Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Болорчулуун. УИХ-ын гишүүд том дүнтэй хөрөнгө оруулалт тойрогтоо хуваарилж чадвал сайн ажилласан нэр зүүдэг байдлаа болих хэрэгтэй

2020-4-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.


Тухайлбал, Х.Болорчулуун: Монгол Улсын хөгжүүлнэ, цэцэглүүлнэ гэсэн бодлогын баримт бичиг мундахгүй их баталсан. Бичиг баримт гарснаараа бол хэдийнэ хөгжчих цаг өнгөрлөө. 2013 онд Бүсчилсэн хөгжлийн баримт бичиг гаргасан. Орон нутаг сайхан хөгжих юм байх гэтэл юу ч байхгүй. Юу ч хэрэгжээгүй гэж хэлэхэд болно. Тогтвортой хөгжил 2030, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гэж гарсан. Одоо удирдлагын гэдэг үг нэмж, шинжилж 2015 оны хуулиа хүчингүй болгох юм шиг байна. Үндсэн хөгжлийн зарчим, концевц буруу бол ямар ч сайхан баримт бичиг батлаад хөгжихгүй. Энэ байдлаараа Монгол Улс хөгжихгүй.

Өдөр ч биш шөнө ч биш, өөх ч биш булчирхай ч биш байдлаар өдөр хоногийг аргацааж байна. Хөгжил нь энэ.

Зах зээлийн нийгэмд шилжсэн гэдэг. Гэтэл төр, төсвийн мөнгөний бодлого социализмаараа байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль батлагдсанаар энэ өөрчлөгдөх үү. Орон нутгийн эрх мэдэл гэж алга. Бүх татварын дийлэнхийг улсын төсөвт төвлөрүүлж дахин хуваарилалт хийж байна. Ингэхээр орон нутаг яаж хөгжих юм бэ. УИХ-ын гишүүд том дүнтэй хөрөнгө оруулалт тойрогтоо хуваарилж чадвал сайн ажилласан нэр зүүдэг байдлаа болих хэрэгтэй. Та нар мэдэж байгаа. Дэлхийн хөгжилтэй орнууд бүгд муж тус бүрийн бие даасан байдлыг хангасан байдаг. Сайн ажиллуулаад илүү гарсан татварыг нь авдаг. Улсын эдийн засаг сайн байж ард түмэн сайхан амьдарна биз дээ.

Гэтэл татварын буруу тогтолцооноос болж улс хөгжихгүй байна. Энэ өөрчлөгдөх үү. АН 2016 онд эрх авахдаа энэ зарчмаар явуулах гэж үзсэн шүү. Орон нутгийн бие даасан байдлын суурийг тавьсан. Тэр үед 10-аад аймаг бие дааж эхэлсэн. Гэтэл зарим сумдын дарга нар төсвийн мөнгийг шамшигдуулснаас болж 2012 оноос хойш социализмын үе рүү буцаасан. Цаг үе өөрчлөгдөж байна. Бид тогтолцоогоо өөрчлөх ёстой.

Б.Баттөмөр: Том асуудал хөндлөө. Өнгөрсөн 30 жилийн хугацааны хөгжлийн загвар буруу явж ирсэн. Энэ нь анхнаасаа эрэлт, нийлүүлэлтээр нь хаяснаас болсон. Х.Болорчулуун гишүүн аймгуудад эрх олгосонгүй гэлээ. Яахав, төвлөрүүлж байгаад зарцуулдаг зарчим гэж бий. Манай 21 аймгаас дөрвөн аймаг татаасгүй. Бусад нь татаас авдаг. Төвлөрүүлсэн мөнгөнөөс авч байна. Тэгвэл ашигтай ажилла л даа. Бүгдийг нь хувийн хэвшилд өгчихөөд хөгжсөн улсын түүх дэлхийд байхгүй шүү. Казахстан, АНУ, Европийг хар. Тиймээс хөгжлийн загварыг зөв гаргахаас аргагүй. Үүнд аймгууд төсвөө бүрдүүлэх асуудал яригдана.

Х.Болорчулуун: Би бүгдийг хувьд өгөх асуудал яриагүй байна. Орон нутагт эрх төвлөрүүлж, нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй бол нийслэлийг зорих хөл тасрахгүй. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө гэж байна. Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гээд таван жилээр тусгаж байна. Гэтэл бүх шатны сонгууль дөрвөн жил. Энэ зөрчилдөөн үүсгэхгүй юү.

С.Бямбацогт: Аймаг, нийслэл, хотыг таван жилээр хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ батална. Аймаг, нийслэлийн Засаг дарга мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилээр гаргаж батлуулж, хэрэгжүүлнэ. Энэ нь бодлогын хувьд уялдана. Түүнээс биш сонгуулийн дөрвөн жилийн циклээр төлөвлөгөө баталж явдаг байх ёсгүй. Ингэж байж бодлого, төлөвлөлт цогцоор хэрэгжинэ. Орон нутгийн хувьд Үндсэн хуульд тодорхой тусгасан. Орон нутагт тодорхой эрх шилжинэ. Төвлөрлийг сааруулах ажил хийнэ. Гэхдээ хэтэрхий эрх мэдэл олгохгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эмгэн (64.119.26.106)
    Баттөмөр гишүүн том асуудал хөндлөө гэв үү? Болорчулуун маань том,жижгээ ойлгодог гэж үү?
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    1 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    21 цаг 29 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    21 цаг 41 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    21 цаг 45 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    21 цаг 46 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    21 цаг 52 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    21 цаг 57 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    22 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК