Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх мэдэлд хүрэхээрээ бусдыгаа "агнадаг" зуршилтай АН

2020-7-20
0
ЖИРГЭХ

Тэртээх 1996-2000 он буюу одоогоос 24 жилийн өмнө “Ардчилсан холбоо” эсвэл анх удаагаа парламентын сонгуульд ялалт байгуулж, 50 суудлыг авч Засгийн газраа эмхлэн байгуулах эрхтэй болж байлаа. Тэгэхэд М.Энхсайханыг 1996 оны долдугаар сарын 19-нд Ерөнхий сайдаар томилсон нь АН-ын түүхэн дэх анхны Засгийн газрын тэргүүнээр тодорч байв. Гэвч чөлөөт зах зээл, хувийн өмчийг баталгаажуулж чадсан М.Энхсайханы Засгийн газар тийм ч удаан оршин тогтнож чадаагүй. МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслийн дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэж ардчилсан хүчнийхэн улс төрийн шийвдэр гаргаж, түүний тэргүүлсэн Засгийн газрыг унагаж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилсон байдаг.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар ч амь бөхтэй байж чадсангүй. Банкны системд хийсэн реформ нь асар их нугалаа, луйвар, хэл амыг дагуулж нийгмийг доргиосноор эцэстээ найман сарын дараа унасан юм.

Улмаар нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Наранцацралт агсныг Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайдаар томилсон ч Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ОХУ-ын Ерөнхий сайдад илгээсэн захидалтай нь холбогдуулан жил хүрэхгүйн хугацааны дараа огцруулсан билээ. Ийнхүү УИХ-д 50 суудлыг авч, олонхи болсон АН өөрсдөд нь олгосон дөрвөн жилийн хугацаанд гурван ч Засгийн газраа огцруулж, Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилсноор 2000 оны ээлжит сонгуультай золгосон байдаг юм. Гэхдээ энд АН эрх барих үедээ Засгийн газраа огцруулж байсан түүхийг сөхөх гэсэнгүй.

Тус намынхан төр барьж, тамга атгахдаа эрх мэдлийнхээ хайчин галыг өөрсөд рүүгээ чиглүүлдэг нь цаг хугацааны үзэгдэл гэхээсээ улс төрд тогтоосон уламжлал болж байгаа бололтой. Улс төрд түүх давтагддаг нь энэ аж. 1996-2000 оны “Ардчилсан холбоо” эвсэл тэргүүтэй УИХ Казиногийн хууль баталж байв. Хуулийн дагуу явуулсан казиногийн тендерийг будилуулж, авлига авсан гэх хэргээр Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьж, ял оноосон. Энэ нь Монголын түүхэнд 1937 оноос хойш өндөр албан тушаалтнуудыг цагдан хорьсон, бас шүүхээс ялласан хамгийн эхний тохиолдол байв.

Гэвч энэ удаад АН-ын шошготой Ерөнхийлөгчийн өнгөн дээр тус намын дөрвөн ч хүнд шүүхээс ял ногдуулсан нь тэртээх 1996-2000 оны түүхийг давтаж байх шиг. Эрх мэдэлд хүрэхээрээ талцдаг, хагаралддаг, нэгнийгээ барьдаг, хорьдог АН-ын унаган зан энэ удаад ч Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжиж тодорч эхэлсэн нь энэ. 

Шууд утгаараа шүүхээс гарч буй шийдвэрүүдийг Төрийн тэргүүнтэй холбон тайлбарлах нь өрөөсгөл ч хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шүүгчдийг мөн Прокурор, АТГ-ын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах эрх ҮАБЗ-д шилжсэн нь жилийн өмнөх УИХ-аас баталсан өөрчлөлтөөр бий болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч даргалдаг учраас тийм ч оргүй биш үндэслэл юм. 

Эхлээд АН-ын түүхэн дэх анхны Ерөнхий сайд М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноов. Шүүхийн шийдвэр, шүүгчийн алх цохьсон шалтгаан нь Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах явцад нөлөөлж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан зарим компанид эдийн засгийн давуу эрх мэдэл олгосон гэм буруутайд тооцсон юм.

Харин Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт дөрвөн жилийн хорих ялыг тус тус ногдуулсан нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татах үйл явдал болов. Тэднийг ялласан үндэслэл нь Дубайд зурагдсан Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлт байв. 

Ийнхүү АН эрх барьж байх үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан, тэр хэрээрээ намдаа нөлөөтэй, өөрийн гэсэн байр суурьтай явж ирсэн дөрвөн ч хүн шүүхээс ял сонссон нь нийгэмд зарим хардлагыг төрүүлж эхлээд байна. С.Баярцогт нарын адил Оюу Толгойн Дубайн гэрээний асуудлаар хуулийн байгууллагад ороогдож, өдгөө гадаадад яваа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шүүхийн шийдвэртэй холбогдуулж, "Хараат бус байдал нь алдагдсан Шүүх, хууль сахиулах байгууллагуудаа улстөрчдийн гараас, нөлөөнөөс салгаж бие даасан байдлыг нь эргэн сэргээе. Баттулгад олгосон Үндсэн хуулийн бус эрх мэдлийг цуцалъя" хэмээн мэдэгдээд байгаа юм.

2012-2016 онд АН эрх барих үед тус намын нэр бүхий хүмүүс хуулийн байгууллагад шалгуулж, заримд нь ял оноож байв. Тэдний дунд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч багтаж явсан үе бий.

Тэгэхэд УИХ-ын дарга, АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд "Цагдаагийн даргыг хэн томилдог вэ Ерөнхий сайд. Прокурор, шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Харин би хэнийг ч томилдоггүй. Энэ бүх салбар чинь УИХ-аас хол байгаад байгаа юм. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Зайлуулахгүй байгаа. Би яах ёстой вэ” хэмээн эгдүүцэж байсан удаатай. Үүн шиг АН-ын шошготой Ерөнхийлөгчийн үед Ардчилсан намынхан ээлж дараалан шүүхээс ял сонсох болсон нь эргэлзээ, хардлага төрүүлэхээс аргагүйд хүргэж эхлээд байна. 

Г.Эрхэс 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Иргэн (139.5.219.176)
    Ялсан намынхан ямар ч гэм буруугүй юу, төсөв, төсөл, хөтөлбөр, сангуудаас өчнөөн мөнгө хөрөнгө нааш цааш нь болгосон байна дахиж сонсохгүй л гээд байсан, бүгдийг нь сонгочихсон биз дээ, одоо ах дүү, хамаатан садныгаа төрийн өндөр албан тушаалд тавиад байна гээд л шогшроод байна, энэ бүхэн тэгээд зөв үү, эд нар тэгээд хэзээ хариуцлага хүлээх юм бэ, ганц АН руу дайраад, өөдтэй өнгөтэйг нь барьж хориод, ял өгөөд, ялсан нь зөв, ялагдсан нь буруу болж байна уу????!!!!!
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.24.24)
    Хулгай хийгээгүй шудрага төрийн төлөө зүтгэсэн бол та нарын хэлж байгаа нь зөв ард түмнээ ядууралд оруулж, алдаатай бодлого гаргасаныхаа төлөө хариуцлага үүрэх нь зөв шүү дээ. Газар шороо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдсан та нар эрсдэлгүй юм гэж үгүй гээл зурагтаар ярих болгондоо хэлдэг байсан одоо өөрсдөө эрсдэлд орсон болж таархнээ л гэж ойлгох хэрэгтэй шүү. Та нар төрийн хар хүн хязгаар дотороо л байх ёстой байсан туршлагагүй залуус та нар алдаа гаргасан үнэн болж байна. Ядаж баяр цогт үнээний сүү махыг яах ёстойг хэлэхгүй л байсан биздээ.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • zochin (203.91.115.247)
    Монгол араншин юм биш үү. МАН Энхбаярыгаа яалаа
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хулгай хийж амьжиргаагаа дээшлүүлсэн хулгайч нарын л зураг байна. Юуныхан Төрийн зүтгэлтэн байхав дээ.ЯЛ нь бага бна. Хөрөнгийн Хурааж Улсын орлого болго.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.57.93.101)
    Yndesni aylgyi baidlin zovlol chin noloond orchihood baigaa ym bish yy. erhten darhtan min ee ene trollyydaa boliulaach, bie bieneesee oshoo avah gej trolloor uur amisgal bii bolgoj hymyysee shorond hiiseer baital neg medehnee gadni koloni boloh vii. Tegvel ta nar ch budaa shd
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.62)
    Дандаа л төрийн эрхийг хулгайлсан төр ард түмний өмчийг хулгайлан завшсан бүгдийг нь буудан хүлээсэн хог шаарнуудын зураг л байна
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.62)
    Хулгайч улс төрчдийн 80% нь ардчиллын ноход байдаг ш дээ? Хулгайч Э.Бат-Үүл өөрийгөө төрийн зүтгэлтэн хүн гээд бодчихжээ бас гайгүй байлгүй муу гудамжны хар хулгайч өнгөрсөн нийгмийн хог шаар байж . Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр хулгайч Э.Бат-Үүлээ чи бас горьдвоо юун их юм боддын баатарын тэмдэгээ буцаагаад өг өг шараа хог өөрийгөө бас баатар гэж бодоод сурталчилгааныхаа үеэр зүүдгүй тэмдгээ зүүгээд бүл шаагаад байсан одоо болно ш дээ.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    АН-нхан шуудайд хийсэн яманы эвэр шиг үргэлж хоорондоо тэмцэлдэж байдаг тийм учраас эсрэг хүчнийхээ зууш амархан болдог Уг нь бол монголын ард түмэнд энэ нам маш их сайн зүйл хийсэн.жишээ нь бүгдийг нь өмчтэй болгосон,гадаадруу чөлөөтэй явдаг болосон,бүгдээрээ газар амчлэх эрхтэй болгосон, хашааных нь газрыг үнэгүй хувьчилж өгсөн,соц үед сууж байсан орон сууцыг нь үнэгүй хувьчилж өгсөн,гээд маш их юм хийсэн,гэвч даанч харалган бусдын идэж болчихдог тавлинтай юм байлгүйдээ, энэ байдлаас нэгдэж нийлж байж л гарах байх.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    АН-нхан шуудайд хийсэн яманы эвэр шиг үргэлж хоорондоо тэмцэлдэж байдаг тийм учраас эсрэг хүчнийхээ зууш амархан болдог Уг нь бол монголын ард түмэнд энэ нам маш их сайн зүйл хийсэн.жишээ нь бүгдийг нь өмчтэй болгосон,гадаадруу чөлөөтэй явдаг болосон,бүгдээрээ газар амчлэх эрхтэй болгосон, хашааных нь газрыг үнэгүй хувьчилж өгсөн,соц үед сууж байсан орон сууцыг нь үнэгүй хувьчилж өгсөн,гээд маш их юм хийсэн,гэвч даанч харалган бусдын идэж болчихдог тавлинтай юм байлгүйдээ, энэ байдлаас нэгдэж нийлж байж л гарах байх.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.157)
    Эбэ гэгч бузар хог АН ыг бас Монгол улсыг балиар болголоо доо.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.120.79)
    ED NAR BOL SHOROND OROH BISH TSAAZAAR AVHUULAH YALTAI HUMUUS
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.109.89)
    үгүйээ тэгээд Баярцогтын зөв юмуу ядаж тэр хувьсагчаа хүмүүст ойлгуулаач ,та нар ойлгохгүй л дээ гээд басаад байсан биз дээ
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
    • Гэнэт идэх гэдсэнд халтай. 3 өндөр үнэтэй хаус нь амыг нь авчихлаа даа
      2020 оны 07 сарын 20
  • Зочин (64.119.16.85)
    Зарим хүмүүс Х.Баттулга руу дайрч байгааг хувьд би буруу гэж боддог Хэдийгээр Х.Баттулга , Харвард , Ломносов , Гумбольдт төгсөөгүй ч гэсэн сайхан цөлх Монгол ухаантай Монгол эр , яг П.Гэндэн , Х.Чойбалсан , Г.Бумцэнд , Ж.Самбуу нар шиг
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
    • Holsni bicheechyyd bas oorin uhaantai baival zygeersen. Tsolh uhaan gj bolovsrolgyi balai gsn yg shd.
      2020 оны 07 сарын 20
    • Chutgor
      Bitgii huts muu yaragching u saihan humuustei zuireldeg um tolgoi n olgoi bolson umiig
      2020 оны 07 сарын 20
    • Ajaa taij.
      Bugd tugsgul ni adil daa. Genden Bayajigtun uriatai Danzangaa ustgaj yavj garch irsen shiliin sain er dee.
      2020 оны 07 сарын 20
  • Зочин (64.119.23.130)
    EBE chi muu golog iim shoronjson niigmiin ehleliig tavisa.Odoo GENCO chamaas iluu shoronjuulana .eBE CHI DUUGARAACHEE YASAN AIMHAI GOLOG VE CHI.Chi muu zondoo hun helmegduulsen
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • hi (202.131.233.11)
    ардчилсан нам ардын нам ялгаагүй бүгд л тэр шорондоо очихоор зүйл хийсэн л байгаа юундаа өмөөрдөг байна харин одоо эрх мэдэлтэйнүүд нь ээлж чинь хурдан ирэхгүй тулд эх орны ард түмний эрх ашигийн төлөө ажилла
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.195.72)
    Шүүх хуулийн байгууллага хэрэг шалгаж ял оногдуулж эхлэхээр эх орныхоо төлөө зүтгэсэн биднийг шийтгэлээ гээд улс төрчид нам нь өмөөрөх, үнэнч шударгын төлөөх сэтгүүлчдийг шийтгэлээ сэтгүүлчид нь өмөөрөх, өмөөрөх эзэнгүйгээр нь хэдэн төрийн албан хаагчид, жирийн ард түмэнд хууль үйлчилж шийтгүүлэх болж байна уу. Төр Засагт өндөр алба хаших болоогүй түүхий залуус гарч хэт онгирч дураар дургисны гай энэ дээ. УИХ, Засгийн газарт олон жил нуугдаж эрх барьж буйгаа насан туршийн адил бодож, хэргээс мултарч гаршсан бүлэг тогтсон гэлтэй. Казино, Оюу толгой, Эрдэнэтийн 49%, Дубайн гэрээ, Оффшор, Зоригийн амь нас бүрэлгэсэн гээд бүгд дуулиант хэрэг гэдгийг хуульчид нь шийдэхээр улс төржүүлээд байдаг. Ерөнхийлөгч Баттулга эднийг хамгаалж хэргийг хэрэгсэхгүй болгох байсан юм байхдаа. Баттулга руу дайрч эхэллээ. Намаасаа хөөчихөөд Алтанхуяг руу дайрч эхэллээ. Дээрээс хуулийн байгууллагад нөлөөлснөөр ирснийг харин ярьж бичиж буй хүмүүс өөрсдөө нотлох нь шив дээ. Нийтийн дунд цуурах нэг өөр, хавтаст хэрэгт цугласан баримтыг үзэж үнэлэх нэг өөр шүү. Эрхбиш нотлох баримтааар ял оногдуулж хуулийн дагуу буй гэдэгт итгэж байна.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Сүүлийн 30 жил дэх Монголын хамгийн алдартай хулгайч, луйварчид, урваач шарваачдын зургийн цомог юм уу даа
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • ? (150.129.142.179)
    ORK yu yu gene we !
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • zochin (202.179.26.28)
    tun udachgui Battulga schorond orjil taaraa, bas yagaad nuuree nuugaad bna ter Z.Enchbold ???
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.46.118)
    ЭДНИЙГ ОЛОН ҮГГҮЙ АЛ
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.46.118)
    ЯМАР АЖИЛ ХИЙСИЙН БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙ ЛУЙВАР ЗАЛИЛАН ХИЙГЭЭД УЛСАА УСТГАЖ АРДАА АЛАГЧИЛЖ БООЛЫН ЭЗЭН БОСС БАРЛАГУУДЫГ БИЙ БОЛГООД БАЯЖАА Л БИЗ ДЭЭ. ХУЛГАЙЧ АРДЧИЛАГЧДЫГ АЛЦГААЯ
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
    • Ajaa taij
      Ulaan huvisgalch Dorj guai taivshir ta.
      2020 оны 07 сарын 20
  • mart (217.30.64.210)
    C.Elbegdorj gedeg khun l shudraga baina uu gedegiig khelekh baikh daa...
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Нээрээ л болдоггүй л хүмүүсийн зураг байна ш дээ , хэрэг хийсэн л бол ял авдаг нь шудрага ёс биз дээ. Ганболд , Энхсайхан , Баярцогт, Бямба сайхан гэдэг хүмүүс сая ял авлаа сонирхолтой нь зарим хүн 37 он мон гэх шиг тэнэг тэнэг юм яриад байх юм үгүй шүү хулгай луйвар хийсэнийхээ төлөө л шоронд явж байна. Элбэгдорж , Сайханбилэг , Батүүл нар дараагийн ээлжинд ял сонсох байлгүй олон жил бултах гэж үзлээ дээ. Шудрага ёсыг тогтоож байгаа шүүхийнхэн айх зүйлгүй ажиллах хэрэгтэй ард түмэн хулгайч нараас салахыг хүсч байна. Эд нар арай дэндүү байсан шүү.С.Эрдэнэ, Эрдэнэбат гэх нөхдүүдийн хэргийг хурдан дуусгах хэрэгтэй
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.66.151)
    Нам гэлгүй хүчтэй дуугарч Баттулгын алдааг ч гэсэн шалгуулж бүгд хариуцлагаа адилхан үүрч ингэж байж төр цэвэрхэн тунгалаг болно.Одоогийн эрх мэдэлтэнгүүд бүгд энэ ял аваад байгаа нөхдүүдтэй холбоотой.Цэвэр байна гэж түүхэнд байхгүй.Адилхан л сайд дарга хийж явсан мөртлөө өөрөө эрх мэдэлтэн болонгуутаа байнга байх юм шиг өөгүй юм шиг авир гаргаж байгаа нь харамсалтай ёстой Сайханбилэгийн хэлснээр тэнэг гар.Шүүхийн шийдвэр гаргаж байгаа нөхдүүд ч гэсэн шударга нөхдүүд мөн үү.Монгол төр удахгүй төмөр нүүрээ адилхан гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (89.98.144.194)
    үнэн хэрэгтэй АН нам бол хятадуудын нам болсон ш дээ
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
    • zochin
      yag vnen hellee.
      2020 оны 07 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    6 цаг 6 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
    6 цаг 41 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    10 цаг 2 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    10 цаг 43 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    15 цаг 58 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    17 цаг 14 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    17 цаг 22 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    17 цаг 39 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    18 цаг 5 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Уржигдар 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Уржигдар 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Уржигдар 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Уржигдар 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Уржигдар 10 цаг 45 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК