Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Горилогчид булхайгаа илчилж эхэллээ

2020-4-17
0
ЖИРГЭХ

Сонгуулийн чимээ ойртсон биш горилогчид “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гээч болж байх шиг байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон. Ирэх сонгуульд ч тойргоосоо өрсөлдөхөөр зэхэж буй. Тэгвэл түүний хүчтэй өрсөлдөгчөөр АН-аас нэр дэвшихээр горилж буй “Сүндий” сангийн үүсгэн байгуулагч, “Нэткапитал” санхүүгийн группын ТУЗ-ийн дарга Д.Сүндий тодроод буй.

Түүний хувьд нас залуу, цус шингэн шигээ улс төрийн дорвитой туршлагагүй нэгэн. Дээр нь "Хэро холдинг"-ийн захирал Х.Ганхуягийн сонгуульд горилогч нарын талаарх дэлгэсэн баримтаар Д.Сүндий өөрийн төрсөн ах Д.Ариунболдын хамт өрсөлдөхөөр зэхэж буй гэх. Яг таг баталсан зүйл байхгүй ч оргүй зүйл биш гэдгийг учир мэдэх хүмүүс эхнээсээ дуугарсан.

Тэгвэл нэг тойрогт өрсөлдөхөөр санаархаж буй хоёр эрхэм эхнээсээ араа шүдээ хавираад эхэлсэн байна.

Тухайлбал, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Б.Дэлгэрсайхан гишүүн “ББСБ-ын эзэд нь хэн бэ, санхүүжилтийн эх үүсвэрээ хаанаас олж байна, авлигын мөнгийг угаагаад байгаа юм биш үү” гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос асуусан нь горилогч Д.Сүндийгийн эгдүүцлийг төрүүлснээр тэдний дунд өрнөсөн галыг өрдөх шиг боллоо.

Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд “Банк бус санхүүгийн байгууллагын эзэд нь ямар хүмүүс байдаг юм бэ. Саяхан АТГ-ын хэлтсийн дарга хүн твиттерт жиргэсэн байна лээ. ББСБ-ын эзэд нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ажиллдааг гээд албан тушаалтай нь бичсэн байсан. Ингэж болдог юм уу. Төрийн албанд өндөр албан тушаал хашдаг хүмүүс ББСБ-ын бизнес эрхэлж болдог юм уу. Хоёрдугаарт, санхүүгийн эх үүсвэрийг шалгадаг уу. Эх үүсвэр нь хаанаас гардаг юм бэ. Саяхан Ч.Сайханбилэгийн хөрөнгийг угааж байна гэж нэг банк бус санхүүгийн байгууллагыг цоллосон. Удахгүй нотлох баримт тавина гэсэн. Би ч гэсэн үнэний ортой гэж бодож байна. Учир нь гуравхан жилийн өмнө энэ ББСБ миний эзэмшлийн компаниас мөнгө зээлье гэж ирж байсан. Гэтэл одоо энэ компанийн захирал залуу “Манай компанийн дүрмийн сан 60 тэрбум болсон” гэлээ. Надад өөрөө ярьсан. Баримт нь бий. Яагаад ББСБ-ын дүрмийн сан ингэж огцом өсөж байна вэ?. Мөнгө угаах гээч нь яваад байгаа юм биш үү. Ялангуяа авлигын мөнгийг угааж байна уу. Түүнээс биш гаднаас мөнгө оруулж ирээд мөнгө угаана гэж юу байхав. Үүнийг шалгадаг уу” гэсэн юм. Түүний хувьд ингэж асуух нь зүйн хэрэг. Гэвч “хулгайч хулгайчийг бариарай” гэж хашхирдаг гэдэг зүйл болсон юм.

Учир нь тэрбээр “Болд Ерөө гол” компани болон өөрийн эзэмшлийн төмөр замын дуулианаас эхлээд бүр оффшор бүсэд данстай болох нь илчлэгдэж байсан тийм ч нэр цэвэр хүн биш.

Эрхэм гишүүнийг ийн хэлсний дараа түүнээс зээл гуйсан захирал хэн бэ гэдгийг хэн ч гадарлаагүй байсан. Гэтэл санхүүжилт гуйсан захирал нь “Нэткапитал” санхүүгийн группын ТУЗ-ын дарга Д.Сүндий бололтой. Үүнийгээ ч тэрбээр батлах мэт мэдэгдэл хийчихэв.

Тэрбээр “Миний зургийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүстэй зэрэгцүүлсэн постерыг Дорноговь аймаг болон цахим орчинд тараасан үйлдлийн эзнийг олж чадахгүй байсан юм. Гэтэл ашгүй өөрөө гарч ирэх шиг боллоо. УИХ-ын гишүүн хүн хэлсэн үгэндээ эзэн байж хариуцлагатай бай. Би Ч.Сайханбилэг гэж хүнтэй 2008 оноос хойш нэг ч удаа уулзаагүй. Дараа нь нэг хоолны газар тааралдсан. Таниагүй. Өнөөдөр залуучуудын үе ирж байна. Гэтэл элдэв янзын постер хийж тараах юм. Төрийн түшээ болж, төр барилц гэж явуулснаас биш ингэж эвдэр гээгүй байх шүү.

Бид маш олон ажил дээр хамтарсан. Та мэднэ. 2015 онд хүртэл Морин спорт уяачдын холбооны шугмаар 14 сумдаар тойрч явж байсан.

Ийм увайгүй зүйл ярьж болохгүй байх аа. Манайх Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас лизинг болон бүх даатгалын компаниуд, хувь хүмүүстэй хамтарч ажиллах замаар бонд зарж хөрөнгө босгодог. Үндсэндээ 12 дэх жилдээ үйл ажиллагаа явуулдаг. Тайлан, бланс хуулийн дагуу бий. Нэг ч бэлэн мөнгөний гүйлгээ хийдэггүй. Мөнгө угаах ямар ч боломжгүй. Нас, намбандаа баймаар байна. Дүрмийн сан, актив хоёроо ялга. Уул уурхайн бизнесээ санхүүгийн бизнестэй битгий харьцуул. Санхүүгийн салбар бол уул уурхай шиг уулнаас, газраас баялаг ухаж аваад тогтсон ханшаар зардаг салбар биш” гэсэн юм.

Нэг тойрогт өрсөлдөхөөр зэхэж буй горилогчид ийн мэдэгдэв. Эндээс үзвэл, тэд цөөнгүй удаа хамтарч ажиллаж байсан бололтой. Бүр нэгнээсээ мөнгө гуйх хэмжээний дотно байж.

Гэвч “Улс төрд мөнхийн найз гэж байдаггүй” гэдэгчлэн нэг л өдөр нэгнээсээ нүүр буруулсан бололтой юм.

Сонгууль дөхөхийн хэрээр энэ мэт зүүдээ ярих гээд хулгайгаа, булхай, булайгаа илчлэх горилогчид улам олширно. Тиймээс иргэн бүр дор бүрнээ ухамсартай байж эрүүл ухаанаар хэн нь хэн бэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй биз ээ.

 Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Ёстой үнэн. Хэнийх нь ч талд ороогүй гоё хэлсэн байна. 24tsag.mn сайтын хамт олонд талархлаа (64.119.20.22)
    Иргэн
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Иргэн (202.9.46.138)
    Хоёулаа хэрэггүй нөхдүүд бишүү
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.18.243)
    Ийм ард түмнийг хайрлахгүй мөнгө хүүлдэг, шуналтай хүмүүсээр төр бариулах хэрэггүй
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.109.49)
    Sundii bandintsar tomor9h bolooguiee joohon ohiduud daguulad hoolnii gazar orood tsarai golju nuh bvAl gedeg hundee odoo oorchldogui bol bavuulsan ohindoo 200$ 9gchino bas thdee l ih bult2 userseg gardaa 60 terbum gej mult avcjbnna 20 bol vaij bolohiin ihenh ni ulsaas zuvxhulsan horongosoo sundii ah ni chamaif medii shuu bsrimt heregtei bol avaarai buya202 at yahoo ru bixherei
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.86)
    Dornogoviig il dald deeremden duusgaj baigaa Delgersaihan gegch nohriin tugjil ajillagaa
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.86)
    Delgersaihan gej luivarchin aij uheh geed zaluusiig shorootoi hutgaj baigaan undsen arga ni dee. Toroos hol bailgah heregtei iim hulgaichiig
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн (202.9.40.48)
    Сэжгийн хүчирхийлэгч, гаж донтой аймшгийн амьтан бна лэ ш тэ. Ийм гэр бүл ...Ах нь ч гэсэн ямар олигтой юм байв гэж ...
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн (66.181.161.117)
    Юун Сүндий вэ. Ардчилсан нам боловсон хүчин муутай гэдэг үнэн юм аа
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Дорноговийн уугуул (202.126.89.159)
    Сундий Чингэлтэй дуургээс орсолдох гэж байгаа гэсэн Дорноговьд хамаагуй!
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
    • Zochin
      Ugshil ni dornogoviinh. Ah ni geed dorrentsengiin Altangerel bol yag dornogovios uzeh geed beldeed bna lee dee. Tv/r ih garaad l tanaid honyog gertee avchraad l kkkk
      2020 оны 04 сарын 21
  • Зочин (66.181.177.174)
    Sundii aliishuu bandia
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Baod (66.181.166.30)
    Hoyulaa hereggui shuu,
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (202.21.107.76)
    ард түмэн хүнд байна одоо туслаач
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн. (43.242.243.151)
    Энэ Дэлгэрсайхан гэж нөхөр жинхэнэ хүн муутай Түгжил амьтан байна.Олигтой хүн ийм зүйл ярихгүйдээ.Мөнгө зээлж байсан нь ч гэх шиг .Луйварчин.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (59.153.112.145)
    Сүндий гэр бүл тогтворгүй хүн төр барилцаж чадахгүй авсан эхнэр гаргасан хүүхэддээ үнэн ч биш хүн төрд үнэнч зүтгэх нь юу л бол
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.35.148)
    Дэлгэрсайхан бол маш муу хүн. Дахиж битгий сонгоорой. Дорноговьчуудаа
    2020 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.46.130)
    Дэлгэрсайханийг их хүн муутай муу хүн гэж нутгийн зон олон ярьдаг юм билээ.
    2020 оны 04 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.9.40.119)
    Dorniigovichuuda Delgersaihan eeriihe mungeer uo ch hiigeegui naad aimagt chin 1000 ailiin oron suutsjuulah tesliig avaad hgd bga uom.Harin ch olon oron nutgiin kampaniig ajilgui bolgoson shunalt.anarhi.deerengui neher gesen shu.MGLiin baylag uhaad hytadad gargaad gantsaara idej bga hunees Tolgoitoi seheeten zaluuga gargaj ireech.Ta nart egdeg 20.0 g ch egch chadna.Oyunlag.tolgoi n ajilladag humuuse gargasan zuv.Odoo eerreer setgeh tsag n bolson.Shandaar duuren ovoolson shavar.humuus orj chadahgui bn.33 sayar avaad 60 say hurtel teleh uom bnlee.Zeeliin huu tiim l bolno
    2020 оны 04 сарын 19 | Хариулах
  • Болд ерөө (64.119.27.235)
    Ард түмний хөрөнгө болох байгалийн баялагийг ухаж Хятадад зарах замаар баяжсан 30 гэр бүлийн нэг болох Дэлгэрсайхан мэтийн хөрөнгийг хурааж ард түмэнд хувааж өг, мөн Сүндий мэтийн мөнгө хүүлэгч нар УИХ-д хэрэг шүүү.
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
    • Яг одод хэллээ
      0к0
      2020 оны 04 сарын 18
  • Зочин (203.91.119.42)
    Одоо Дорноговьчууд энэ Дэлгэрсайхан гэгчийг дахиж сонгохгүй байхад болно. Олон жил иргэд бидний эзээмших ёстоЙ БАЙГАЛИЙН БАЯЛГЫГ ГА НЦААРАА ЦУСАЛЖ БАЙГАА ЭТГЭЭД.
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.119.42)
    Энэ Дэлгэрсайхан бол өөрөө жинхэнэ үл бүтэх увайгүй хулгайч .
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Гандий (43.242.243.63)
    Сүндий гэдэг хөндий нөхөр захиалгаар юм бичүүлээд өөрөө балбуулж байх шив дээ. Естой увайгүй нөхөр гэх юм билээ. Дэлгэрсайхан гишүүн шиг аймагтаа, тойрогтоо сайн ажилласан хүн Монголд байхгүй баых шүү. Хувийн төмөр замтай байна гэдэг бол бахархал мөн. Сүндий мөнгө хүүлж, иргэдийн зовлонгоор жаргал хийснээс өөр юу бүтээв???
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
    • Пү
      Төмөр замаа нугалаад улсад шахчихсан шүүдээ. Ямар юмны чинь төмөр зам
      2020 оны 04 сарын 18
    • Туяа
      Яг үнэн шүү. Дэлгэрсайхан Дорноговьд маш их юм хийсэн. Сүндий гэгч Дорноговьд юу хийсэн юм бээ. ББС нь өндөр хүүтэй мөнгөөр ард түмнийг шулаж бгаа нь үнэн ш.т
      2020 оны 04 сарын 18
  • Эрдэнэт (59.153.112.156)
    Сүндий гэдэг хүүхэд Eagle-ын Жаргалмаагийн ярилцлаганд орохдоо ЁС ЗҮЙ гэдэг юу байдгийг мэдэхгүй хүүхэд байна билээ. Ийм хүн УИХ өрсөлдөнө гээд Дорноговийн ард түмнийг доромжлоод байж болохгүй шүү. Дорноговийнхон бол ухаалаг түмэн болхоор хэн юу бүтээв гэдгийг харж мэдэж байгаа байхдаа.
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Иргэн (202.9.40.64)
    Шинэ залуучуудыг дэмжинэ гэхэар битгий попроод бай залуусаа
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Нямсүрэн (103.212.118.85)
    Сүндий нь Эрдэнэ ванг Африкт аваачиж арслан алуулж, зугаацуулж нэр дэвших эрхээ авсан гэнэлээ.
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • МОНГОЛ (202.131.225.197)
    НЭР ДЭВШИГЧИДЭЭ, ГОРИЛОГЧИДОО... БИЕ БИЕНИЙХЭЭ БУЛХАЙГ ДЭЛГЭЭРЭЙ. ТЭГВЭЛ ТА НАРЫН БУЛХАЙГ СОНГОГЧИД МЭДЭЖ АВАГ. ХЭНИЙГ СОНГОХОО ЭРТНЭЭС МЭДЭРЬЕ
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.115.243)
    Sundii chi munkhbatiin tuslah baisan zaluumon bol chi tseverhen hun bish gedgiig chin medeh um bna
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.143.191)
    Сүндий чинь хужаа цустай пацаан мөн бна шлээ.
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • dabaa (192.82.73.32)
    Odoo uamar hun songoh be gedgee Dornogobicnuud bodoh tsag irsen dee, Zaabal mongotei huniig bisn nutag ornoo hogjuuleh strategiig gargaj cnaddag, snudarga esiig heregjuuldeg,zob humuusiig gargah estoi, hedii boltol mongotei negniig dagaj guij dalbignaj oorsdoo uaduu hoosonooroo uldeh be dee, olon jil ingej uablaa, odoo oorcnloh tsag bolson doo ug ni
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Иргэн (66.181.161.26)
    Хоёулаа луйварчин хулгайч гэхдээ Дэлгэрсайхан нь дорноговьд их юм хийсэн нь үнэн Сүндий нь юу ч хийгээгүй их мөнгө хүүлсэн нь үнэн ломбардаар
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Иргэн (66.181.161.26)
    Хоёулаа луйварчин хулгайч гэхдээ Дэлгэрсайхан нь дорноговьд их юм хийсэн нь үнэн Сүндий нь юу ч хийгээгүй их мөнгө хүүлсэн нь үнэн ломбардаар
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Мгл (103.229.121.35)
    Хэн чихэр идсэн бэ гэсэн чинь энэ Сүг гэдэг нөхөо би идээгүй ээ хэхэиэ
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Бохир..амар аргууд (64.119.16.169)
    ХӨДӨӨГИЙН ХҮМҮҮСЭЭР МӨНГӨӨ ӨСГӨСӨН ..ЛУЙВАРЧИД..
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.19.60)
    Сүндий гэгч мөнгө хүүлэгч ард түмнийг хайрлана гэж байхгүйээ.
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.46.112)
    Аль нь ч ялгаагүй өмхий шуналт хөрөнгөтнүүд эднийг гаргах гэвэл сүйрнэ шүү
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.24.81)
    adilhan luivarchidiin tuhai yuu bicheed baigaa yum bee odoo bolno ih hural yamar HOGIIN SAV bish
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    саяхан
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    2 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    21 цаг 29 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    21 цаг 42 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    21 цаг 46 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    21 цаг 47 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    21 цаг 52 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    21 цаг 58 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    22 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК