Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Хонгорзул: Халдварын энэ үед дасгал хийж, уур бухимдлаа аз жаргалын даавраар солиорой

2020-3-12
0
ЖИРГЭХ

Хэт их айж сандрах үед тархинаас стрессын даавар ялгарч улмаар дархлаа мууддаг

Энэ сарын 2-нд Францын улсын иргэнээр дамжин Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол илэрсэн билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 117 хүнийг тусгаарласан бол үүнээс 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан юм. Мэргэжлийн байгууллагаас иргэдийг аль болох тайван байж, сэтгэл санаагаа хямраахгүй байхыг зөвлөж буй. Үүнтэй холбогдуулан клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай ярилцлаа. 


-Коронавирусний халдварын үед иргэдийг сэтгэл санаагаа хямраахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл санааны байдлаа хямраахгүй байхад юунд анхаарах хэрэгтэй юм бэ?

-Гамшиг тохиолдох үед хүмүүсийн сэтгэл хөдлөл маш их нэмэгддэг. Улмаар сэтгэн бодох чадвар алдагддаг юм. Айдас, түгшүүрт автаж, сандарч, уур бухимдалд автах үед харуусал, уй гашуу зэрэг мэдрэмж их давамгайлж бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг. Хэн нэгэнд бухимдсан уураа бусдад илэрхийлэх, дайрч давшлах, доромжлох байдал цахим сүлжээнд их гарах боллоо. Дэлгүүрийн лангуу хоосорлоо, өвчний тархалт нэмэгдлээ зэргээр ташаа мэдээлэл тарааж, бодлогогүй үйлдэл гаргасны цаад шалтгаан нь сэтгэл хөдлөлтэй холбоотой. Сэтгэл хөдлөлд автаад ирэхээр олон хүн бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг.

Тиймээс юун түрүүнд гүнзгий амьсгаа авч тайвшрах хэрэгтэй. Амьсгалын дасгал хийх үед тархин дахь хүчилтөрөгч нэмэгдүүлэхээс гадна айж сандрахгүй байхад тусалдаг. Мөн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх шардлагатай. Ингэхдээ би айж сандарч, бухимдаж байна уу, итгэл найдвараа алдаж байгаа эсэх гэх мэтээр сэтгэл хөдлөлөө таньж мэдэх хэрэгтэй. Гуравдугаарт, сэтгэл хөдлөлөө удирдах, зөвөөр илэрхийлэн гаргах нь чухал. Үүний тулд ойр дотнынхоо хэн нэгэнтэй тухайн мэдрэмжээ хуваалцах эсвэл цаасан дээр бичих хэрэгтэй. Учир нь хүн өөрийнхөө мэдрэмжийг байгаагаар нь хүлээн авч илэрхийлснээр тайвширдаг. Түүнээс биш мэдрэмжээ гаргаж байна гээд цахим сүлжээнд хэн нэгнийг буруутгах нь сөрөг үр дагаварт хүргэж байдаг.

-Сэтгэл санаа хямарсан үед хэн нэгэнтэй ярилцмаар санагддаг. Гэтэл ихэнх нь зөвлөгөө өгч шийдвэр гаргахад нь нөлөөлөөд байдаг шүү дээ. Ер нь энгийн хүмүүс бие биедээ зөвлөгөө өгөх нь сэтгэл санааг нь дэмжиж ойлгож байгаа нэг хэлбэр мөн үү?

-Гамшиг эсвэл ямар нэгэн зүйл тулгамдсан үед уур бухимдлаа илэрхийлж гаргах мэдрэмж давамгайлж улмаар хэн нэгэн рүү дайрч давшилдаг. Гэтэл уур бухимдал тухайн хүнд төрж байгаа гол мэдрэмж нь биш. Үүний цаана уй гашуу, гуниг гутрал гэсэн мэдрэмж бий. Тиймээс үндсэн мэдрэмжээ олж илэрхийлэх нь чухал. Хамгийн гол нь хүн тайвширсны дараа сэтгэн бодох мэдрэмж нэмэгддэг учраас ухаантай үйлдэл хийж эхэлдэг. Энэ үед биднийг хамгийн их дэмжих хүн нь гэр бүл. Гэр бүлийн гишүүд бие биенийхээ сэтгэл санааны байдлыг сонсож байх хэрэгтэй. Бие биедээ зөвлөгөө өгөх тохиолдол олон харагддаг. Энэ нь тухайн хүний сэтгэл санааг сонсож байгаа хэлбэр биш.

-Сэтгэл гутралд орсон үед юу хийх хэрэгтэй вэ?

-Сэтгэл санаа хямрах, таагүй болох үед хүний итгэл алдарч хэн нэгнээс хамааралтай болдог. Тиймээс өөртөө итгэх итгэл найдварыг төрүүлэх нь хамгийн чухал. Хүн хэт их айж сандрах үед тархинаас стрессын даавар ялгарч улмаар дархлаа мууддаг. Тиймээс стрессээ гаргаж байх нь маш чухал. Сэтгэл гутралыг гаргадаг гол зүйл нь дасгал хөдөлгөөн гэж үздэг. Учир нь тархинд аз жаргалын даавар ялгаруулдаг учраас тайван, өөдрөг, өөртөө итгэлтэй байхад нөлөөлдөг юм. Фитнесс хаагдсан гэртээ яаж дасгал хийх юм бэ гэж магадгүй. Гэтэл энэ нь зүгээр л шалтаг. Уг нь өндөр давхарт байдаг бол шатаар дээш доош алхах, иогийн дасгал хийх зэргээр ямар нэгэн байдлаар байнгын хөдөлгөөнтэй байх нь сэтгэл тайван байлгахад тусалдаг. Мөн витамин D-ийн дутагдал нь сэтгэл санааг хямраах гол зүйл гэж үздэг учир эмчийн заавраар витамин уух, өрөөгөө гэрэлтэй байлгах, агаарт гарах нь чухал. Хэрэв үнэхээр тайвширч чадахгүй бол витамины комплекс хэрэглэж болно.

-Аливаа мэдээллийг дэвэргэж ярих, цааш нь дамжуулж сенсаацлах нь нийгмийг улам айдаст автуулж байна. Хүн аливаа мэдээлэлд сэтгэл санаагаа хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?

-Тархи мэдээллийг хүлээн авахдаа харах, сонсох зэргээр мэдрэхүйн эрхтэнээр дамжуулан хүлээн авдаг. Харсан, сонссон зүйл нь тархинд шууд очдог учраас сэтгэл хөдлөл дагуулах улмаар өөрийгөө хянаж чадахаа больж бодлогогүй үйлдэл хийхэд хүргэдэг. Тиймээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Мөн аль болох дэлгэцийн хэрэглээг багасгах шаардлагатай байна. Хэт их мэдээ мэдээлэл цахим сүлжээгээр дамжуулан авахаар хүмүүс айдас түгшүүрээ давж чадахгүй байхад нөлөөлж байна.

-0-5 настай эхчүүдэд цалинтай чөлөө олгохыг уриалаад байгаа. Гэртээ байгаа ээжүүдэд гэр бүлээ эрсдэлээс урьдчлан сэргийлэхийн тулд юуг зөвлөх вэ?

-Дээр дурдсанчлан сэтгэл санааныхаа байдлаа бусдадаа сайн хуваалцах хэрэгтэй. Сэтгэл санаагаа хуваалцаж чадахгүй болон чадаагүйн улмаас хүн маш их ганцаарддаг. Мөн ээжүүд хүүхдээ гээд өөрийгөө умартдаг учраас өөртөө анхаарал хандуулах нь чухал. Тиймээс эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэртээ ямар дадал хэвшүүлэх талаар гэр бүлийн хүнтэйгээ сайн ярилцах хэрэгтэй.

-Сүүлийн үед залуусын дунд амиа хорлох асуудал цөөнгүй гарч байна. Өсвөр үеийнхний хувьд сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулж сурах вэ?

-Амиа хорлоход хүргэдэг гол шалтгааны нэг нь сэтгэл гутрал. Энэ нь олон шалтгаантай. Жишээлбэл, ойр дотнын хүн нь амиа алдах, өр зээлэнд орох, бүтэлгүй хайр мэт. Сэтгэл гутрал шууд бий болдоггүй. Стресс, уур бухимдал, сэтгэл гутрал хуримтлагдсаар өөр гарц, итгэл найдвар байхгүй мэт санагдах нь амиа хорлоход хүргэдэг. Хамгийн гол нь шинж тэмдгийг сайн анзаарах хэрэгтэй. Тухайлбал, амьдрал ямар ч утга учиргүй болох, нойргүйдэх, бусдаас өөрийгөө тусгаарлах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайлшгүй сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

-Сэтгэл гутрал хэр удаан хугацаанд үргэлжилж болох бол?

-Тухайн хүнээсээ шалтгаална. Дээрх тохиолдлын хувьд ийм шинж тэмдэгтэй хоёр долоо хоног явсан бол зайлшгүй мэргэжлийн хүнд хандах нь чухал. Мөн удаан хугацаагаар гунигладаг хүн олон бий. Амьдралын ямар нэгэн гамшиг, хэцүү үйл явдал тохиолдох үед улам л сэтгэл санаагаар унадаг. Түүнчлэн аливаа үйл явдал, гамшгийн үед сэтгэлзүйн асуудал нь сэдэрдэг. Халдварт өвчин сэтгэл санаанд нөлөөлж байна гэж байгаа ч энэ нь суурь түгшүүр, стресстэй хүмүүст илүү их нөлөөлж байна. Тиймээс сэтгэлзүйгээ эрүүл байлгах тал дээр маш их анхаарах хэрэгтэй.

-Ихэвчлэн ямар зан ааштай хүн өртөж байна вэ?

-Суурийг нь харвал гэр бүлийн асуудалтай эсвэл бага насандаа ойр дотнынхоо хэн нэгэн хүнийг алдсан, хүчирхийлэлд өртөж байсан зэрэг хүмүүс өсвөр нас болон насанд хүрсэн хойноо хямралд орох магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, бага насандаа авсан цочрол нь өсвөр насандаа цочирдог гэж ойлгож болно. Ер нь бүх төрлийн сэтгэцийн эмгэгүүд өсвөр насанд илүү илэрдэг.  

-Хаврын улиралд хүмүүс их ядарч, сульддаг. Ганцаардаж эсвэл догдлоод байна гэдэг. Үүнийгээ улиралтай холбон тайлбарладаг шүү дээ. Үнэхээр улирлаас хамааран хүний биед янз бүрийн өөрчлөлт гарах нь хэвийн зүйл үү?

-Улирал солигдож байгаатай холбоотой байж болно. Учир нь Монголын өвлийн улирал маш удаан үргэлжилдэг шүү дээ. Өвлийн улирал удаан хугацаанд үргэлжилсэнтэй холбогдуулан витамин D-ийн дутагдлаас болж байна уу гэдэг нь хүн хүнд өөр. Мөн улирлын сэтгэл санааны эмгэг гэж бий. Ямар нэгэн улирал болохоор сэтгэл санаа нь хямардаг зүйл байдаг. Хэрэв аль нэг улиралд хоёр жилийн хугацаанд давтамжтайгаар сэтгэл санаагаар унаж, хямраад байвал сэтгэлзүйчид хандах заалт байдаг.

-Улирлын эмгэг хэрхэн бий болдог юм бэ. Түүнээс сэргийлэх арга бий юү?

-Тодорхой хэмжээгээр удамшиж болно. Мөн орчны нөлөө хамгийн чухал гэж үздэг. Хэдий ген байсан ч хүний тархины 70 орчим хувь нь төрсний дараа хөгждөг гэж үздэг учраас орчин чухал. Учир нь гэр бүлийн харилцаанд тухайн хүний тархи хөгжиж байдаг. Энэ үед авсан сэтгэлзүйн хямрал, цочрол нь сэтгэцийн эрүүл мэндэд чухал нөлөөлдөг хүчин зүйл юм. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Япон улсын Мацумото хотоос Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улсын Мацумото хотоос Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа
    саяхан
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
    1 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
    1 цаг 58 мин
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
    2 цаг 8 мин
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
    2 цаг 16 мин
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
    20 цаг 29 мин
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
    20 цаг 52 мин
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
    21 цаг 8 мин
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
    21 цаг 12 мин
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    Уржигдар 10 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    2026-07-16
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    2026-07-16
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    2026-07-16
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    2026-07-16
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    2026-07-16
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    2026-07-16
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    2026-07-16
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК