зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэр тэнд ялалт байгуулсан ч тэндээс ял сонсох бололтой

2020-3-12
0
ЖИРГЭХ

Улс төрд орсон цагаасаа олны хэл амны бай болж, бас ч үгүй хуулийн хаалга хэдэнтээ татах шахсан хүн бол УИХ-ын гишүүн Б.Батзориг. Тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа хоточ нохдын хөшөө, усан оргилуур барихад тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэх хэрэгт ороогдож, төсвийн мөнгөөр халаасаа зутаатгасан нөхдийн жагсаалтад дээгүүр бичигдэх болсон. Олны хэлж ярьдагчлан, цаашлаад хэвлэлийн хуудаснаа шарлаж үлдсэн эл мэдээлэл оргүйг батлах мэт 2014-1017 онд 2.4-1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий газартай байсан гэж АТГ-д мэдүүлж байсан бол 2018 оны мэдүүлэгтээ хөрөнгөний хэмжээ нь эрс буурсан гэж мэдүүлжээ.

Цаг хугацааны тооллыг авч үзвэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болсны дараа ЖДҮ-тэй нэр холбогдсон тэр цагаас хойш түүний хөрөнгө ийн багассан гэж хардахаар.

Нэг үгээр хэлбэл, Баянзүрх дүүргээс Их хуралд сонгогдох эрх өвөртөлсөн ч тун удахгүй тойргийнхоо шүүхээс ял сонсох бололтой. Бололтой гэсний учир нь, сайд байхдаа ЖДҮХС-гаас улс төрд нөлөө бүхий болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 8.6 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт буруутгагдаж буй. Хэргийн мөрдөн шалгах явцад хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор ч уг хүсэлтийг хүлээж авсан юм.

Өөрөөр хэлбэл, тэрбээр нэг жил хоригдож, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулж, учруулсан хохирлоо төлөхгүй байх тохиролцоог прокурортой хийсэн юм. Энэ процесс мэдээж хуулийн хүрээнд хийгдсэн байж таарна. Прокуророос уг саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч шүүгч Д.Мөнхтуяа саналыг хянаж үзээд “Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийн 10.00 цагт товлосон юм.

Эндээс үзвэл, сайд асан Б.Батзориг тэргүүтэй хүмүүс шүүхээс ял сонсох эсэх нь цаг хугацааны асуудал болж хувираад байна. Ингэхдээ бүр УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан тойргийнхоо шүүхээс шүү.

Хэрэв зээ, шүүхээс түүнийг яллавал муу нэр зүүх болоод удаж буй шүүх засаглал хар нэрээ бага боловч цайруулах талтай. Гэвч хэргийг гардан гүйцэтгэсэн нөхдүүд ял авч, хөшигний ард нуугдсан нөхдүүд хэргээс мултрах вий гэсэн эмзэглэл энд төрснөө нуун юун. Учир нь, МАН-ынхан 2016 онд ялалт байгуулж, төрийн эрх барихдаа ЖДҮХС-гийн журмыг өөрчилж, сангийн мөнгийг завших боломжийг өөрсдөдөө олгосон байдаг. Үүнийг ажил хэрэг болоход нь гарын үсэг зурсан хүн нь сайд асан Б.Батзориг, харин даалгавар гүйцэтгэсэн хүмүүс нь түүнтэй хамт шалгагдаж буй нэр бүхий зургаан иргэн. Эндээс нэг асуулт урган гарч ирж буй. Тэд намдаа үнэнч гэдгээ батлах гэж санаачлагаараа сангийн мөнгийг тараав уу, эс бөгөөд намын даалгаврыг биелүүлэв үү.

Цаг хугацааны тооллыг ухрааж үзвээс, өнөө цагийн парламентийн 30 гаруй гишүүн ЖДҮХС-гаас хумсалсан нь ил болоод буй. Мэдээлэл ил болохтой зэрэгцэн Б.Батзориг тэргүүтэй Их хурлын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан Их хурлаар оруулсан ч өнөөх ЖДҮ-чин гишүүд нь эсрэг кноп дарсан юм. Энд чухам ганц үнэн нь ЖДҮ-гээс зээл авч, Б.Батзоригийг шалбаагт хутгасан тэд эсрэг кноп дарах замаар өрөө цайруулахыг хичээсэн. Гэвч тэрбээр хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрснөөр сангийн мөнгөтэй нэр холбогдсон ч хөшигний ард нуугдсан гишүүд ямар нэг байдлаар буруутайг багатугай нотолсон үйлдэл болж хувирав. Одоо ганцхан зүйл тодорхой болохыг хүлээх л үлдлээ.

Энэ нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Батзоригт ял оноох, үүний дараа ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтнуудын хэргийг хоморголж шалгах.

Хэрвээ Монголын шүүх, хуулийн байгууллага ингэж чадвал хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй нэгэнд үйлчилдэг гэх муу нэрнээсээ салах боломж бүрдэх юм. Харамсалтай нь, ийм боломж тун хомс. Учир нь УИХ-ын 2020 оны сонгууль хаяанд тулсан энэ цагт МАН-ынхан ангийнхаа нөхдийг тийм ч амархан тавьж явуулахгүй нь ойлгомжтой. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах тухай яриа дахин сөхөгдвөл Засгийн байр суурь ганхаж, бүр тарах дээрээ тулна. Ингэвэл сөрөг хүчинд л ашигтай хувилбар болж таарна. Нөгөөтээгүүр, ЖДҮ-чин гишүүдээ хамгаалсаар байвал ирэх сонгуульд МАН-ыхан сугарч үлдэх нь лавтай.

Энэ бүхнээс үзвэл, ганцхан хариулт харагдаж байна. Энэ нь энэ сарын 17-нд товлогдсон шүүх хурлаас хэргийг мөрдөн байцаалтад буцаах эс бөгөөс шүүх хурлыг хойшлуулах.

Энэ бол өндөр магадлалтай таамаг. Хэрвээ хэрэг мөрдөн байцаалтад буцвал сонгууль дуустал гацаанд орох нь лавтай. Харин шүүх хурлыг хойшилбол мөн л сонгууль болтол дунших нь тодорхой. Ийм л ацан шалаанд орох магадлалтай шүүх хурал тун удахгүй болох гэж байна. Гагцхүү коронавирус дэгдсэн энэ цаг үед шүүх хурал болох нь бас л тодорхойгүй. Энэ мэтчилэн цаг үеийн бүх тохироо бүрдсэнээс үзвэл асуудал Б.Батзориг тэргүүтний талд байгаа ч юм шиг.

Эдгээрийн аль нь ч бай, тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшвэл сонгогдохгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Юу үнэн энэ л үнэн. Гагцхүү тэд намын даалгавраа биелүүлж сангийн мөнгийг тараав уу, эс бөгөөс намдаа үнэнч гэдгээ батлах гэж улсад их хэмжээний хохирол учруулав уу. Энэ асуултын хариултаас МАН-ын ирээдүй шалтгаалах биз ээ. Хөшиг нээгдэх үед Б.Батзориг хэргээ бүрэн илчилж, хөшигний ард нуугдсан нөхдүүд бүгд илчлэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэм. 

Г.Маргад

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 1 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    6 цаг 41 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    6 цаг 46 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    6 цаг 51 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    6 цаг 55 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    20 цаг 20 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    22 цаг 18 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    22 цаг 59 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК