Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн "томилолт"-ын эзэд

2020-7-22
0
ЖИРГЭХ

30-аас 31 дэх  Ерөнхий сайдаар улиран сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа бүрэн бүтцээр нь томилсноор ирэх дөрвөн жил буюу 2020-2024 онд ажиллах гүйцэтгэх засаглал албан ёсоор ажиллаж эхэллээ. Наадмыг "XIII зуун цогцолбор"-т зохион байгуулснаас хойш монголчууд бидний амралт, амрах хугацаа хараахан дуусаагүй байна. Гэхдээ наадмын дараа намар гэдгээр улиран сонгогдсон МАН-ын дарга, Засгийн газрын гишүүд түрүүчээсээ салбартайгаа танилцахаас эхлээд зарим шийдвэрийг гаргаж эхлээд байна. Тэдгээрийг ДУРДАХАД:


УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 20-нд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллалаа. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан нь энэ. Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусжээ.  Одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох ажилдаа орохоор болжээ.


 УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар парламент, танхимдаа улиран сонгогдсон Ч.Хүрэлбаатар ирэх сард товлон хуралдуулах ээлжит бус чуулганаар эхний ээлжид төсвийн тодотгол хийх талаар анхдугаар чуулганы үеэр тодотгосон байдаг. Энэ тухайгаа тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон дурдсан байна. Харин ирэх оноос төлж эхлэх Засгийн газрын нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг хэрхэн барагдуулах тухайгаа тэрбээр зарим тайлбарыг хийсэн байна. Тэрбээр "Засгийн газар үнэт цаасны дунд хугацааны стратегийг УИХ баталчихсан байгаа. Үүний дагуу шийднэ. Эдийн засаг, төсөвтөө дарамт учруулаад байхгүйгээр бондуудын төлбөрүүдийг шийдчихнэ" гэжээ.


Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Х.Нямбаатар энэ өдрүүдэд өөрийн салбарын эрхлэх хүрээний харьяа байгууллагад ажиллаж зарим чиг үүргийг өгөөд байна. Түүний хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага болон хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд сайн ажилласан болохыг онцолж, танилцуулгатай холбогдуулан тодруулга авч, үүрэг, чиглэл өгсөн юм.


Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан А.Ариунзаяаг сайд С.Чинзоригийн оронд томилсон нь олон хүний анхаарлын төвд орсон. Статистикийн байгууллагыг өнгөрсөн хугацаанд удирдаж, чиглүүлэхдээ эрхэлсэн үүргээ амжилттай биелүүлсэн түүнээс дорвитой шийдвэр хүлээх хүн олон. Сайд А.Ариунзаяагийн хувьд ажлаа авсан даруйдаа НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээж авч уулзжээ. Тэрбээр НҮБ-ын зүгээс дэлхий нийтэд дэгдсэн ковид-19 цар тахлын үед Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгааг дурдаад ковидын нөхцөл байдлаас үүдэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх алхмаасаа ухарч болохгүйг онцгойлон анхаарах учиртайг онцолжээ. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун гар хэмээн тодотгосон Д.Цогтбаатар танхимдаа улирах сайдын нэгээр тодроод байсан ч УИХ дахь МАН-ын Бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Н.Энхтайваныг томилсон байдаг. Мэргэжлийн дипломат тодотголтой түүний хувьд албандаа эргэн ирсэн нь түүнийг ямар шийдвэр гаргах бол гэсэн хүлээлтийг энэ салбарт үүсгээд байгаа юм. Сайдаар ажиллаж эхэлсэн Н.Энхтайван Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсээд байгаа юм.


Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд сонгогдсон сайд нарт ажлын амжилт хүсэх үеэр өөрийн эрхэлж байсан салбартай холбоотой асуултыг тухайн чиглэлийг удирдлагад дайсан нь анхаарал татсан. Түүний асуултын "бай", олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнгөрсөн өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллажээ. Түүний хувьд салбарынхаа уураг тархи болсон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажиллаж, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсчээ. 


Эрүүл мэндийн сайдаар ажиллаж асан Д.Сарангэрэлийг энэ салбартаа улирах болов уу гэсэн хүлээлт нийгэмд байсан ч түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилоод буй. Харин түүний эрхэлж асан салбарт Т.Мөнхсайханыг томилоод байгаа юм. Шинээр томилсон түүний хувьд анхны томилолтоо Говьсүмбэр аймгаас эхэлжээ. Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын удирдлагуудад хамгийн түрүүнд хөрөнгө мөнгө шаардахгүй хийж болох ажлуудыг аймагтаа сайн хийх хэрэгтэй" хэмээн онцолжээ.


Чиг үүргээс нь соёл, спортын салбарыг тусгаарласан Боловсролын сайдаар хэн очих вэ? гэсэн асуулт өнгөрсөн хугацаанд нийгэмд хүлээлт үүсгэсэн нэг асуудал байв. Харин өөр олгосон бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэнг дэвшүүлэн томилсон юм. Төрийн нарийнаас сайд болсон тэрбээр боловсролын чанарыг илүү сайжруулахад онцгой анхаарч, чадварлаг багш, чанартай боловсрол хөтөлбөр хэрэгжүүлэх, үнэлэмжийг ажлын чанартай уялдуулах, боловсролын зээлийн санг боловсролын хөгжлийн сан болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын давхцлыг арилгах, чиглэл, үр дүнг сайжруулж, дэмжих талаар анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (66.181.181.156)
    инженер Нацагнямын youtube дээрх лекцэндээ сонгодог засаг үндэсээрээ буруу. Хүннү-ийн эрлийз засгыг байгуулах нь зөв. Тэгэхгүй бол хасын эргэлтээр нэг хүний дэглэм хаант засаг парламентын засаг гурав түүхэнд ээлжилж давтагдаад байх болно гэсэн.
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочиг (203.91.115.51)
    Хүрэлсүхийн 60 тэрбумын сүлжээ утгаараа хэрэгжсэн шүү
    2020 оны 07 сарын 25 | Хариулах
  • zochin (202.21.108.11)
    Ve vein zasgin gazrin bvreldehvvnig bnga shvvmjilj bsan. Bdag l neg sanaand hvrehgvi bn gesen vgs. Bvgdin sanaand nitseh alba bhgvi. Bvgdig tsag hugatsaa haruulna. Bolohgvi negnig n dorno solih erh EC-dad bgaashdee. Zvgeer l hartsgaajil baildaa. Ajillah bolomjig n olgo.
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (202.9.46.201)
    БШУ-ны 2 сайд хоёулаа тааруухан улс томилогдсон нь харамсалтай.Боловсролдоо анхаараач ээ.
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
  • иргэн (64.119.20.222)
    Эх орон ард түмэндээ ямар ажил хийсэн нөхдүүд даргаар томилогдож байнаа
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.120.154)
    ZAA DAA HARHAAS DAA YAAAG CH LAG ZASGIIN GAZAR BAIGUULAGDSANGUI DEEE GEVCH BOLOHGUIG N SOLIH AMARHANDOOOO
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.23.23)
    ерөнхий сайд унах нүхээ өөрөө бэлдэж нэр хүндээ шаварт хутгалаа
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • huh (66.181.171.26)
    eruul mendiin said gej bandi tasgiin erhlegch ch hiij uzeegui baij avligaar gemtliin darga said boloh yum daa harmaandaa garaa shaagaad l peedger zogsoj humuust hapitcaad l
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (139.5.217.48)
    Гар утаснаасаа салдаггүй, бусдыг хүндэтгэдэггүй, тэр олон цагдаагийн бие бүрэлдэхүүн жагсаад хүнтэтгэж байхад машинаасаа буугаад утсаар ярьсаар бараг 15-20 минут алхаж байж сая нэг юм толгой дохимор аядаж мэндэлж гар барихдаа хүртэл гар утаснаасаа салахгүй ямар гээчийн эргүү бүдүүлэг их зантай юмыг сайдаар тавьчихав да ЕС аа! Чихийг нь мөн ч их халууцуулна да энэ нөхөр!!! Ж Сүхбаатар ч юм уу Б Энхбаяр нь хавьгүй дээр байж дэ!!
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
    • ЗОЧИН
      Сайд нарт ёс зүйн хичээл хэрэгтэй бололттой утасаар ярина гэдэг үнэн бүдүүлэг бид өөр нийгэмд амьдраад байгаа шүү дээ хоцрогдсон юм бэ? болиоооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо
      2020 оны 07 сарын 22
    • зочин
      Яг үнэн. Ямар ч сахилга бат, цэрэг армийн ёс зүй үнэн алга. Хууль зүй дотоод хэргийн сайд хийж чадах уу энэ хүн. Ерөнхий сайд шийдвэрээ эргэж харсан нь дээр байхаа. Маш муухай харагдаж байна.
      2020 оны 07 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    5 цаг 49 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
    6 цаг 25 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    9 цаг 46 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    10 цаг 26 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    15 цаг 41 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    16 цаг 57 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    17 цаг 5 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    17 цаг 22 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    17 цаг 49 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Уржигдар 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Уржигдар 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Уржигдар 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Уржигдар 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Уржигдар 10 цаг 45 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК