Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энх-Амгалан гишүүний сэтгэл зовнил

2020-8-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг газрын тос олборлолт явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос Монгол” компанийн зардлыг хянах ямар ч боломжгүй гэх асуудал яригдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Төрийн Аудитынхан ирсэн дээр нь нэг зүйл тодруулмаар байна. Дорнод аймагт газрын тос олборлож байгаа хятад компаниудын зардлыг хянах ямар ч боломж алга. Бүх тайлан бланс нь хятад хэл дээр. Гэтэл эдгээр компаниуд нь Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваан гэрээ байгуулсан. Энэ дагуу Монгол Улс ашгаа хүртэж явах учиртай. Гэтэл зардлыг нь хянах боломжгүй учраас зардлаа хяналтгүй өсгөдөг. Үүнээс нь болж бид ашиг хүртэх ямар ч боломжгүй гэж байна. Энэ ямар учиртай юм бэ. Үүнд Төрийн Аудит ажиллаж байна уу” гэдгийг тодруулж асуусан юм.

Уг асуултад Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис хариулахаасаа өмнө байнгын хорооны хуралдааныг орхин гарсан юм.

Харин хуралдаан даргалагч С.Бямбацогт гишүүн түүнийг асуултад хариулах ёстойг удаа дараа сануулсан боловч амжилт олсонгүй.

Чухам ямар шалтаг шалтгааны улмаас ийм процесс өрнөсөн нь  тодорхойгүй. Ганц үлдсэн таамаг нь Дорнод аймагт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос Монгол” компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээртэй Монгол Улсын Засгийн газрын байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ нууцын зэрэглэлтэй байдаг. Энэ утгаараа О.Тэнгис дарга хариултаас бултсан байхыг үгүйсгэхгүй.

Хэдий ийм байж болох ч, магад Б.Энх-Амгалан гишүүний дэвшүүлсэн таамаг үнэний ортой бол Монголын нутаг дэвсгэрээс газрын тос олборлож, хил давуулж буй дээрх компаниуд дур зоргоороо авирладаг, цаашлаад Монголын талд ашиг хүртэх боломж олгодоггүй болж таарах нь.

Уншигч та мартаагүй бол Дорнод аймгийн Засаг даргын албан даалгавраар болон тээврийн жолооч нар шаардлагын дагуу газрын тосны тээвэрлэлт болон олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож байсан юм. "Петрочайна Дачин Тамсаг"-ийн зүгээс газрын тос олборлолтод 2000 гаруй морин толгой ашигладаг бөгөөд хятадууд өөрсдийн хятад дугаартай автомашинаар тээвэрлэлтээ хийдэг.

Жагсагчидтай хамт Халхгол сумын Засаг дарга болон Ялалт багийн Засаг дарга нар тус компанийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын гэрээг орон нутагтай хийх, тэр дундаа нөхөн сэргээлт хийх, Монгол ажилчдын цалинг нэмэх, ажлын цагийн хуваарийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өөрчлөх, газрын тосны тээвэрлэлтийг Монгол компаниудаар гүйцэтгүүлэх шаардлагыг тавьж байлаа.

Үүний хариуд "Петрочайна Дачин Тамсаг" компанийн XXI талбайн тэргүүн дэд дарга гэх хүн "Газрын тос олборлох технологийг нэг товч дараад шууд зогсоох боломжгүй. Тээвэрлэлтийн автомашиныг монгол ажилчид жолооддог. Ус ашиглах зөвшөөрөл дуусаагүй" гэсэн тайлбарыг өгч байсан юм.

Газрын тосны олборлолт тээвэрлэлтийг эсэргүүцсэн шалтгаан ганц үүгээр зогсохгүй.

Нутгийн иргэд болон удирдлагуудын зүгээс газрын тос тээвэрлэх хатуу хучилттай автозам бариагүйгээс болж тээвэрлэлтийн явцад шороо тоос ихээр босдог. Энэ нь хүн ардын болон мал амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бэлчээрийн доройтол бий болж буйг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа уламжилсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байна.

Эдгээрээс Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен газрын тос Монгол” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр компанийн олборлолт дээр дөрөөлж, газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас авсан зээлээр байгуулж буй. Хэрвээ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэлсэнчлэн дээрх хятад компаниуд зардлаа хяналтгүй нэмдэг, үүнд нь Төрийн Аудитын газар хяналт тавих ямар ч боломжгүй юм бол газрын тос боловсруулах үйлдвэрийг хэдэн арваар нь байгуулаад ч монголчууд бидэнд ашиггүй юм.

Энэ утгаараа зөвхөн Б.Энх-Амгалан гишүүний санаа зовних асуудал бус харин нийт монголчуудын анхаарал хандуулах сэдэв яах аргагүй мөн юм.

 

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК: Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит “Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний  эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл”  ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулж, Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

“Доншен газрын тос Монгол” ХХК: БНХАУ-ын “Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток” компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 47 тоот тогтоолоор 2003 оны хоёрдугаар сарын 15-нд батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг Австралийн “Рок Ойл (Говь)” компаниас шилжүүлэн авсан. Улмаар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-ийг Монгол Улсад байгуулж, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байна.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • duger (185.220.101.12)
    Bimbsogt guai Hushuutiig hudaldsanaa, hurtdeg huvia il bolgo. Mongold yamarch ashiggui baigaa. Barigdahdaa tulbal zugatna gesen bodoltoi baigaag chini humuus yarij bn. Hiisen uildsen olon hulgai nugliinhee tuluu ard tumnii umnu uuchlal gui. Chi ug ni songogdoj chadaagui, unasan. Yamar bulhai hiij garsaniig chini bi medehgui, harin ard tumen chamaig songooguig medej baigaa
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • irgen (103.229.120.168)
    jijighen kompanidaa taarsan byatshan tarhitai, turd juldsan, shunal erh medeld durtai hun hog. Olon hunii amiar togloson hun Hiij chadahgui bol zamaa huulahgui yadaj huuchnaar bailgasan bol hunii haluun ami suidehgui bsan.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Иргэн (202.21.115.126)
    Юу г давж сонирхоод байна аа?Дарханы зам яах юм болж байна аа.Үхэл хагцал дагуулсан энэ ажилаа нэн түрүүнд дуусгаач
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    4 цаг 52 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    6 цаг 8 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    6 цаг 16 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    6 цаг 33 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    7 цаг 0 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    21 цаг 47 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 51 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Өчигдөр 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Өчигдөр 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК