Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Баясгалан: Судалгаагаар ЭХНЭР, НӨХӨР цөмтэй гэр бүл илүү тогтвортой, ХҮҮХЭД төвтэй гэр бүл зөрчил, маргаан ихтэй байна гэсэн

2020-4-20
0
ЖИРГЭХ

Хоорондын харилцаагаа хэрхэн бат бэх, бүр анх учирч байсан шиг ээ халуун дулаан байлгах нь залуу хос гэлтгүй бүх гэр бүлийн өмнө тулгадсан асуудал болоод буй. Учир нь сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нийгмийн эмзэг сэдэв болж буйг олон талын судалгаа харуулж буй. Тиймээс энэ улаагийнхаа дугаарт хосуудад зориулж гэр бүлийн хамгаалах үнэт зүйл, тэдний гаргадаг нийтлэг алдаа, харилцааны талаар бяцхан зөвлөгөө мэдээлэл өгөхөөр Гэр бүл судлаач, Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Баясгаланг урилаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн харилцааны талаар ярилцах учраас уншигчидад сонирхолтой байх болов уу. Юун түрүүнд гэрлэлт гэж юу болох, гэр бүлийн харилцаанд баримтлах чухал зүйлийн талаар яриагаа эхэлье?

-Хуулийн хүрээнд болон эдийн засаг, хүйсийн хувьд холбогдохыг гэрлэлт гэж энгийнээр тодорхойлж болно. Гэрлэж байгаа хосуудын хувьд нэгдүгээрт, хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал, хүүхдээ хүмүүжүүлэх, зөв иргэн болгож төлөвшүүлэх, боловсролд нь анхаарах, хүүхэддээ цаг гаргах зэрэг үүрэг хүлээдэг. Эхнэр, нөхрийн хувьд биенээ халамжлах, хайрлах зэрэг үүрэг үүсгэдэг. Гэрлэлт гэдгийг товч утгаар нь өөрийнхөө эрхийг хоёр дахин багасгаж, хариуцлагыг хоёр дахин нэмэгдүүлэх гэж ойлгож болно. Хоёрдугаарт, гэрлэлтэд итгэл байх шаардлагатай. Шинээр гэрлэж байгаа ихэнх хүмүүс гэрлэлтэд хайр байхад л болно гэж ойлгодог бол түүнээс дутахааргүй үүрэг гүйцэтгэдэг нь итгэл байдаг. Биендээ үл итгэснээс хардалт үүсдэг гэж судлаачид үздэг. Тэгвэл хардалт нь өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж дутуу болоод ирэхээр үүсдэг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн боловсролт эзэмшилт, хөдөлмөр эрхлэлт өндөр болсон байна. Дунд шат, хөдөлмөрийн зах зээл дээр ихэвчлэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байна. Улмаар ажилгүй эрэгтэйчүүдийн тоо өсч байгаа нь анзаарагдаж байна. Үүнээс үүдэн эрэгтэйчүүдийн дунд өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж, итгэл багассанаар хардалтын асуудал үүсч байна. Эхнэр нь боловсролтой, илүү орлого олдгийн улмаас магадгүй ажлын газрын хүмүүстэй нь хардах, хамтарч ажилладаг боловсролтой хүмүүсийг харахаар өөрийгөө голох мэдрэмжээс шалтгаалан үүсдэг. Тиймээс гэрлэлтэд харьцуулалт байж болохгүй. Эмэгтэйчүүд нөхрөө аливаад хандаж буй байдал, харилцаагаа дээшлүүлэхийн тулд хэн нэгэн эрчүүдтэй харьцуулж алдаа гаргадаг. Энэ нь хувь хүний сэтгэлзүйг өөрчлөх биш эсрэгээрээ хардах, үл итгэх үзлийг бий болгодог юм.

Гуравдугаарт, гэрлэлтэд тэвчээр чухал. Хоёр өөр орчин, соёлд өсөж хүмүүжсэн хүмүүсийн хувьд маргалдах, зөрчилдөх асуудал гарна. Энэ асуудлыг тэвчээрээр ялан дийлж болно. Тиймээс гэрлэлтэд хариуцлага, итгэл, тэвчээр гэсэн гурван зүйл хамгийн чухал гэж үздэг.

-Ер нь ямар гэр бүлийн харилцаа илүү тогтвортой, бат бэх байдаг юм бэ?

-Судалгаагаар эхнэр, нөхөр цөмтэй гэр бүл илүү тогтвортой гэсэн дүгнэлт гарсан. Харин хүүхэд төвтэй гэр бүл зөрчил, маргаан ихтэй байна. Нэг талаар сонин ойлголт боловч хосууд хүүхэд, хүүхэд гэж явсаар хоорондын харилцаагаа гээж эхэлдэг. Тиймээс гэр бүл доторх нэн түрүүнд анхаарах шаардлагатай харилцаа нь эхнэр, нөхрийн харилцаа юм. Хоёрдугаарт, хүүхэдтэйгээ харилцах харилцаагаа тавих ёстой. Эхнэр, нөхрийн харилцаа тогтвортой, зөв байх тусам тэр гэр бүлд өсөж хүмүүжих хүүхдийн төлөвшил, сэтгэлзүй тогтвортой байдаг. 

-Олон жил хамт амьдарсан гэр бүлд харилцаа хөрөх, хоорондоо хөндийрөх асуудал их байдаг. Харилцаагаа анхных шиг нь үлдээхийн тулд хосууд юунд анхаарах ёстой юм бэ?

-Хүн дуртай зүйлээ худалдаж авсныхаа дараа түүнд нь арчилгаа, тордлого их шаардлагатай байдаг шиг гэр бүлийн харилцаанд ч энэ асуудал чухал. Хосуудын харилцааны мөчлөгийг харвал эхний таван жилд дайны буюу утаа үнэртсэн он жил гэж тодорхойлдог. Учир нь хоёр өөр орчинд өссөн, өөр боловролтой хүмүүс хоорондоо дасан зохицох, нэгдэх хугацаа хосуудад шаардагддаг. Өөрөөр хэлбэл, үзэл бодол, ялгаатай байдлуудын зөрчил их үүсдэг. Таван жил гэж үзэж байгаа боловч эхний 1-2 жил нь хосуудын хувьд романтик үе гэж хэлдэг. Энэ үед биенийгээ мэдрэх мэдрэмж их өндөр байдаг юм.

Гомдоочих вий, буруу зүйл хийчих вий зэргээр харилцаан дээрээ маш их анхаардаг. Романтик үеэсээ даваад ирэхээр би ийм л орчинд өссөн, ийм л зан чанартай зэргээр өөрийгөө тодотгож, нөгөө хүнийгээ мэдрэх мэдрэмж нь багахаар гэр бүлийн харилцаанд зөрчил үүсч эхэлдэг. Тэгэхээр гэр бүлийн харилцааны чухал зүйлийн нэг нь мэдрэмж гэж үздэг. Гэр бүлийн харилцаан дахь хайр халамжаас дутахааргүй үүрэг гүйцэтгэдэг зүйлийн нэг нь мэдрэмж. Мэдрэмжээ үргэлж сэргээж, хадгалж үлдэх нь хосуудын харилцаанд чухал.

-Мэдрэмжээ сайжруулахын тулд яах шаардлагатай вэ?

-Анх танилцаж байсан газруудаараа аялах, анх хийж байсан зүйлүүдээ хамт хийх нь мэдрэмжийг нь сэргээж өгдөг дасгалын нэг хэлбэр юм. Тиймээс хосуудад анх танилцаж байсан газруудаараа аялж, сайхан дурсамжуудаараа аялах, зургийнхаа цомгийг дэлгэж хамтдаа ярилцах нь их үр дүнтэй. Аавууд анхны хүүхэддээ их анхаарал хандуулж, эхнэрээ халамжилдаг байсан бол хоёр, гурав дахь хүүхэд дээрээ сулраад эхэлдэг. Энэ нь мэдрэмж суларч байгаа нэг хэлбэр. Тиймээс биенийгээ мэдрэх их чухал.  

 

“ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ" ГЭДЭГ ҮГ ХҮНИЙ ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛДӨГ

-Шинэхэн хосуудын дунд гэр бүл салалт их байна гэсэн судалгаа гарсан. Залуу хосуудын хувьд аливаа зөрчил, маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Залуу хосуудад эдийн засгийн асуудал их тулгардаг. Амьдарал босгохдоо хэт их анхаарснаар болж харилцаа хөндийрөх магадлал бий болдог. Гэр бүлд нэгдүгээрт, эдийн засгийн асуудал гэхээс илүү биенийгээ хүндлэх, ойлгох зэрэг харилцааны хэлбэрүүддээ анхаарах ёстой. Зарим хосууд хадам аав, ээжийнхээ гэрт амьдардаг. Энэ нь хосуудын харилцаанд тийм ч таатай байдал үүсгэхгүй. Гэр бүл гэдэг өөрийнхөөрөө тааламжтай байдлыг мэдэрч байх ёстой. Өөрийнхөөрөө байж чадахгүй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй болсноос үүдэн стресст өртөх хандлага гардаг. Хүнд өөрийгөө илэрхийлэх үндсэн хэрэгцээ  чухал шүү дээ. Гэтэл энэ хэрэгцээ хангагдаж чадахгүйгээс болж бухимдал, гомдол үүсэх, аливаа асуудалд хадмуудын оролцоо бий болох, "Аав, ээжийнхээ талд орлоо. Намайг ойлгосонгүй" гэдэг харилцааны зөрчил үүсч эхэлдэг. Залуу гэр бүлд ихэвчлэн эдгээр асуудал тулгардаг.

-Эцэг эхчүүдийн хувьд уламжлаа дагана гэдэг байдлаар хүүхдүүдээ дэргэдээ байлгах гээд байдаг. Энэ нь хэр зөв бэ?

-Хосуудын хувьд хадам ээж аавын хаяа түшихээс илүү аль болох тусдаа амьдралаа эхлүүлэх нь зөв. Уламжлалт соёлыг авч үзэхэд их гэрээс бага гэр рүү тусгаарлагдаж гарахыг гэр бүл гэж тооцдог. Тэгэхээр аливаа асуудлыг гэр бүл хоорондоо шийдвэрлэх, бие байх чадвар, эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдүүддээ итгэж найдаж ирээдүйн амьдралд нь хөтлөх нь чухал. Хосуудын хувьд та гэрлэаээр шийдсэн бол аль болох тусдаа байх нь зөв гэж зөвлөмөөр байна. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг аливаа асуудлыг хоорондоо ярьж шийдвэрлэх нь гэр бүл бие даах чадвартай болдог юм.

-Гэр бүл төлөвлөлтийг зарим нь чухал. Зарим нь гэр бүл төлөвлөлтөөс болж үр хүүхэд ойротно гэдэг. Ер нь гэр бүл төлөвлөлт хосуудын амьдралд хэр чухал вэ?

-Гэр бүл төлөвлөлт чухал. Эдийн засаг болон хүүхдийн асуудал байна. Тухайлбал, хүүхдийг хэдэн насны зайтай төрүүлэх вэ. Үүнээс өмнө биедээ ямар эмчилгээ хийх вэ. Эрүүл эмэгтэйгээс эрүүл хүүхэд төрөх боломжтой учраас эрүүл мэндийн асуудлаа төлөвлөх, өртөгөө тооцох гэдэг гэрлэлтэд их чухал. Гэр бүл төлөвлөлт муугаас гэрлэлтэд асуудал үүсэх тохиолдол их гарч байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд ойрхон зайтай хүүхэд гаргаснаас стресст өртөх, ачаалал нь нэмэгдсэнээс хувийн карьер нь дуусч байгаа юм шиг санагдах. Улмаар нөхөртөө гомдох, харилцаа нь зөрчигдөх асуудал үүсэх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс хүүхдээ хэдэн жилийн зайтай төрүүлэх хэрэгтэй вэ гэдгийг төлөвлөх нь зөв.

-Карантины үетэй холбогдуулан гэр бүлийн дотоод зөрчил их гарч байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, цахим сүлжээгээр гэртээ байхаас уйдаж байна, хэцүү байна гэсэн сэтгэгдэл их харагдсан. Уг нь гэр бүлүүдэд харилцаагаа сэргээх, эерэг уур амьсгал бүрдүүлэх цаг зав гарч байгаа нь сайн хэрэг шүү дээ. Гэтэл заримд нь тийм биш байна гэхээр хосуудын харилцаа хөрч байна гэсэн үг үү?

-Энэ цаг мөч хамгийн чухал шүү гэж хосуудад их уриалж байгаа. Учир нь хүүхдүүдтэйгээ илүү ойрхон байх, гэр бүлдээ цаг гаргаж, эцэг эх байхын үндсэн гол хариуцлага энэ цаг хугацаанд илүү шаардлагатай. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ ирээдүйд нь өв хөрөнгө өвлүүлэн үлдээх нь чухал ч хүүхдүүдэд хамгийн үнэтэй хөрөнгө бол дурсамж байдаг юм. Хүн дурсамжаа л хайж амьдардаг. Аав ээжтэйгээ хамт байсан, зугаалсан, тоглож байсан зэрэг дурсамжаараа л хөглөгдөж байдаг. Тиймээс хүүхдийн дурсамж, ой тогтоолтонд энэ цаг үе зайлшгүй нөлөөлнө. Тиймээс энэ цаг үеийг хүүхдээ хөгжүүлж, төлөвлөгөө гаргаж цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь чухал. Сүүлийн үед эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдтэйгээ ойр байх нь холдож байна. Аль болох өөртөө анхаарч, өөрийгөө зугаацуулахад зарцуулж байна. Нас дээр гарсан хүүхэд шиг л болж. Уг нь дээр дурдсан шиг гэрлэлт бол хариуцлага байх ёстой.

-Хосуудын хувьд уучлах гэдэг асуудал их чухал. Юу гэхээр итгэл алдсан эхнэр эсвэл нөхөртөө боломж олгоод итгэл хүлээлгэе гэхэд тухайн хүнтэйгээ хэрхэн харилцах вэ. Энэ асуултыг олон хүн асуухыг хүсэж байгаа байх?

-Хамгийн гол дахин итгэл хүлээлгэхээр шийдсэн л бол алдааг нь сөхөхгүй байх чухал. Гэр бүлийн харилцаанд анхааруулах, сануулах гэдэг хоёр үгийг битгий ашиглаасай гэж залууст зөвлөдөг. Тухайлбал, чи ингэж алдсан, ингэж явсан гээд алдааг нь байнга хэлээд байхаар хүнд кодлогддог. Би ийм л хүн юм байна гэдэг байдлаар амьдараал шинэчлэхээс илүү алдаатайгаа эвлэрч эхэлдэг. Хүн өөрөө төгч биш учраас алдсан алдааг нь сөхөхгүй, сануулахгүй байх нь хэрэгтэй. Тухайлбал, нэг залуу ирж зөвлөгөө авч байсан юм. Эхнэрээ хуурчихсан. Гэхдээ амьдралаа бүтээхийн тулд, дахин алдаа гаргахгүй, өөрийгөө зоригжуулахын тулд бидэн дээр ирж зөвлөгөө авч байгаа юм. Гэмшиж байна гэсэн үг шүү дээ. Үнэхээр эрч хүчтэйгээр гэр бүлээ хуурахгүйгээр амьдралаа авч явмаар байна, та зөвлөгөө өгөөч гэсэн. Тухайн хүнийг урамшуулж, зоригжуулаад явуулсан. Гэтэл хэдэн сарын дараа буцаж ирсэн л дээ. Яасан гэсэн чинь надад дахиад алдаа хийх сэтгэлзүй бий болчихоод байна. Учир нь сэтгэл зүрхдээ дахин алдаа гаргахгүй гэсэн шийдвэр гаргаад явахад эхнэр байнгын өмнөх алдааг сөхөж, сануулж, хэрүүл хийдэг. Ажил дээр их ядарч, стресстэй байсан үедээ гэртээ ирээд жаахан дуугаа хураах ч юм уу үйлдэл гаргахаар чи нөгөөхөө л бодоод байна уу гэдэг. Ингээд алдааг нь байнга сануулаад байхаар хуурай хардуулж байхаар дахин алдаагаа давтмаар юм шиг сэтгэлзүй бий болж эхэллээ гэсэн. Тиймээс хүний алдааг өөрчилмөөр байгаа бол шүүмжлэх, алдааг нь сануулах биш “итгэл” гэдэг үгээр орлуулаарай гэж хэлье. Итгэж байгаа шүү гэдэг үг хүний хандлагыг өөрчилдөг юм. Надад дахин итгэж, боломж өгсөн учраас итгэлийг нь алдаж болохгүй юм шүү гэсэн хандлага бий болдог гэсэн үг.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    1 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    21 цаг 30 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    21 цаг 43 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    21 цаг 47 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    21 цаг 48 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    21 цаг 54 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    21 цаг 59 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    22 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК