Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2.9 тэрбум ам.долларын өрийг барагдуулах Сангийн сайдын шийдэл

2020-7-20
0
ЖИРГЭХ

31 дэх Ерөнхий сайдаар улиран сонгогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Дэд сайдуудаа томилов. Ингэснээр ирэх дөрвөн жил ажиллах бүрэлдэхүүн албан ёсоор бүрдээд байгаа юм.

Гэхдээ энэ Засгийн газарт тулгараад буй нэг асуудал, хүндхэн ачаа бий нь коронавирусийн цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл, агшилт, ирэх жилээс төлж эхлэх Бондын өр, зээлийг хэрхэн төлж барагдуулах тухай.

УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар парламент, танхимдаа улиран сонгогдсон Ч.Хүрэлбаатар ирэх сард товлон хуралдуулах ээлжит бус чуулганаар эхний ээлжид төсвийн тодотгол хийх талаар анхдугаар чуулганы үеэр тодотгосон байдаг. Энэ тухайгаа тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон дурдсан байна.

Түүний хэлснээр “Эхний зургаан сарын байдлаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан. Үүний 50 орчим хувь нь экспортын бууралттай холбоотой байгаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эхний хагас жилийн байдлаар 18 сая тонн орчим нүүрс экспортоор гарчихдаг байсан бол энэ жил 8.7 сая тонн нүүрс гаргасан. Энэ бол цэвэр тээвэрлэлтээс улбаатай.

Хил дээр үйлчилж байгаа хорио цээрийн горимтой холбоотой бууралт байгаа юм. Эндээс нийтдээ 332 тэрбум төгрөгийн орлого буурчихсан байж байгаа. Түүнчлэн зэсийн үнэ экспортын бууралтад нөлөөлж байна. 6000 гаруйтай яваад байдаг байсан зэс 5000 руу унаад ирчихсэн. Үүнтэй холбоотойгоор зэсийн үнийн бууралт 137 тэрбум төгрөгийн тасалдал гарчихаад байгаа юм. Мөн газрын тосны экспорт буусан. Дэлхий даяараа нефтийн үнэ буусан. Үүнтэй холбоотойгоор 73 тэрбум төгрөгийн бууралт байгаа. Яг өнөөдөр экспортын орлогын уналт, бууралт нь импортынхоо бууралтаас илүү өндөр байгаа учраас ханшин дээр тодорхой хэмжээний дарамт ирж байгаа. Ханшны хөдөлгөөн 3-5 хувь дотор хөдлөөд явж байгаа. “Ковид-19”-тэй холбоотой тодорхой арга хэмжээнүүдийг авсан.

Хүн амын орлогын албан татварыг тэглэсэн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэсэн зэргийн үр нөлөө байгаа. Үндсэндээ экспорттой холбоотой орлогын бууралт ажиглагдаж байна” гэжээ.  

Харин ирэх оноос төлж эхлэх Засгийн газрын нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг хэрхэн барагдуулах тухайгаа тэрбээр зарим тайлбарыг хийсэн байна. 

2.9 тэрбум ам.долларын өрийг задалбал 2021 онд “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам. доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 тэрбум ам.долларыг Монгол Улс тус тус төлж барагдуулах хуваарьтай.

“УИХ шинээр бүрдэж, Засгийн газрын шинэ бүтцээр ажиллана. энэ бол 2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан төсөв. Тиймээс төсвийн тодотголыг ээлжит бус чуулган зарлаж батална. Нэг их томоохон өөрчлөлт энд орохгүй гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалт, батлагдсан, яригдсан зүйлүүд хэвээрээ явна. Зарлагдаагүй, санхүүжилтийн дүнд холбогдох өөрчлөлтүүд нь орно. Засгийн газар үнэт цаасны дунд хугацааны стратегийг УИХ баталчихсан байгаа. Үүний дагуу шийднэ. Эдийн засаг, төсөвтөө дарамт учруулаад байхгүйгээр бондуудын төлбөрүүдийг шийдчихнэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт өрийн дарамтгүй улс, дэд бүтцийн томоохон сүлжээ, мега төслүүдийг санхүүжүүлнэ. Эдгээр санхүүжилтийг давхар шийдэх ийм боломжуудыг гаргаж, нээж ажиллана. Зээлжих зэрэглэл дээр гурван байгууллага байдаг.

Сонгуулийн өмнө хоёр байгууллагын нэг нь зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн” гэсэн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр ирэх сард товлон хуралдах ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудал нь Төсвийн тодотгол байх бололтой. Хэдийгээр төсвийн тодотголоор төдийлөн өөрчлөлт оруулж, засвар хийхгүй ч зарлагдаагүй санхүүжилттэй холбоотой зарим зардлыг танах нь. Мөн ирэх оноос төлж эхлэх бондуудын өр төлбөрийг хэрхэн шийдэх нь энэ парламентын анхны ээлжит бус чуулганы гол ажил байх нь.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (43.228.129.20)
    Монгол улсын засгийн газрын өр 7,3н тэрбум доллар болохоос 30н тэрбум доллар биш гэдгийг ард түиэнд энгийнээр одоо болтол ойлгуулахгүй байгаа нь нотой,учир нь 22,7н тэрбум доллар нь хувийн хэвшлийн толгой мэдэж гададаас авсан өр, энэ өрийг засгийн газрын өрөн дээр нэмээд 30нтэрбум долларын өртэй мэтээр бичиж 30н тэрбум доллараа нийт монголчууддаа хувааж дааж давшгүй өрөнд орсон мэтээр сурталчилж улс орныг хүчгүйдүүлж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцож энэажиллагааг таслан зогсоох хэрэгтэй.
    2020 оны 07 сарын 28 | Хариулах

  • Зочин (64.119.23.219)
    одоо энэ асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй ажиллах хүн Хүрэлбаатар сайд яах аргагүй л юм даа их л хэцүү байгаа даа
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.195.72)
    Ажлаа мэддэг сайд байна. Товч бөгөөд ойлгомжтой мэдээ байна.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    7 цаг 22 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
    7 цаг 57 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    11 цаг 19 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    11 цаг 59 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    17 цаг 14 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    18 цаг 30 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    18 цаг 38 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    18 цаг 55 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    19 цаг 21 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Уржигдар 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Уржигдар 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Уржигдар 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Уржигдар 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Уржигдар 10 цаг 45 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК