Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

26 тэрбум төгрөг залилсан Казахстан иргэн оргон зайлж, ялыг нь монголчууд үүрэх нь тодорхой боллоо

2020-7-17
0
ЖИРГЭХ

Казахстан Улсын иргэн Маженов Марат гэх цуутай залилагч бий. “Жи Тайм” гэх компаниараа дамжуулан Монгол Улсын 12 мянган орчим иргэнийг залилан мэхэлсэн ч хэрэг мөрдөн шалгах явцад оргон зайлаад жил гаруйн нүүр үзэж байна.

Хэргийг нэхэн сануулбал, Улаанбаатар хот, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймагт дээрх компаниа байгуулж, олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ. Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас гэр бүлийнхээ хамт хилээр гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм.

Гэвч мөрдөн байцаалтын явцад эхнэр, хүүхдээ хилээр гаргаж дөнгөсөн бол төд удалгүй өөрөө ч оргон зайлсан байдаг.

Энэ хугацаанд “Жи тайм” сүлжээнд элсэж, хохирсон 11 мянга гаруй иргэн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн бол нийт 6.9 орчим тэрбум төгрөг, 400-аад сая төгрөгийн үнэтэй автомашин, гурав тэрбум орчим төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн битүүмжилсэн гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдсэн. Гэхдээ энэ мөнгөөр хохирогчдыг бүрэн хохиролгүй болгох боломжгүй.

Учир нь Жи тайм сүлжээний хүрээнд 40 орчим тэрбум төгрөг цугларсан гэж прокурор үзснээс иргэд 26 тэрбум төгрөгөөр хохирсон болох нь тогтоогдсон аж.

Харин үлдсэн 10 тэрбум төгрөгийг М.Марат аль хэдийнэ улсын хил давуулсан гэх.

Хэргийн холбогдогч Казахстан улсын иргэн М.Маратыг гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, эрх зүйн харилцан туслалцаатай орнууд руу прокурорын байгууллагаар хүсэлтээ тавьж шалгуулаад яг 15 сарын нүүр үзэж байна.

Гэвч тодорхой үр дүн гарсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Энэ зуур уг хэрэгт холбогдогчоор татагдсан этгээдүүдийг дэнслэх шүүх хурал яг энэ цаг мөчид Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Э.Оюунчимэг “Би 100 мянган төгрөг төлөөд 2015 оны арваннэгдүгээр  сард “Жи Тайм” сүлжээнд нэгдэж орсон. Надад ямар ч эрх мэдэл байгаагүй, би юу ч хийгээгүй. Харин ч би өөрөө хохирогч. Би нэг ч төгрөг аваагүй.

Яг үнэндээ М.Марат захирал н.Цэндпүрэв хоёр бүх ажлаа гардаж хийдэг байсан. Ийм олон хүн хохирсон гэдгийг яллах дүгнэлтээс мэдсэн.

Сүлжээнд элсээд урамшуулалд 100 ам.доллар, нэг автомашин авсан.

Намайг эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд ийм юм болсон байсан. “Жи Тайм” бол урамшуулалт хөтөлбөр гэж явдаг байсан. Хүмүүс захиалсан барааныхаа үнийн дүнд тохирсон бараа авдаг байсан. Би хувьцаа эзэмшигч биш” гэж мэдүүлсэн аж.

Тэгвэл бусад холбогдогч нарын хувьд ч ийм утгатай мэдүүлэг өгч өөрсдийгөө өмгөөлж байна. Хамгийн гол нь харь улсын хэн нэгэн этгээд Монгол Улсын иргэдийн залилан мэхлэх ажлыг хуулийн байгууллагын нүдэн дээр үйлдэж байхад хуулийнхан хаана байв. Санхүүгийн зохицуулах хороо юу хийв. Угтаа бол сүлжээний бизнес нь хууль бус зүйл гэдгийг сэтгүүлчид хуруугаа цуцтал бичиж, амаа чилтэл хэлсэн, ярьсан. Гэвч хуулийн байгууллага тэрдундаа санхүүтэй холбогдох асуудлыг хариуцсан байгууллагууд нь огтхон ч тоогоогүй, анхаараагүй. 

Тиймдээ ч олон мянган иргэн хохироч үлдэх шалтаг, шалтгаан болсон гэхэд болно. Тиймээс хэрвээ М.Марат тэргүүтний эл үйлдэлд төрийн байгууллагынхан хяналт тавьж, хууль бус гэдгийг эртхэн мэдэгдсэн бол ийм олон хүн хохирогч үлдэхгүй байв.

Нөгөө талаасаа “үнэгүй бяслаг хавханд байдаг” гэдгийг монголчууд М.Маратын буянаар ойлгосон, юу үнэн энэ үнэн.

Ийнхүү зүгээр сууж байгаад баяжихыг хүссэн монголчууд 26 тэрбумаар шатаж, Монголд амьдарсан хэдхэн жилийн хугацаандаа тэрбумтан болсон М.Марат оргон зайллаа. Гагцхүү эл хэргийн лай ланчинг түүний гар, хөл болсон нөхдүүд ял авч үүрэх нь нэгэнт тодорхой болов.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Асуулт (202.9.46.241)
    Яаж манай улсаас гарсан байх уу,
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • Культегин (202.21.107.96)
    Золбин ардчилал гарч ирээгй байсан бол хэн дуртай нь орж ирээд Монгол иргэнийг залилах гэвэл элбэгдорж наахуугийн устгасан НАХЯ дор нь барих байлаа. Гэвч золбин ардчиллыг нийтээрээ мх хүссэн тэгээд хүнд хулхидуулах эрх чөлөөгөө эдэлж байгаа нь тэр байхгүй юу даа.
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.46)
    Интерпольд хэлээд олооч. Орж гарахад нь тусалсан 26 аас хуваалцсан бурхийг нь зарлаад бариач
    2020 оны 07 сарын 19 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    Ulsiin hileer garch orgon zailah chin hil gaaliinhantai l holbootoi ....zygeer garaad yavchihgui bizdee medeej hereg...yaj garsaniig shalgaj hariuzlaga tooz hil gaaliinhand....
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.49)
    хилээр хэн яагаад гаргаад явуулсын тэр авилга авсан байж таарна маратыг яллах боломжтой байсан мөртлөө явуулчаад мөнгө идээгүй хөгшин авгайг яллачихдаг энэ шүүгч нар ч дээ чааваас. Шуналын сэдлээр 40 тэрбумаа зальхай харийн казакт сайн дураараа өгсөн өөрсдөө буруутай өөрсдөө олж авахгүй юу одоо. хууль шүүх нь хилээрээ санаатай алдаад явуулчихдаг оронд нь өөр хүн шийтгэчихдэг юм чинь одоо хэнд итгэхэв.
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • otgoo (66.181.161.72)
    hvnee aldaad ywuuldag n huul zvin buruu mongoo aldaad ywuuldag n huw hvnii buruu ...
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • ХЭХЭ (66.181.188.171)
    хам хэргүүд хүлээнэ ш дээ
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.76.61)
    Тэр муу хилийн цэргийн дуракийг шалгаач ээ. Тэр үед сэргэлэн гээд пизда дарга хийж байсан биз дээ
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.7)
    Шуналаасаа болоод хохорох чинь.
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.7)
    Та нараас булаагаад авчихсан юмуу, Та нар өөрөө аваачаад өгчихсөн юмуу.
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.7)
    ӨӨРСДӨӨ МӨНГӨӨ ӨГЧИХӨӨД ХОХЬ ЧИНЬ.
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • bravo orkuud oroh oron ideh hooloo aldaj dee ergu uhruud bolohoor (64.119.20.78)
    uunu
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • E (64.119.17.222)
    Zugeer hund mungu uguh hun baihuu unen teneg garuud ve maratiin zuv yum bishuu
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.23.219)
    зүгээр сууж байгаад баяжих санаатай хүмүүс их л байна даа хэнд гомдохов дээ өөртөө л гомд тэнэгүүд ямар их юм вэ
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (150.129.143.214)
    Энэ казакыг баяжуулсан Монголын иргэд тусалж хишгийг нь хүртээд өөрсдөө ял эдэлж дээ.Монгол хүнийхээ, эх орныхоо эсрэг ажилладаг амиа бодсон зарим нэгэн гадныханы тэжээвэр болох юм.
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • zochin (103.10.23.219)
    tiimere hariutslaga geed surjigneed baidag darga nar duugarahgui yu
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • zochin (103.10.23.219)
    hediid ulsiin hileer garsan hen gargasan bolohiig ni heleech hraiutslagiig jigd tootsoh estoi
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.185.143)
    Unegui byaslag havhand l baidag gedgiig umnu oilgovol oilgohoor bolsondoo uuln. Hezee ch oilgohgui yumshig bgaan.
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • Би нь (202.9.47.10)
    Казак иргэний зөв. Тэр ажил хийж. Харин шунал нь хөдөлсөн гарууд дэмжиж. Хүний толгой дээрх хялгас яахав өөрмдийнхөө толгой дээрх тэмээг л харцгаая.
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    7 цаг 21 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
    7 цаг 56 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    11 цаг 18 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    11 цаг 58 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    17 цаг 13 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    18 цаг 29 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    18 цаг 37 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    18 цаг 54 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    19 цаг 20 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Уржигдар 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Уржигдар 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Уржигдар 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Уржигдар 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Уржигдар 10 цаг 45 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК