зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Галиндэв: УИХ-ын 2020 оны сонгуулиас өмнө С.Эрдэнийг АН-ын даргаас нь огцруулах ёстой

2020-4-16
0
ЖИРГЭХ

"Ардчилал шинэчлэлийн хөдөлгөөн"-ний гишүүн П.Галиндэв АН-ын дарга С.Эрдэнийг Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэмт хэрэгт бэлтгэсэн асуудлаар "Үндсэн хуулийн цэц"-д хандсан байна. Тэрбээр "УИХ-ын 2020 оны сонгуулиас өмнө С.Эрдэнийг АН-ын даргаас нь огцруулах ёстой" гэсэн юм. Ингээд түүний Цэцэд гаргасан мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ НЬ

Мэдээлэл гаргагч: Пүрэвдорж овогтой Галиндэв

Монгол Улсын иргэн П.Галиндэв би Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг үндэслэн Улсын их хурлын гишүүн, Ардчилсан намын дарга нь Намын эрх барих байгууллагаараа дамжуулан Улсын Их Хурлын сонгу-уль /цаашид “УИХ-ын сонгууль” гэх/-д нэр дэвшихээ илэрхийлсэн намын гишүүн нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор 40 000 000 /дөчин сая/, 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор 30 000 000 /Гучин сая/, мөн 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор 30 000 000 /Гучин сая/буюу нийт 100 000 000 /нэг зуун сая/төгрөгийг намд тушаахыг шаардаж буй үйлдэл нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн эсэх талаарх дүгнэлтийг гаргуулахаар энэхүү мэдээллийг гаргаж байна.

Мэдээллийн шаардлага: Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нь намын эрх барих байгууллагын шийдвэрүүд нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гаргуулах

 

Шаардлагын үндэслэл:

1. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний суурь эрх буюу сонгогдох эрхэд эд хөрөнгөөр ялгаварлах замаар халдсан нь.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэнийн улс төрийн үзэл бодол, намын гишүүнчлэлээс үл хамааруулж сонгох, сонгогдох эрхийг Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хүнийг...хөрөнгө чинээ....үзэл бодол...боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...”, гээд Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт ...төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй...төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй... хэмээн баталгаажуулж өгсөн байдаг бол Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “...Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ..., ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах...-ийг хориглоно..." гэж намын гишүүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон.

Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т "...гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход хөрөнгө чинээгээр ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох...” хэмээн намын үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчмыг тодорхойлсон ба намын гишүүдээс авах хандив, татварыг аливаа байдлаар

хясан боогдуулж, албадан шахаж авч болохгүй талаар мөн хуульчилсан. Өөрөөр хэлбэл намын гишүүн иргэн нь өөрийн сонгох, сонгогдох эрхээ эдлэхийн тулд намаас тогтоосон хатуу тоо хэмжээгээр бус итгэл үнэмшил, үзэл бодлоороо намдаа хандив өгөх эрхтэй. Харин намын дүрэм болон холбогдох хууль тогтоомжоор хандивын дээд хэмжээ болон түүний давтамжийг зохицуулсан.

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гишүүдэдээ Ардчилсан намын зүгээс намын дотоод сонгуульд оролцохын тулд эхний ээлжинд 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг намд тушаахыг шаардаж буй нь намын гишүүдийг эд, хөрөнгийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж байгаа явдал бөгөөд иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг аль нэг нам, эвсэл нь дээрх мэт увайгүй үйлдлээрээ хязгаарлан, зөрчих учиргүй байтал намын мэргэжил боловсролтой, төрийг удирдах хэрэгт оролцон улс, эх орон, ард иргэдийнхээ төлөө ихийг хийх хүсэл, сонирхолтой гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж буй явдал юм.

Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нь намынхаа эрх барих байгууллагаараа дамжуулан авч хэрэгжүүлж буй дээрх үйл ажиллагаа нь гишүүдийнхээ сонгогдох эрхийг хязгаарлан, хясан боогдуулан Үндсэн хуулиар олгогдсон заяамал эрхийг зөрчиж байгаа нь улс төрийн намын баримтлах ёстой зарчмаасаа ухарсан дээрх үйлдэл болно.

 

2. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэмт хэрэгт бэлтгэсэн нь.

Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т "... нийгмийн ашиг сонирхол, хувийн үзэл бодлоо хамгаалан улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс эвлэлдэн нэгдсэн иргэдийн нэгдэл...” гэж намыг тодорхойлсон боловч Улсын хурлын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын эрх барих байгууллага нь зөвхөн хэсэг бүлэг мөнгөтэй этгээдүүд нэр дэвших боломжийг бүрдүүлж, мөнгөтэй бүлэглэлийн захиалгаар хүмүүсийг нэр дэвшүүлэх цаашлаад сонгогчдын саналыг хууль бусаар худалдан авч төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус арга хэрэглэж сонгуульд нөлөөлөх замаар авахаар бэлтгэсэн үйлдэл гэж харж байна.

Учир нь гишүүдээс дээрх байдлаар авч буй мөнгө нь улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 болон намын дүрмийн 8 дугаар бүлэгт заасан намын санхүүжилт, хөрөнгө, орлогыг бүрдүүлэх арга хэрэгсэлд багтахгүй бөгөөд гишүүдийн намд тушаасан мөнгө нь буцаан олгогдохгүй, уг мөнгийг юунд зарцуулах нь тодорхой бус зэрэг нь намын санхүүжилтийн ил тод байдлыг алдагдуулж, дээрх явуулж буй үйл ажиллагааныхаа хүрээнд нам, түүний удирдлагыг авлигын эрсдэлд оруулж байна.

 

Улс төрийн намын хөрөнгө, орлого, санхүүжилт, гишүүдийн хандив татвар нь ил тод байх нь түүний засаглалын тогтвортой байдлыг хангаж авлигаас ангид байх боломжийг бүрдүүлдэг боловч Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн авч хэрэгжүүлж буй дээрх үйлдэл нь авлига, хээл хахуул, албан тушаалын наймааг өөгшүүлэх, мөнгө угаах, төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг бий болгон нийгэмд сөрөг үр дагаврыг дагуулах аюултай байна. Энэ нь Ардчилсан нийгмийн үнэт зүйл, суурь зарчим, хууль дээдлэх ёсонд нийцэхгүй. 

Сонгуулийн тухай хууль, Монгол Улсын ИхХурлын сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд хандивын хэмжээ, өгөх боломжит давтамж, түүний эх үүсвэрийн нотолгоо түүнд тавигдах шаардлагыг хуульчилсан байдаг. Ардчилсан намын гишүүддээ тавьж буй дээрх мэт шаардлага нь гишүүдийнхээ сонгогдох эрхийг нь зөрчиж, цаашлаад Ардчилсан намын нийт гишүүд, улсын нийт иргэдийн сонгох эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал болно.

Нөгөөтэйгүүр зөвхөн мөнгөтэй, санхүүгийн боломжтой этгүүдэд нэр дэвших боломжийг олгож, үүгээрээ дамжуулан тодорхой бус санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах, сонгогчдын саналд нөлөөлөх, саналыг худалдан авах сонгуулийг будлиантуулахаар бэлтгэж байгаа явдал гэж үзэхээс өөр аргагүй юм.

Ардчилсан нам нь гишүүдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох суурь эрхийг зөрчиж, хясан боогдуулсан, Үндсэн хууль болон холбогдох хуулиар хүлээсэн намын баримтлах ёстой зарчмаасаа ухарсан зэрэг үйлдэл нь сонгуульд өрсөлдөх эрхээ мөцгөөр худалдан авсан нэр дэвшигчдийг бий болгож сонгуульд сонгогчдын саналыг хууль бусаар худалдан авах, цаашлаад төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авч, түүний үр дүнд сонгогдсон гишүүд нь зөвхөн захиалагч бүлэглэлийнхээ ашиг сонирхлыг хангахад төрийн эрх мэдлийг буруугаар ашиглах нөхцөлийг бүрдүүлж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн дээрх дурдсан үйлдлүүд нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 9, Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийг зөрчих үндэс болж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох эрхэд халдаад зогсохгүй төрийн эрх мэдлийг сонгуульд нөлөөлөх хууль бус аргаар авах нөхцлийг бүрдүүлэн бэлтгэж буй уг асуудалд Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг гаргаж өгөхийг хүсье.

 

МЭДЭЭЛЭЛ ГАРГАГЧ П.ГАЛИНДЭВ

0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • !!!! (49.0.137.164)
    Altantuyagiig ul doloogch Dev l b na
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Битгий ХУЦ гөлөг минь.
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    4 цаг 21 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    4 цаг 44 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    5 цаг 21 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    5 цаг 22 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    5 цаг 46 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    5 цаг 51 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    5 цаг 54 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    6 цаг 12 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    6 цаг 13 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    6 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 34 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    7 цаг 29 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    8 цаг 14 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    8 цаг 50 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    9 цаг 17 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    9 цаг 36 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    10 цаг 0 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    10 цаг 6 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    11 цаг 19 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    11 цаг 38 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК