Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зайсанг зайдагнаж, Богдхан уулийг боомилсон эздэд зориулсан хууль

2020-4-20
0
ЖИРГЭХ

Монголчууд нэг үгэнд их дуртай. Энэ нь хайрлана, хамгаална, аварна гэж. Гэхдээ энэ үгээ хэрэгжүүлэх нэрийн цаана заавал давхар эрх ашиг явсаар ирсэн. Наандаж л тусгай хамгаалалттай газар нутгийг иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулах байдлаар давхар хамгааллуулна гэсэн. Энэ бол үе үеийн Ерөнхий сайд болон БОАЖ-ын сайд нарын хэлж, урилж ирсэн зүйл нь. Тэд ч хэлсэндээ хүрсэн. Тусгай хамгаалалттай газруудыг хууль ёсны эзэнтэй болгосон. Эзэд нь ч хүн, амьтан орохоос хамгаалж томоос том гоёмсог хашаа барьсан. Үүнийх нь гороор хамгийн наандаж л Богдхан уулын ам, салаа бүрт байшин барилга сүндэрлэж, боломжийн амьдралтай хүмүүс төвхнөх болсон. Ийм л дүр зураг хөврөөд 20 гаруй жил өнгөрч.

Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар барьсан барилга байгууламжийг хууль ёсных болгох тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.

Хууль бус зүйлийг хууль ёсных болгон өнгөцхөн шалтгаан нь татвар ногдуулах байдлаар үл хөдлөх гэрчилгээжүүлэх. Өөрөөр хэлбэл, нүглийн нүдийг гурлаар хуурахтай адил гэх юм уу даа. Дээр хэлсэнчлэн, Богдхан уулын Зайсан биш, Яармаг, Арцатын ам, Нүхт, Бага тэнгэр, Туул голын хамгаалалтын бүсэд Монголын хамгийн том гэсэн барилгын компаниуд барилга барьсан. Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг утгаараа барилгынх нь үнэ тэнгэрт хадаж, тэр хэрээрээр барилгын салбарын үнэ ханшийг тогтоосон гэхэд болно. Тиймдээ ч “хоёр гүүрний цаана” гэдэг үг гарсан биз.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Дархан цаазат Богдхан уулын орчимд аялал жуучлалын нэрээр хувийн болон нийтийн, худалдаа үйлчилгээний орон сууц олноор баригдсан нь дархан цаазат уулын төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Тиймээс энэ зөрчлийг таслан зогсоож, байгалийн унаган төрхийг бий болгохын тулд өмчлөгч, зориулалтаас үл хамаарч иргэнээс нэг м.кв талбайгаас 1000 төгрөг, хуулийн этгээдээс 3000 төгрөгөөр бодож татвар авахаар дээрх хуульд тусгасан" гэв. Хуулийг төслийг хэлэлцэх эсэхээр багагүй хуралдсанаар хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Эндээс үзвэл, хууль бус үйлдлийг хууль ёсных болгох хууль буюу Зайсанг зайдагнасан эздүүдэд зориулсан хууль тун удахгүй УИХ-ын чуулганаар батлагдах бололтой.

Хамгийн инээдтэй нь УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө ийн чичэрч оруулж ирсэн хуулиар м.кв талбай тутмаас нь 1000-3000 төгрөгийн татвар авахаар тусгаж. Мэдээж сар бүр авах уу, эсвэл жилд нэг удаа юу гэдэг нь хуулийн төсөлд бичигдээгүй байв.

Татвар ногдуулж болно. Гэхдээ хууль зөрчөөд барилга барьж болно. Харин 1000-3000-хан мянган төгрөгийн татвар төлөөрэй гээд ч байгаа юм шиг. Уг нь бүхэл бүтэн улсын хууль тогтоомжийг уландаа гишгэлж, хуулиас давсан эрх мэдлээр далайлгаж, уул нурууг ухаж, мод бутыг нь булгалж, гол усыг нь хааж барилга байшин барьсан атал иймхэн татвар ногдуулах нь арай л даварсан үйлдэл юм шиг. Энэ талаар ч зарим гишүүд хэлж, сануулсан. Гэхдээ Богдхан уулыг нүхэлсэн эзэн, нүхлүүлсэн албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх бэ гэдэгт ганцхан хүн дуугарсан. Тэр бол УИХ-ын гишүү М.Билэгт.

М.Билэгт гишүүний хувьд эмнэлэгт барьж, төрд түрээслүүлэх гэсэн овжин бизнесмэн улстөрч гэх муу нэртэй ч уул усаа, нутаг нугаа боддог сэтгэлтэй гишүүний нэг гэхэд болно. Тиймдээ ч хуулийн төсөлд хариуцлагын тогтолцоог заавал оруулж ирэх ёстой гэсэн ганц ч болтугай үг хэлсэнд талархууштай.

Гэтэл бүхэл бүхэн Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол гишүүнээс эхлээд татвар ногдуулах замаар барилга байшин барьдаг үйлдлийг таслан зогсоохоос өөр арга алга гээд суух нь инээдтэй бөгөөд хариуцлагагүй харагдсан.

Угтаа бол салбарын сайдаар ажиллаж байсан хүнд энэ байтугай арга хэмжээ аваад шүүхэд шилжүүлэхийг нь шилжүүлэх боломж бүрэн байсан. Гэвч дорвитой гээд хэлчих алхамгүй байсаар суудлын суудлаасаа буусан.

Эцэстээ “Татвар авчихъя. Тэгээд үл хөдлөх хөрөнгөний гэрчилгээг нь өгчихье” гээд суух нь хэтэрхий хариуцлагагүй үйлдэл.

Өнөөдөр Богдхан уулын нүх сүв бүрт нь гоё сайхан нэртэй, тансаг зэрэглэлийн орд харш сүндэрлэсэн. Тэнд гадаадын баячуудаас эхлээд төрийн болон бизнесийн салбарт дээгүүр нэгэн нь амьдардаг. Эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй нэгэнд зориулж, Хатан Туулын урсацыг хааж, Богдхан уулын өврийг уудалсан хэрэг яван явсаар Зайсан толгой руу орсон. Өдгөө Зайсан толгойн урд бэлээс эхлээд баруун, зүүн, хойд энгэрт барилга байшин шахаж барьж байна. Эцэстээ Зайсан толгой энд байдаг байлаа гэсэн дурсамж яриа үлдвэл гайхах зүйлгүй болох байх. Ийнхүү том толгойтой нэгэн нь хууль зөрчдөг. Тэр үйлдлийг нь Төрийн ордонд тухлагсад хууль ёсных болгодог. Ийм зарчим Монголд байсаар ч ирсэн, байх ч болно. Гагцхүү монголчууд хараа хурц, ухаан саруул байж гэмээнэ энэ мэт үйлдлийг таслан зогсоох учиртай.

Ингээд УИХ-ын гишүүдийн хэлсэн саналыг хүргэе.  

О.Баасанхүү: Хууль зөрчиж барьсан барилгуудад гэрчилгээг нь өгч албан ёсных болгох гэж байгаа юм байна. Аялал жуучлалыг зориулалтаар газар аваад хувийн орон сууц барьчихсан. Хууль зөрчсөн үйлдэл биз дээ. Татвар аваад цаашдаа барилга бариулахгүй байя гэлээ. Хэн нь бариад, хэн нь барьж болдоггүй юм бэ. Барьсан хүн нь хариуцлага хүлээхгүй юү

Н.Цэрэнбат: Хууль зөрчсөн асуудал шүүхэд шийдэгдэхгүй олон жил болж байна. Шүүхийн шийдвэрийг Засгийн газрын гишүүний хувьд биелүүлэх үүрэг хүлээж байна. Тасардаггүй маргааныг эцэслэе, нэг талд нь гаргая гэж оруулж ирсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зүйл заалтыг тухайн үетэй нь уялдуулж шийдвэр гаргасныг БОАЖ-ын сайд болсныхоо дараа засаж залруулж байна. Гэвч шүүхээс ААН-ийн талд шийдвэр гарч байна. Дээр нь хөрөнгө оруулсан ААН, орон сууц худалдаж авсан иргэдээс маргаан дагуулж байна. Ийм болохоор нь тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөхөд ногдуулах албан татвар гэдэг зүйлийг тусгайлан оруулж ирсэн. Бусад дархан цаазат газарт амрах, отоглох зориулалтаар юм бариулахгүй. Зөвшөөрлөө авч чадаагүй олон асуудал яригддаг.

Д.Ганбат: Татварын хэмжээг нэммээр байна. Дархан цаазат газарт барилга барьж болдог гэсэн жишиг бугшлаа. Тэгэхгүй бол харин ч эсрэгээрээ дэмжсэн үйлдэл болох вий.

М.Оюунчимэг: Зайсангийн аманд цэцэрлэг барина гэж газар аваад орон сууц барихаар хашаа барьж байсныг Өргөдлийн байнгын хорооноос зогсоож чадсан. Нийт 54 ААН-ийн зөвшөөрлийг цуцлуулсан. Эрх мэдэлтэй бүлэглэл хууль зөрчиж газар авдаг. Улмаар төрийг хүчгүйдүүлдэг үйлдэл гаарсныг хүлээн зөвшөөрч, аргаа бараад татвар авдаг больё гэж байна. Гэхдээ 1000-3000 төгрөг гэдэг бол бага дүн байна. Байгаль орчныг доройтуулсан хүмүүсээс хэдэн төгрөгийн татвар авах тухай ярих нь зохимжгүй.

Д.Оюунхорол: Н.Цэрэнбат сайдын саналыг дэмжинэ. Зайсан хавьд сууршлын бүс үүссэн. Бүх хүн мэднэ. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хэрнээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадааагүй олон иргэн, ААН бий. Зайсанд гэхэд 280 ААН бий. Иргэдийн хувьд 10-20 мянгад хүрсэн. Үнэнтэй нүүр тулах цаг болсон. Энэ хүмүүс үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй гэж татвар төлөхгүй байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгөний татварыг ямар нэг аргаар авахаас өөр аргагүй. Тусгай хамгаалалтын газарт газар олгосон талаарх судалгаа байдаг. Хэний Засгийн газар байхад, БОАЖ-ын сайд байхдаа гээд нарийн судалгаа бий. Би салбарын сайдаар ажиллаж байхдаа цөөнгүй зөвшөөрлийг цуцалсан.

Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг дэмжинэ. Улаанбаатар хотоо тойрсон жаахан ногоо бүсээ хамгаалаач ээ гэж олон удаа санал гаргасан.

Б.Ундармаа: Хуулийн төслийг ерөнхийд нь дэмжинэ. Аялал жуучлалын чиглэлээр ажиллаж байгаа ААН-үүд яах вэ?

М.Билэгт: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд газар ашиглах, эзэмших эрх авсан хүмүүс нь эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүсийн танил тал байдаг. 100, 200 га газраас эхлээд уул уулаар нь хашиж, гол горхийг булсан, хашаалсан. Ийм асуудлыг цаашид яах вэ, сайд аа. Аялал жуучлалын зориулалтаар газар аваад орон сууц барьсан хүмүүст үл хөдлөхийн гэрчилгээ өгөх бололтой. Би тэгж ойлголоо. Яг ийм хуулийн төсөл УИХ-аар хэд хэдэн оруулж ирж байсан. Азаар батлаагүй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • бодлын хулгайч (66.181.167.53)
    АРАЙ Ч ДЭЭ. ЗАЙСАН ТОЛГОЙГ ИЙМ БОЛГОСОН ЭРХМҮҮД ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХАРИУГАА АВНА. БАЙГАЛЬ ЭХ НЭГ Л ӨДӨР ТА НАРЫГ ҮЙНЭ ДЭЭ. ГАЗАР МУНДСАН БИШ . ТЭР УАГТ БИТГИЙ УЙЛААРАЙ
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Гэрэл (202.131.245.154)
    Хууль бус юм бол бүгдийг нь хурааж аваад улсын болгочих тэгсэний дараа наад хуулиа гаргачих,тэгээд буцаагаад хувьчилаад зарчих тэгвэл хууль ёсны болно.
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (59.153.113.125)
    Уг нь энэ жишгээр Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Сонгинохайрхан гээд бүгдийг нь хуульчилмаар юм. Сардаа 100 төгрөг ч гэсэн авч байгаад зөв голдрилд нь оруулмаар байна. Юу ч төлөхгүй хэсэг нь аймаар болгоод байна.
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (59.153.113.125)
    Зөв л хууль орж ирж дээ. Заавал бусдын хөрөнгийг сүйтгэх тухай бодох юм.
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    1 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    21 цаг 30 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    21 цаг 42 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    21 цаг 46 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    21 цаг 47 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    21 цаг 53 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    21 цаг 59 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    22 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК