Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Болорпүрэв: Иргэд коронавирустэй холбоотой хуурамч мэдээлэл, дуудлага өгөх зөрчил гарсаар байна

2020-4-17
0
ЖИРГЭХ

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн энэ үед  Гамшгаас хамгаалах тухай хууль, хорио цээрийн дэглэм зөрчих зөрчлийн гаралт нэмэгдсэн байна. Энэ талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Болорпүрэвээс тодрууллаа.

-Хорио цээрийн байдал үргэлжилж байна. Энэ өдрүүдэд зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ гэдэгт мэдээлэл өгнө үү?

-Дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс Улсын онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газар  Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болонбусад зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаарх судалгааг тогтмол хийж, гарсан зөрчлийг хуульд заасан хугацаанд үндэслэлтэй , шуурхай шийдвэрлүүлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд анхаарах асуудлаар чиглэл өгөх зэргээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн өдрөөс буюу 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар  эрх бүхий байгууллагууд Гамшгаас хамгаалах тухай хууль, хорио цээрийн дэглэм зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 445-ыг хүлээн авч, шалгаснаас 82,6 хувьднь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулж, 9,8 хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 2,9 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 3,1 хувийг нь харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шалгаж, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан тохиолдол нийт 110 гарсан байна.

Эрх бүхий байгууллагуудын хүлээн авч шалгасан нийт 445 гомдол мэдээллийн 55 буюу 12,3 хувийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, 115 буюу 25,8 хувийг Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, 272 буюу 61,1 хувийг цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгаж шийдвэрлэжээ.

Улсын хэмжээнд нийт 31 зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 23 буюу 74,1 хувьд нь шийтгэл оногдуулж, 7 буюу 22,5хувьд одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаагаас Нийслэлийн прокурорын газрын хяналтад 3, Баян-Өлгий аймагт 2, Говь-Алтай, Дорнодод аймгуудад тус бүр 1 зөрчлийн хэрэг байна.

-Ямар төрлийн зөрчлийн хэрэг түгээмэл гарч байна вэ. Ямар хариуцлага  хүлээлгэж байна вэ?

-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнэнэ үед нэгдүгээрт  иргэдээс шинэ короновирустай холбоотой хуурамч дуудлага, мэдээлэл өгөх; хоёрдугаарт хорио цээрийн дэглэм буюу засаг захиргаа, эрх бүхий байгууллагаас тогтоосон хязгаарлалтын хугацааг хэтрүүлж үйл ажиллагаа, үйлчилгээ явуулах; гуравдугаарт архи согтууруулах ундааг худалдан борлуулах; дөрөвдүгээрт хүмүүс олноор цугларах, бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчлүүд голчлон гарч байна. Зөрчлийн тоо баримтаас харахад дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 3383 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 1571 буюу 46,4 хувь, 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 760 буюу 22,4 хувь, 5.3 дугаар зүйлд заасан “Хүний биед халдах” зөрчил 271 буюу 8 хувийг эзэлж, бусад төрлийн зөрчлөөс харьцангуй ихээр үйлдэгдсэн байна. 

Дээрх зөрчлийн хэргээс 1822 буюу 53,8 хувийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, 347 буюу 10,2 хувьд нь эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулж, 131 буюу 3,8 хувийг тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, Цагдаагийн байгууллагад шилжүүлж, 52 буюу 1,5 хувийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгсэхгүй болгож, бусад 1030 хэрэг нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байна.

-Прокурорын байгууллага дээрх төрлийн зөрчлийн хэргүүдэд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, илэрсэн зөрчлийг шуурхай шалган шийдвэрлэх чиглэлээр анхааран,холбогдох арга хэмжээг шуурхай  авч, мэдээллийг цаг алдалгүй солилцон  ажиллах талаар нэгж прокурорын газрууддаа чиглэл өгсөн байгаа. Холбогдох хууль, журам зөрчсөн тохиолдолд бүрт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлагыг оногдуулж, тухайн бүрт нь прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж ажиллаж байна.

Цаашид прокурорын байгууллагаас нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед төрийн болон эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тогтоосон журмыг ягштал дагаж мөрдөх, зохиомол ачаалал үүсгэхгүй байх, хууль, журмаар хүлээсэн иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахыг уриалж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.177.192)
    Хулгайч хүний гар нь загатнаад хулгай хийхгүй бол тайвширдаггүй гэдэг шиг хэрүүлч заргач матаач чалчигч нарын хэл нь загатнаад УТСААР зүсэн зүйлийн юм ярьж хэл ам хэрүүл хийж үнэн худлыг нь ялгахгүй чалчиж байж тайвширдаг юм байлгүй
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    1 цаг 26 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    1 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    22 цаг 56 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    23 цаг 8 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    23 цаг 12 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    23 цаг 13 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    23 цаг 19 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    23 цаг 24 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    23 цаг 27 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК