгаж гарсан юм байлгүй дээ
      2020 оны 03 сарын 09
  • Зочин (122.201.24.179)
    Оюунэрдэнэ ч гэж бас нэг юм юм руу орсон давс шиг нөхөр. ЗГХЭГ н дарга бол сайд биш шүү.
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.92.123)
    Оюун-эрдэнэ угаасаа ПОП хүн Тиймээс олигтой эр биш хүний бөгс ухсан эсвэл хүнийг муу хэлэх эрдэмд гаршсан нөхөр
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • ардчилсан намын гишүүн (122.201.22.233)
    эрдэнээ дарга байх юм бол ардчилсан нам сөнөтүгэй би гишүүнээсээ татгазмаар байна угаасаа баянголын хэдэн луйварчид толгойд гарсан оюу эрдэнэ ёстой голыг олоод хэлсэн мандтугай
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
    • зочин
      Чи бол МАНын шээс яг мон байна
      2020 оны 03 сарын 09
  • erdenee bah melhii zailaa (192.82.72.198)
    erdenee bah melhii
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (60.153.254.87)
    Энэ тарган луйварчинд бас хувьцаа авах мөнгө байх нь. Тэр нь л гэмт хэрэг шүү дээ.нотлоно барина гэх ч шаардлага байхгүй гэж бодох үм. Түүнд мөнгө хуримтлуулах боломж хугацаа байгаагүй.
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Сар (59.153.85.83)
    Эрдэнэ луйварчин өөрөө зайл муу худалё
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Зөв МАНгар бацаанд ойлгуулж өглөө. Төрийн эрх мэдэл МААнгаруудад байгаа олоод ирээч МАНгаруудаа.
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Элбэг (202.126.89.42)
    Нийгмийн даатгалын олон тэрбумыг банкинд хийж Өндөр хүү авч баяжаа биздээ. Тэр банк нь дампуураа биз дээ. Нийгмийн даатгалын мөнгийг 1 бакинд давуу эрхээр байршуулж ххүг нь идээд хэвтнэ биз дээ. Гээл захын идмэн уусныг чинь дэлгэлээ. Өөо юм ярих уу яах уу
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Irgen (70.181.123.238)
    Erdene gedeg nuhdiig turuus hurdan zailuulah heregtei.manangiin bol luivarchdiig neg shyydee
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочиэ (66.181.161.73)
    Энэ Ардчилсан намд маань ямар их хулгайч луйварчид үүрлээв дээ
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.36.132)
    Эрдэнийн зөв. Оюун-Эрдэнэ төрийн сайд хүн гэхэд даанч больчимгүй зүйл их ярих юм
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 7 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    6 цаг 47 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    6 цаг 52 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    6 цаг 57 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    7 цаг 1 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    20 цаг 26 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    22 цаг 24 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    23 цаг 5 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК