Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчиллын эрэлд гарсан АН

2020-6-26
0
ЖИРГЭХ

АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын ээлжит сонгуульд олонх болохоор мөрөөдсөн. Мөрөөдлөө биелүүлэхээр улс төрийн хайчин дунд эрсдэлтэй олон алхам, шийдвэр гаргасан. Гэвч энэ бүхэн нь түүнийг АН-ын удирдагч байх хэмжээний хүн биш гэдгийг батлан харуулснаар төгсгөл ирлээ. Нийтлэлч Баавар “АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэж хэлсэн нь бий. Түүний ч хэлснээр АН ёроолдоо хүртэл унасныг энэ удаагийн сонгууль батлав. Тиймдээ ч С.Эрдэнэ намын даргын сэтэрээ сонгуульд ялалт байгуулсан Ц.Туваанд түр шилжүүлж, АН-д шинэчлэл хийхээр зорив.

Тэр шинэчлэл юу вэ?

АН хүчирхэг хийгээд манлайлагч явсан түүхэн үе бий. Тэр нь 1996 он.

Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуульд МҮАН, МСДН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэн төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн онцлогтой парламент байгуулагдаж байлаа. Олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, Засгийн эрх барих нам, хүчний байр суурьт эргэлт болсон нь энэ билээ.

Тухайн үед АН-ын гэлтгүй Монголын томоохон лидерүүд төрөн гарч, ардчилал бүрэн утгаараа нутагших хаалга нээгдэж байв.

Гэвч шинэ цагийн залуусын алдаа, дутагдал ард түмэнд таалагдсангүй. Тиймдээ ч гурав дахь удаагийн сонгуулиар МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл нэг, “ИЗН-НН” нэг, “Эх орон-МАШСН” нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал тус тус авч МАХН парламентад үнэмлэхүй олонх болжээ.

Ийнхүү парламентийн түүх эргэсээр 2012 онд АН 34 суудал авсан бол МАН-26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл- 11, Иргэний Зориг-Ногоон нам хоёр суудал авч гурван бие даан нэр дэвшсэн юм. Тус парламентад 11 эмэгтэй сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

Энэ бол ардчиллыг Монголд нутагшуулах гэсэн АН-ынхны гавъяа байв.

Гэвч 2012-2016 онд байгуулагдсан парламент эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх олон шийдвэр гаргасан зэрэг олон асуудалд унаснаар Засгийн эрхийг МАН-д алдаж байв. Ингээд АН-хан шинэчлэл хийхийг оролдсон. Намын лидерүүдээсээ хөөхийг нь хөөж, зайлуулахыг нь зайлуулсан.

Эцэстээ намын даргын сэтэр С.Эрдэнэ дээр буусан. Гэвч Баянголын “засаг ноён” гэтлээ гуншин зүүсэн тэрбээр АН-ыг ардчилсан бус болгосон. Үүний баталгаа нь өнөөх алдарт 100 сая төгрөгийн татаас.

Эндээс л эрдэм мэдлэгтэй нь бус эд хөрөнгөтэй нь АН-аас нэр дэвших боломжтой юм байна. АН залуу боловсон хүчнийхээ боломжийг хулгайллаа гэсэн шүүмжлэл дагуулсан. Ингэж л АН ялагдах цэгээ хатгаж, С.Эрдэнийн эсрэг тэмцэл намын дотоод тэмцэл эрчимжсэн гэхэд болно.

Тиймдээ ч АН-ын залуу гишүүд намын удирдлагуудаа огцрохыг шаардаж мэдээлэл хийчихлээ. Бүр тэгэхдээ намаа шинэчлэх, Намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардав.

Учир нь АН-ын үндсэн дүрэмд нам сонгуульд олонхийн санал аваагүй тохиолдолд намын дарга болон дэд дарга огцрох ёстой гэж заасан байдаг. Энэ ч хүрээнд АН-ын Үндэсний бодлогын хороо нэн даруй хуралдаж, намын даргыг огцруулах тогтоолыг гаргахыг шаардсан юм. АН бол дотоод дүрэмтэй нам бөгөөд хэрвээ дүрмээ биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авах учиртай гэж залуу гишүүд үзсэн. Энэ нь ч зөв.

Ийнхүү АН-ынхан ардчиллын эрэлд мордлоо.

Тэд ардчиллыг олж, намаа шинэчлэхгүй бол ирэх 2024 оны сонгуульд ч ялагдал хүлээх нь дамжиггүй. Гагцхүү намын даргын сэтэрээ Ц.Туваанд түр шилжүүлэхээ мэдэгдсэн С.Эрдэнэ тийм ч амар зайгаа тавьж өгөхгүй нь лав. Учир нь санхүүгийн хямралд өртсөн нам нь түүний эзэмшлийн барилгад орогнодог. Жижиг мэт асуудал боловч нэгэнтээ лидергүй болсон, ардчилалгүй болсон АН-д энэ бол том сорилт.

Эл асуудалтай зэрэгцэн АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэлээс эхлээд цөөнгүй хүмүүс намын даргад өрсөлдөхөөр зэхэж буй гэх шуум тархав. 

АН-ын дотод тэмцэл хэрхэн өрнөж, хэн намын дарга болохоос намын ирээдүйг тодорхойлно. Дотоод ардчилалгүй болсон АН-ын ардчилагчид энэ удаа зөв сонголт хийхгүй бол улс төрийн ууган намын нэг гэсэн байр сууриа алдаад зогсохгүй ардчиллын эрэлд мордсон эцсийн цэгээ хатгаж чадах эсэх нь шийдэгдэх биз ээ. 

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.184.127)
    Мөнгөгүй хүн албан тушаалд очихгүй гээд байдаг Туваандаа ажлаа өгч байгаа юм байна
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.184.127)
    Мөнгөгүй хүн албан тушаалд очихгүй гээд байдаг
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.46.5)
    Ардчилалын үзэл санааг олсон орлого зээлсэн мөнгөө өөрсөддөө биш улсын хөгжилд ашиг тустай боловсруулах эцсийн бүтэнгдэхүүн үйлдвэрлэх төрийн мэдлийн томоохон үйлдвэрүүдийг байгуулахад чиглүүлэх юм бол ард түмний ардчилагчдын яриагаар ИРГЭДИЙН амьжиргаа дээшилж улс хөгжих биз ээ. Өнгөрсөн 30 жилд нэгч баян хүн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулсангүй тийм хөрөнгө мөнгө нь ч байхгүй болохоор түүхий эд олзворлох уурхай л бий болгож ашиг оллоо. Одоо харин төр улс өөрөө тийм үйлдвэр байгуулах хэрэгтэй юм шиг гадаадын том улсуудад төрийн мэдлийн томоохон үйлдвэрүүд байж л байгаа бусуу?
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • монголын төрөөр тоглосон нөхдөөсөө даруй салах хэрэгтэй (103.229.122.53)
    монголын төрөөр тоглосон нөхдөөс даруй салах хэрэгтэй өөр зам байхгүй
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.46.5)
    ККККК ТЭР КӨКШИН ЯНКЫН АБГАЙ МОНГОЛООС АМЕРИК РУУ ХУЛГАЙЛАН АВЧ ЯВСАН ДИНОЗАВРУУДЫН ЯСЫГ АНУ-ААС ОЛЖ ИРНЭ ГЭЭД НЭГЭЭС БУСДЫГ НЬ ЧАДААГҮЙ ХУЛГАЙЛЖ ГАРГАСАН ПАЛЕНТЛОГИЧ НЭРТ ХУЛГАЙЧИД Ч ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДААГҮЙ НӨГӨӨ ОЛЖ ИРСЭН ГАНЦ НЭГ ЯС НЬ Ч ХАА Ч ЯВААМ ЮМ БЭ? БҮҮ МЭД НӨГӨӨ МУЗЕЙ ЭНЭЭ ТЭРЭЭ НЬ Ч БУДАА СУРГААР БОЛ НЭГ ХУВИЙН КОМПАНИЙН БАЙРАНД ОЧЧИХСОН ГЭЛЦЭХИЙН БИЛЭЭ.МОНГОЛЫН АРДЧИЛАЛАА ГЭЖ НЭГ ИЙМЭРХҮҮ Л ХОГ НОВШ БАЙХЫНДАА. ТЭГЭЭД ИЙМ ХҮН ТИЙМ НАМЫН ДАРГА БОЛЧВОЛ ЯАНА ДАА ЯАНА
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Her devshsen humuus heldee. Ta nar namiin dargadaa mungu tulsun u
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Маргад (203.91.119.147)
    ямар мундаг гарчиг бэ
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    23 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    30 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    46 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    57 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    1 цаг 11 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    1 цаг 22 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    5 цаг 0 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    5 цаг 30 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    5 цаг 32 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    18 цаг 2 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    21 цаг 58 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    22 цаг 39 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК