зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Цэнгэлбар: Гэр бүлийн хүчирхийллийг анхан шатанд нь илрүүлж, шийдвэрлэх нь чухал

2020-3-10
0
ЖИРГЭХ

Эхнэрээ зодох, хүүхдийнхээ бие мах бодид гэмтэл учруулах зэргийг л иргэд хүчирхийлэл хэмээн үздэг бусдыг нь тоодоггүй хэвшмэл ойлголт саяхныг хүртэл байсан. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл үнэн хэрэгтээ олон хэлбэрээр үйлдэгддэг аж. Тухайлбал, бие мах бодийн, эдийн засгийн, оюун санааны болон бэлгийн хүчирхийлэл зэрэг хэлбэрүүд байдаг. Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль баталж, 2017 оноос хэрэгжүүлж эхэлснээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл ихсэж, илрүүлэлт, шийдвэрлэлт өсжээ. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид дахин ийм зүйл болохгүй хэмээн найдаж, гэр бүлийн харилцаагаа бүтэн авч үлдэхийг хүсэх, үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх зэрэг шалтгаанаар ихэнх тохиолдолд хүчирхийлэлд өртөж буйгаа нууцалдаг аж. Хүчирхийлэлд өртсөнөө нууж, тэвчсээр цаг хугацаа өнгөрөх тусам энэ төрлийн хэрэг улам бүр ноцтой болж, улмаар хохирогч амиа алдахад хүрдэг байна. Өнгөрсөн онд л гэхэд цоожтой хаалганы цаана үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас найман хүн амиа алджээ. Батлагдаад дөрвөн жил орчим хугацаа өнгөрч буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт болон хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчин, хүчирхийлэл үйлдэгчид ногдуулж буй хариуцлагын талаар  ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяртай ярилцлаа.  

-Цагдаагийн байгууллага Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангахаар шинэ хэлтэс байгуулж, үйл ажиллагаагаа тэлсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг ямар зорилгоор байгуулсан бэ? 
-ЦЕГ-ын даргын 2019 оны А301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулсан. Хэлтсийн үндсэн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх. Бид эхний ээлжинд өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглах эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх, сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. Ялангуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч, цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллээр очих бүртээ хийдэг аюулын зэргийн үнэлгээг шинэчлэх ажилд ханцуй шамлан ороод байна. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжиж эхлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ? 
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд батлагдаж, 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Хууль хэрэгжиж эхэлснээр хүчирхийлэл нь гэмт хэрэг, зөрчил юм гэдэг зөв ойлголт нийгэмд бий болж байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх ёстой, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага ногдуулах ёстой юм байна гэдгийг мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, хохирогчид “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас миний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй” гэдгийг маш сайн ойлгодог болоод байна. Түүнчлэн цагдаагийн байгууллага холбогдох байгууллагуудтай хамтарч, урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний үр дүнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт сайн байгаа гэж хэлж болно. Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, хугацаа өнгөрөх тусам ноцтой болж байдаг. Тухайлбал, хүчирхийлэл үйлдэгч эцсийн аргаа хэрэглэх буюу хохирогчийн амь нас, эрүүл мэндэд халдах тохиолдол цөөнгүй гардаг. Цагдаагийн байгууллагын алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу очиж, аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Улмаар хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг шалган шийдвэрлэх, шүүхэд материалыг шилжүүлэх гэх мэт хуульд заасан шат дараалсан арга хэмжээ авч ажилладаг. Нөгөөтэйгүүр, тус хуулийн гол үзэл баримтлал нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах. Цагдаагийн байгууллага хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ар гэр, хамаатан садных нь асран хамгаалалтад өгөхөөс гадна түр хамгаалах байраар үйлчлэх зэргээр аюулгүй байдлыг нь хангаж байгаа. 

-Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь зөвхөн бие мах бодийн дарамт биш олон хэлбэрээр үйлдэгддэг гэдгийг иргэд мэддэг болсон гэж байна. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилсэн нь цагдаагийн байгууллагын ажлын үр дүн байх. Энэ хугацаанд ямар үйл ажиллагаа зохион байгуулан ажилласан бэ?   
-Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан, Жендерийн үндэсний хороо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Статистикийн үндэсний хороо зэрэг олон төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Мөн сүүлийн жилүүдэд иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн ажил хийж байна. Тодруулбал, Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтэд зориулан “Хайрлая, хамгаалъя”, “Нэг хором” зэрэг аян зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээ нь ард иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх буруу хандлагыг өөрчлөх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд нөлөөлж байна. Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарыг дуустал гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Ойлгоё, хүндэлье” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан. 

-Жил бүрийн урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээ өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ жилийн хувьд цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? 
-Цагдаагийн байгууллага Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан зэрэг байгууллагатай хамтран энэ сарын 9-27-ныг хүртэл “Хайр өвтгөдөггүй” аян зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилготой. Мөн аяны хүрээнд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн илрүүлэлт өссөн тоон мэдээлэл бий. Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд энэ төрлийн хэчнээн хэрэг илрүүлж, хэрхэн шийдвэрлэсэн бэ? 
-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 985 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэрэг. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 7.9 хувиар буурсан үзүүлэлт. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 93.6 хувь нь хөнгөн, 6.4 хувь нь хүнд хэлбэрээр үйлдэгдсэн байна. Харин 50.2 хувь нь Улаанбаатарт, 49.8 хувь нь орон нутагт бүрдтгэгдсэн. Мөн цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд 2.1 сая орчим зөрчил бүртгэгдсэний 8962 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байдаг. Энэ хүрээнд зөрчил гаргасан 6400 хүнд баривчлах, шийтгэл ногдуулсан. 

-Он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хэр үйлдэгдсэн байна вэ? 
-Энэ оны эхний хоёр сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 170 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс харахад, энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар буурсан байна. Харин зөрчил нэмэгдсэн. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн 1911 зөрчил шалгасан. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.7 хувиар өссөн байна. Үүнээс гадна энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт 89.1 хувиар өссөн. Мөн зөрчил гаргасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1263 хүнд шүүхээр баривчлах шийтгэл ногдуулсан. Энэ бүх тоо баримтаас цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг анхан шатанд нь илрүүлж, шалгаж, шийдвэрлэж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх нь багасаж байна. Нэг талдаа иргэд маш сайн мэдээлж байна. Нөгөө талаар цагдаагийн байгууллага анхан шатанд нь илүрүүлж, шийдвэрлэж байгаа учир энэ төрлийн гэмт хэрэг буурсан. 

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт ямар ял, шийтгэл хүлээлгэдэг вэ? 
-Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил өөрөө онцлог. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж, албадан сургалтад суулгахаар заасан. Үүнээс өөр торгох болон бусад шийтгэл байхгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн баривчлах шийтгэлтэй учир нэлээн хатуу шийтгэлтэйд тооцогддог. 

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч арга буюу цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөг.  Хүчирхийлэл үйлдэгч хуулийн дагуу хариуцлага хүлээх хэдий ч эргээд л гэртээ ирдэг. Үүнээс үүдэн өш санах буюу хүчирхийлэл хүндрэх тохиолдол гарч болзошгүй. Цагдаагийн байгууллага хохирогчийг хамгаалж чадаж байгаа юу. Хохирогчийг хамгаалах хууль, эрх зүйн орчинд ямар дүн тавих вэ?   
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчдын 90 орчим хувь нь өөрийн ах дүү, хамаатан садныхаа асрамж, халамжид үлддэг. Үлдсэн 10 гаруй хувь нь түр хамгаалах байр буюу нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, хохирогчийг түр хамгаалах байранд байлгана гэдэг нь хүчирхийлэгчээс хамгаалах арга хэмжээ авч байна гэсэн үг. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг хамгийн багадаа тухайн өдөрт нь, удлаа гэхэд 3-5 хоногт шүүхэд шилжүүлж, зохих шийтгэлийг ногдуулдаг. Аюулгүй байдлын хамгаалалтыг ямар хугацаанд үргэлжлүүлэхийг аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээг харгалзан үзэж шийддэг. Мөн хохирогчийг зөвхөн цагдаагийн байгууллага хамгаалдаггүй. Тухайлбал, хорооны хамтарсан баг гэж байдаг. Энэ мэт цөөнгүй байгууллагатай хамтарч, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зэргээр цогцоор нь шийддэг. Дан ганц цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллана гэвэл хүн хүчээс эхлээд боломж бололцоо төдийлөн байхгүй. 

-Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилснээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ихсэж байна гэж ойлгож болох уу? 
-Ер нь бол тийм. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ихсэж, шалгаж байгаа зөрчил өсөж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг ил болж байгаагийн шинж. Дээр хэлсэнчлэн цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг ил болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, иргэд “Гэр бүлийн хүчирхийлэл буруу, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэх ёстой юм байна” гэдгийг ойлгодог болсон. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж, шийдвэрлэхэд иргэний оролцоо нэмэгдэж байна. 

-Худал дуудлага ирэх тохиолдол цөөнгүй байдаг гэж сонссон. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ? 
-Ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдээгүй байхад тэр хүнийг чадах гэдэг юм уу, өөр сэдэл санаагаар цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага тухайн хүнд худал дуудлага өгсөнд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг. Нөгөөтэйгүүр, үнэхээр бодитой дуудлага  өгсөн ч эдийн засаг, сэтгэл санаа зэрэг олон төрлийн хараат байдлаас болоод дуудлагаасаа буцдаг. Тодруулбал, “Хүчирхийлэл үйлдээд байна” гэсэн дуудлага мэдээлэл өгчихөөд цагдаагийн алба хаагч очиход “Энд хүчирхийлэл үйлдэгдээгүй ээ” гэдэг. Тиймээс энэ дуудлага, мэдээлэл гэр бүлийн хүчирхийлэл мөн үү гэдэг дээр аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Хохирогч “Би хүчирхийлэлд өртөөгүй” гэсэн ч аюулын зэргийг үнэлж, зохих шийтгэл ногдуулдаг. Ийм тохиолдолд хохирогч гомдолгүй байх нь хамаарахгүй. Шүүхэд материалыг шилжүүлж шийдвэрлэнэ. Иргэдийн дунд ийм жишээ маш их гардаг. Жишээлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд хоногт 120-170 гаруй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирдэг. Цагдаагийн алба хаагч очиход “Жаахан согтуу байхаар нь би айгаад дуудлага өгчихсөн юм”, “Дуудлагаа больсон” гэдэг. Мөн цагдаагийн алба хаагчид богино хугацаанд очиж байгаа хэдий ч  энэ хооронд хүчирхийлэгчийн эрхшээлд орсон байхыг үгүйсгэхгүй. Ингээд дуудлага буцаагддаг. Ихэнх тохиолдолд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчилсны маргааш, шүүх рүү материал шилжих хооронд хохирогч гомдолгүй болчихсон байдаг. 

-Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгддэг вэ. Гол төлөв ямар хүмүүс хүчирхийлэл үйлддэг вэ? 
-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 5-7 хувийг эмэгтэй хүн үйлддэг. Үлдсэн 90 гаруй хувийг эрчүүд эзэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт оюун санааны, эдийн засгийн, бие мах бодийн болон бэлгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийлэл багтдаг. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл манай улсад түгээмэл. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь бие мах бодийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 50 гаруй хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундаа нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл. 

-Архи, согтууруулах ундаа нөлөөлөх хүчин зүйл юм бол ямар шалтгаанаас гэр бүлийн хүчирхийлэл үүсдэг вэ? 
-Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх суурь шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хоорондын харилцаа. Тодруулбал, харилцаагаа буюу маргаанаа эерэг аргаар шийдэж чадаагүйгээс даамжирдаг. Улмаар үүнийгээ зохицуулж байгаа арга барил нь нэгнийгээ зодох, хохирол учруулах зэрэг байдаг. Тэгэхээр архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос шалтгаан биш. 

-Цагдаагийн байгууллага тэр дундаа танай хэлтэс боловсон хүчнээ хэрхэн бэлтгэдэг вэ? 
-Цагдаагийн байгууллага цагдаа болон офицер бүрэлдэхүүнийг сургах чиглэлээр бүтэн жилийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө гаргадаг. Мөн төрийн болон төрийн бус, олон улсын байгуулагатай хамтарч алба хаагчийг чадавхжуулах сургалт тогтмол зохион байгуулдаг. Дээрх сургалтаар дамжуулан практикт ямар алдаа гараад байгаа юм, цаашид яаж ажиллах нь зүйтэй вэ гэдэг чиглэл өгдөг. Улмаар бодит кэйс дээр ажилласнаар алба хаагчид алдаа дутагдлаа засаж, хандлагаа өөрчилдөг. Ер нь бол цагдаагийн байгууллагын аль ч шатны алба хаагч дуудлага мэдээллээр очиж, аюулын зэргийн үнэлгээ хийх, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах хангалттай мэдлэг, чадавхтай байгаа. 

-Жил бүр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж, цөөнгүй хүн амиа алддаг. Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргийн улмаас хэчнээн хүн амиа алдсан бэ? 
-2019 онд гэр бүлийн хүчирхийлэлд 894 иргэн өртөж, хохирсны 89 хувь нь эмэгтэйчүүд, 7.7 хувь нь хүүхэд байна. Харин энэ төрлийн гэмт хэргийн улмаас  найман хүн амиа алдаж, 732 хүн гэмтэж бэртсэн. Мөн 599 сая гаруй төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байдаг. 

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    9 цаг 57 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    10 цаг 5 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    10 цаг 27 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    10 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    11 цаг 18 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    11 цаг 23 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    11 цаг 56 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    12 цаг 17 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    14 цаг 8 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    14 цаг 51 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    15 цаг 12 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    15 цаг 25 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    15 цаг 38 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    15 цаг 53 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    16 цаг 12 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    16 цаг 13 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    16 цаг 40 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    16 цаг 42 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    16 цаг 51 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    17 цаг 19 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК