Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболдын гомдол, “Страто”-гийн сандрал буюу Тавантолгой тойрсон ээлжит “улс төр”

2020-3-11
0
ЖИРГЭХ

Бүтэн 10 жилийн турш Монгол төрийн шийдлийг олж чадалгүй бөмбөчиж яваа Тавантолгойн бүлэг ордын стратегийг сүүлийн хоёр жилд сүрхий “хөдөлгөөд” байв. Тэр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих тухай УИХ, Засгийн газрын тогтоолууд, ҮАБЗ-ийн зөвлөмж 2018 оноос тус тус гарч албажсан байдаг.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Тавантолгойн бүлэг орд, Оюутолгой, Хармагтай, Цагаансуварга, Хүрмэн гэх мэт ирээдүйд улс орны эдийн засагт томооохон үр нөлөө үзүүлэх орд газруудыг дайрч өнгөрөх чухал ач холбогдолтой. Мөн үндэсний хэмжээний бүтээн байгуулалт өрнөж, дотоодын нөөц бололцоо хүч хөрөнгөө гаргаад хийхэд гадны өгч байгаа үнийн саналаас даруй хэд дахин хямд байна гэсэн тооцооллыг хийжээ. Өөрөөр хэлбэл, нэг км төмөр замыг гаднын хүчээр 2.8-3.2 сая ам.доллар, дотоодын хүчээ ашиглаад барихад 1-1.3 сая ам доллараар баригдана гэсэн үг.

Гэвч үүнтэй холбоотой асуудлаар сонгууль угтсан шоу, популизмууд сүүлийн үед өрнөх болов. Тэдгээрийн нэг нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгойн IPO-той холбоотой ҮАБЗ-ийн зөвлөмж болчихов.

Үүнийг яригч нь ЕТГ-ын дарга байж байгаад АН-ын даргын ахлах зөвлөх болсон З.Энхболд болж таарсан. “Тавантолгойг танд үлдэв” хэмээн пиардах болсон З.Энхболд хэдхээн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг нэг тэрбум доллараар хувьчлах гэж байна гэж мэдэгдлээ. Араас нь олон “нотолгоо” ярилаа.

З.Энхболд “2018 онд УИХ-аас Эрдэнэс-Тавантолгойн 30 хувийг хувьчлах шийдвэр гаргаад явсан юм. Тухайн үед би “Наадах чинь болохгүй ээ” гээд эсэргүүцэж байсан. Анх УИХ-ын тогтоол гаргаж байхад Д.Сумъяабазар УИХ-д ямар тайлбар хийж байсан гэхээр 30 хувиа таван тэрбум ам.доллараар зарна гэж байсан. Харин хамгийн сүүлд буюу сая авсан мэдээллээр нөгөөдөх нь нэг тэрбум болчихсон байна л даа. Сонгууль, корона гээд олны анхаарал өөр тийшээ хандчихсан байхад зуун жил ашиглах “Эрдэнэс Тавантолгой”-гоо ганцхан тэрбум ам. доллараар өгчихөж болохгүй” гэв.

Харин УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “2018 оны зургаадугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй гаргахыг ҮАБЗ-өөс зөвлөмж байдлаар УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Тухайн үед З.Энхболд ЕТГ-ын дарга байсан. Хориг тавих боломж нь бүрэн байсан ч өөрөө тэр үед дэмжээд явсан. Яагаад заавал өнөөдөр ийм зүйл ярьж байгаа гэдэг нь асуултын тэмдэг болж байна. Засгийн газар хууль, журмаа гаргаж, УИХ, намын бүлгүүдээр ч хэлэлцүүлсэн. Нууж хаасан юм огт байхгүй. Үүнээс хойш 10 гаруй тогтоол Засгийн газар гаргасан. Ямар нэг асуудал, гүтгэлэг гарах вий гэж болгоомжилсон. Гэтэл харамсалтай нь 2020 оны улс төр эхэлж байх шиг байна. Тавантолгойн ордоор битгий улс төр хийгээч ээ. Улсын эрх ашиг намын эрх ашгаас илүү шүү.   Олон улсын Хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэдэг бол өндөр хяналттай” гэж тайлбарлав.

Энэ хэрүүлийн дүнд ҮАБЗ-ийн зөвлөмж ил болж, улмаар хүчингүй болж ч мэдэхээр байна. Учир нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “ҮАБЗ-ийн 2018 оны 33, 21 дүгээр зөвлөмжийг хуулийн дагуу ил болгох санал өгсөн. Энэ зөвлөмж ил болсны дараа Засгийн газрын хуралдаан зарлаж, шаардлагатай бол Засгийн газар буюу Ерөнхий сайд татгалзан гарах асуудлыг тогтоно гэсэн үг. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэл үүсэж болзошгүй” гэж мэдэгдлээ.

Ер нь З.Энхболдын яриад байгаа Зөвлөмжид IPO босгох тухай ганц өгүүлбэр, бусад гурван хуудас нь нийтлэлийн эхэнд бичсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудал байдаг байна.

Яг үнэндээ З.Энхболдын яриад байгаа зүйл нь Тавантолгойн IPO буюу 30 хувийг хувьчлах асуудлаас илүүтэй өнөөдөр ажил нь эхлээд явж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт таг гацах юм.

Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн 415 км зам 105 дахь км дээрээ санхүүжилтгүй болж зогсоно гэсэн үг. Тийм учраас З.Энхболдын Тавантолгойг барьж авсан пиар нь хоёр үндсэн шалтгаантай харагдаж байгаа юм.

Нэгдүгээрт, З.Энхболдыг ЕТГ-ын даргын ажлаас нь чөлөөлөх гэж байна гэж бараг хоёр жил яригдсан. Гэтэл саяхан биеллээ олсон нь З.Энхболдыг хүсээгүй байхад Ерөнхийлөгч хүчээр шахам шийдсэн гэх яриа улс төрийн хүрээнд байна. Иймээс Ерөнхийлөгчид гомдсон экс ТГ-ын дарга нь төмөр замын ажлыг нь гацааж гомдлоо барагдуулах гэж байна гэх мэдээлэл бий. Энэ төмөр зам гацаанд орвол экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрын хоёр “овоолсон шороо”-той болох юм.

Хоёрдугаарт, Тавантолгойн IPO хийгдвэл Дорноговийн Айрагт барьсан “Страто”-гийн нүүрс угаах үйлдвэр Тавантолгойн нүүрсийг угаах шаардлагагүй болно. IPO сайн хийгдвэл аль ашигтайг нь сонгож таарна. Тэр хувилбар нь яагаад ч “Страто”-гийн нүүрс угаах үйлдвэр биш гэдэг дэндүү ойлгомжтой. Тиймээс З.Энхболдтой нэр холбогдсоор ирсэн “Страто” сандарч, ямар нэг аргаар одоогийн байр суурь дээрээ үлдэх гэж чармайх нь ойлгомжтой.

Эдгээрээс харах нээ, экс УИХ-ын дарга, ЕТГ-ын дарга З.Энхболд маань АН-ын улс төр мэт харагдсан хувийн маягийн “улс төр” хийгээд байна уу гэсэн хардлага сүүлийн хэд хоногт газар авч байна.

Тийм учраас үүнийг дуулгах нь зөв гэж үзлээ. Энэ асуудал дээр З.Энхболд тайлбар мэдэгдэл хийх биз ээ. 

С.Сүлд

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улсын Мацумото хотоос Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа
    2 мин
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
    1 цаг 50 мин
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
    2 цаг 0 мин
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
    2 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
    2 цаг 17 мин
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
    20 цаг 31 мин
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
    20 цаг 54 мин
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
    21 цаг 10 мин
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
    21 цаг 14 мин
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    Уржигдар 10 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    2026-07-16
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    2026-07-16
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    2026-07-16
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    2026-07-16
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    2026-07-16
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    2026-07-16
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    2026-07-16
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК