Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдлын тоо хоногт 11.2 хувиар буюу 47.2 мянган тохиолдлоор нэмэгдэж нийт 468.7 мянгад хүрээд байна.
Нийт нас барсан хүний тоо мөн 11.3 хувиар буюу 2.4 мянгаар нэмэгдэж 21.2 мянгад хүрлээ. Шинээр хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улс буюу АНУ-д 10.9 мянга, Испанид 7.5 мянга, Италид 5.2 мянга, Германд 4.3 мянга, Францад 29 мянган тохиолдол бүртгэгджээ.
Дэлхий даяарх нийт халдварын тохиолдлын 47.4 хувь буюу 222 мянган тохиолдол Европын улс орнуудад, 27.8 хувь буюу 130.8 мянган тохиолдол Азийн орнуудад (Хятад орсон), 15 хувь буюу 70 мянган тохиолдол Хойд Америкийн орнуудад бүртгэгджээ.
Мөн Өмнөд Солонгост шинээр 100 тохиолдол, Японд 114, ОХУ-д 163, Казахстанд 9 тохиолдол бүртгэгдэж, дэлхий даяараа улаан, ягаан өнгөөр бүрхэгдэв.