Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үе дамжсан түүх Хэнтийд “амилна”

2020-8-19
0
ЖИРГЭХ

Тэртээ 1162 онд Онон голын хөвөө Дэлүүн болдог хэмээх газар Их эзэн Чингис хаан шагайн чинээн нөж атган мэндлэв хэмээн түүх сурвалжуудад сийрүүлэн үлдээжээ. Энэ ч утгаараа Хэнтий аймаг түүхэн сурвалж болсон газар. Тиймээс Засгийн газрын 2017 оны 142 дугаар тогтоол “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт тус аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу өнгөрсөн онд “Чингис хаан” судлалын хүрээлэнг байгуулж, хүрээлэнгийн судалгааны ажил үргэлжилж буй. Засгийн газрын шийдвэрийн хүрээд Хэнтий аймагт Их Хаантай холбоотой хэд хэдэн цогц бүтээн байгуулалт босно. Уг бүтээн байгуулалтын явцтай сэтгүүлчид танилцахаар нутгийн зүг жолоо залсан сурвалжлагыг хүргэж байна.


-Их хаантай учирсан мэт мэдрэмж төрүүлнэ-

Онон голын хөвөө Дэлүүн болдогийн зүг “Чингис хаан” цогцолборыг байгуулна. Ингэхдээ нийт уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, “Чингис хаан” цогцолборыг сонгожээ. Судалгааны ажилд дөрвөн жилийн хугацааг зарцуулсан байна. Барилга угсралтын ажил ирэх оноос эхлэх бөгөөд 2024 оны зуны эхэн сар гэхэд хүлээлгэн өгөх төлөвлөгөө ажиллаж байгаа аж.

Энд Монголын эзэнт гүрнийг он цагаар үзүүлсэн музей, задгай театртай н дээр түүхэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээний хэсэг, монгол зоогийн газар зэргийг багтаах бөгөөд цогцолбороор морилоод гарахад Их Хаантай учирсан мэт мэдрэмж төрүүлнэ гэсэн юм.

Нийслэлд “Чингис хаан” музей, Хэнтий аймагт цогцолбор бий болох нь. Хоёуланд нь Их Хаантай холбоотой музей бий. Тэгвэл жилийн дөрвөн улиралд жуулчдыг татах уг байгууламж Улаанбаатар хотод байгуулагдаж буй “Чингис хаан” музейнээс ямар ялгаатай вэ.

Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр “Улаанбаатар хотод Чингис хаан нэртэй хаад, язгууртны музей баригдаж байгаа. Энэ музей ирэх онд ашиглалтад орно. Энд Чингис хаан болон Монголын хаад язгууртны түүх, Монголын төрт ёсны уламжлал, Монголын эзэнт гүрэн, бүрэлдэхүүн улс, Их хааны үе түүнээс хойшхи Бага хаадын үе гээд ХХ зуун хүртэлх түүхийг дэлгэнэ.  

Харин “Чингис хаан” цогцолборт Их хааны бага, дунд нас болон бүхий л амьдралынх нь тухай өгүүлнэ. Чингис хаан гарамгай жанжин төдийгүй суу заль, эрдэм билиг цогцолсон эрхэм хүмүүн байсан. Үр хүүхэд нь 900 жилийн дараа Их хааныхаа түүхийг дэлхий дахинд алдаршуулах тухай ярьж байна. Энэ түүх цаашид мянга мянган жил үргэлжилнэ. Энэ хүний суу заль, цэргийн болон сэтгэлгээний гүн ухааныг эндээс авах ёстой. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явагдаж байна” гэсэн юм.

“Чингис хаан” цогцолборын үзэл баримтлалыг Монгол Улсын урлагын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнар агсан Д.Эрдэнэбилэг боловсруулжээ.

Цогцолбор 36 метрийн өндөр, 60 метрийн диаметрийн өргөнтэй. 11 давхар байгууламжтай тэнцэх аж. Шилэн хана, Монголын их хаадын тамга тэмдэг бүхий металл пасад, шилэн шаттай байхаар төлөвлөжээ. Шилэн шатаар алхахдаа Хамаг Монголын Их хаадуудын тамга, тэмдэгийг үзэн сонирхох боломжтой бөгөөд хамгийн дээд давхарт Их хаанд хүндэтгэл үзүүлэх өргөөг залах аж.

Энэ талаар Үндэсний зохицуулагч Д.Түвшинжаргал “Чингис хаан цогцолбор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Барилга, угсралтын ажил ирэх оноос эхлэн 2024 он хүртэл үргэлжилнэ. Өдөрт 4500 хүн, цагт 600 хүнийг хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Цогцолборын эргэн тойронд XIII зууны түүхийг харуулсан тохижилт хийх бөгөөд 2.6 км зам, 300 автомашины зогсоолтой байна. Чингис хаан цогцолборт хүрэх замыг иж бүрнээр шийднэ” гэлээ.

Иргэд явган явж байхдаа Чингис хааны байлдан дагуулсан үеийн түүхийг сонирхох боломжтой. Мөн интернет сүлжээ, цахим аппликейшнээр XIII зууны түүхийг бүрэн тайлбарласан цахим мэдээллийг байршуулахаар төлөвлөжээ.

-Дэлүүн болдог Чингис хааны мэндэлсэн газар мөн-

Олон улсад түүхэн дурсгалт газруудын байрлалуудыг хязгаарласан зурвас гэж бий. Энэ хүрээнд Дэлүүн болдог орчмын гурван километрийн радиус дотор ямар нэгэн бүтээн байгуулалт хийхгүйгээр онгон дагшнаар нь хадгалах бодлого барих аж.

Цогцолборыг барих газрыг их удаан судалж байж шийдсэн бөгөөд түүхэн талаасаа уг хэсэгт олон үйл явдал болж байсныг судлаачид тогтоож, Их хааны цогцолборыг төрсөн газрын зүг өөд харуулан хийх нь зөв гэсэн байр суурьт хүрчээ.

Түүхийн хүрээлэнгийн судлаач Л.Алтансүх “Чингис хааны өлгий нутгийн тухай эрдэмтэд эртнээс судалж ирсэн байдаг. Үүнтэй холбоотой гурван санал бий. Тухайлбал, Их хаантай холбоотой анхны эрдэм шинжилгээний өгүүллэгийг XIX зууны дунд үеэр Оросын хийсэн байдаг. Ингэхдээ хааны өлгий нутаг бол одоогийн Чита мужид гэсэн дүгнэлт хийсэн. Судар бичгийн хүрээлэнгээс монголын түүхчид мөн адил хааны өлгий нутгийг олж тогтоохоор хайж ирсэн.

Үүний нэг нь судлаач С.Жамяън 1928 онд хийсэн судалгаандаа Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын орчим дахь Дэлүүн болдог Чингис хааны мэндэлсэн газар мөн гэдгийг тогтоосон. Түүний ийн тогтоосныг Х.Пэрэнлээ, Түүх хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан А.Очир зэрэг түүхчид баталдаг юм. Монголын түүхчид дунд Их хааны өлгий нутгийн талаар маргаан байдаггүй” гэв.

Чингис хааны өлгий нутгийг тойроод маш олон түүхэн үйл явдал болж байжээ. Тухайлбал, Балжийн голын урд Бор толгойн ойролцоо Боданчир богдын амьдарч байсан Ононы Балжийн гол. Үүнтэй салшгүй холбоотой Түнхлэг горхи. Тэмүүжин, Жамуха хоёрын алдартай 13 хүрээний тулаан болсон Далан балжуд газар. Энэ тулаанаас Чингис хаан ухраад орсон Ононы зээр хавцал гээд түүхэн олон үйл явдал болж өнгөрчээ. Гэхдээ энэ зөвхөн одоо мэдэгдэж байгаагаар. Түүхчдийн хэлснээр энд тайлагдаагүй олон нууц бий. Тэр бүгдийг Чингис хаан судлалын хүрээлэн тайлах ёстой талаар хэлж байсан юм.

-200 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийг орон нутгийн иргэдийн төсөл санхүүжүүлэхэд зарцуулна-

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогод Монгол Улс 2020 он гэхэд жуулчдын тоог нэг саяд, 2030 он гэхэд хоёр саяд хүргэх зорилт тавьсан байдаг.

Энэ хүрээнд ирэх оноос эхлэн бусад бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэгцээг орон нутгаас нь хангах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд 200 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийг орон нутгийн иргэдийн төсөл санхүүжүүлэхэд зарцуулах аж. Үүгээр иргэд нөхөрлөл болон бизнесийнхээ төслийг бичиж, төслийн хүрээнд санхүүжилт авах боломжтой юм байна.

БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан “Монгол Улсын эргэн тойронд монгол туургатны улс болон өөрсдийгөө монгол угсааны гэж үздэг, Чингис хаантай холбоотой түүхийг судалдаг 30 орчим сая иргэдийн зах зээл бий. Эдгээр иргэдийг Монгол Улс руу татахад энэ төсөл маш ач холбогдолтой. Энэ бол зөвхөн Хэнтий аймгийн төсөл биш. Нийт монгол туургатны төсөл. 2030 он гэхэд жуулчдын тоог хоёр саяд хүргэснээр аялал жуулчлалаас орох дотоодын эдийн засагт үр өгөөж 3.5 орчим их наяд төгрөгт хүрэх тооцоо гарсан.

“Алсын хараа-2050”-д тусгаснаар аялал жуулчлалын салбар 2050 он гэхэд уул уурхайн салбартай эдийн засгийн үр өгөөжөөрөө тэнцэх үр ашгийг харж байгаа. Урт хугацаандаа тоо биш чанар суурилсан үр өгөөжийг төлөвлөж байгаа гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, автозамын асуудал цогцоор шийдэгдэнэ. Мөн хамгийн гол нь орон нутагт уг төслийг бүтээн байгуулснаар гарах үр ашиг нь иргэдийн оролцоо. Төслийн хүрээнд нийт 3000 орчим иргэн үр ашгийг шууд хүртэх тооцоо гарсан” гэв.

Нэг талаар аялал жуулчлал, бүтээн байгуулалтын төсөл ч нөгөөтээгүүр, тогтвортой амьжиргааг орон нутагт бий болгоход хамгийн том түлхэц үзүүлэх төсөл гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.

Гаднын жуулчин монголд дунджаар ес хоног аялахдаа 1460 орчим ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Энэ нь шатахуун түгээх, худалдаа, тээвэр, хоолны үйлчилгээ, эмчилгээ зэрэг 13 салбарт ордог байна.

Мөн тус нутагт Хажуу булгийн рашаан бий. Уг газрыг засварлаж, түүхэн аялал жуулчланы нэг хэсэг болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Нэмж хэлэхэд уг рашаанаар Чингис хаан ундаалж, биеэ ариутгадаг байсан гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ. Хэдийгээр үүнийг судар дээр нотолж бичээгүй ч байгалийн дурсгалт газрын нэгд яах аргагүй уг газар орно. Гаднын жуулчдын сонирхлыг татах нь ч гарцаагүй биз.

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын аялал, жуулчлалын мэргэжилтэн П.Гансүх “Хажуу булгийн ус газрын гүнд хурахдаа нарсан ойн гүнд элсаэн хөрсөнд шимэгдэж байгалийн жамаар шүүгдэж гарсан байгаль дээрх байгаа хамгийн цэнгэг ус. Тодруулбал, үйлдвэрийн ус PH7.2-7.5 байдаг бол Хажуу булгийн усны PH нь 7.7 байдаг” гэсэн юм.

-“Их Хуралдай” цогцолборт УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдааныг явуулна-

Засгийн газрын 2017 оны 142 дугаар тогтоолоор “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгоно гэж тодотгосноор уг төсөл эхэлжээ.

Цогцолбор гурван үе шаттай. Нэгдүгээр үе шат нь Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог орчмын бүс нутгийн төсөл, хоёр дахь нь Хэрлэний хөдөө арал, гуравдугаар ээлж нь Бурхан халдун уулны аялал жуулчлалын төсөл аж.  

Хэнтий аймагт Монголын нууц товчоонд гардаг олон үйл явдал өрнөсөн. Үүний нэг нь Монголын нууц товчооны 202 дугаар зүйлд “Төдий эсгий туургатан Барс жилд оны тэргүүнээ есөн цагаан тугаа тулж, Их хуралдай хурж Тэмүүжинд хаан цол өгөв” гэж бий. Уг газар Биндэр сумын Ононы тэргүүн “Их хуралдай” цогцолборыг барих юм.

Их Хуралдайн орд өргөөн байгууламж 21 метрийн диаметртэй. 0 түвшнээс дээш болон доош гэсэн хоёр давхар өргөө аж. 0 түвшнээс доод давхарт 100 хүн хүлээх авах контент хөтөлбөр танилцуулах танхим, нийтийн бие засах газар зэрэг байрлана. Харин дээд давхарт Их Монгол Улсын түүх, Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны тухай үүх түүхийг харуулсан музей, галлерейгаар аялна. Хоймор талд Чингис хааны дүр бүхий тахилгын байгууламж бүтээх аж. Мөн цагаан эсгийгээр том тахилгын талбай бий болгоно. Тэртээ үед асаасан монголын гал голомтыг УИХ залгамжлаад явж буй утгаар намар, хаврын хүндэтгэлтэй УИХ-ыг зохион байгуулдаг байх бололцоотой гэдгийг онцолж байлаа.

Уран сийлбэрийг УГЗ Д.Төртогтох хийх юм байна. Тэрбээр “Байгууламж нь хойд талдаа шүтээний хэсэгтэй, дээд талдаа мөнх тэнгэрийн агууламжтай, одот тэнгэрийн орон, үндэсний хээ угалзаар чимэглэгдсэн байх болно. Хатуу модоор сийлсэн угалз, ханаараа эсгий байна. Монголын хамгийн олон сийлбэртэй байгууламж Эзэнт гүрний Их хуралдай цогцолбор болно” гэсэн юм.  

Уг байгууламж 7 давхар барилгатай тэнцэх аж. 21 метрийн диаметр, 21 метрийн өндөртэй аж.

Монголчууд Чингис хаан хэмээн цээжээ дэлдэх дуртай ч бидэнд Их Хааны тухай гаднын хүмүүст үзүүлчихээр бүтээн байгуулалт байдаггүй. Дээрх бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор үүх түүх, язгуур угсаагаа хамгаалж үлдэхэд чухал түлхэц болох болов уу гэсэн бодол төрөв. Учир нь өнгөрсөн хугацаанд Өвөрмонголчууд Чингис хааны үүх түүх, дурсгалыг илтгэсэн олон бүтээлийг сүндэрлүүлж, тэр хэрээрээ жуулчдын нүдийг хужирлаж ирсэн. Энэ ч утгаараа дэлхий дахинаа "Манай эзэн хаан" хэмээх ойлголт өгч байгаа нь монголчууд бид түүхээ, угсаагаа булаалгаж буйтай агаар нэгэн адил юм.  

Аливаа зүйлийн үнэ цэн гэж бий.

Чингис хааны мэндэлсэн газар, соронзон орныг юугаар ч зүйрлэх аргагүй. Хамгийн гол нь түүхийг үнэн зөвөөр нь үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой. Бидний хойч үе түүхээрээ бахархдаг, ямар цаг хугацааг туулснаа үл мартах эх оронч иргэн болж төлөвшиж, монгол хүн байх ёстой. Бид эцсийн дүнд монгол хүнийг төлөвшүүлэн бэлдэх нь чухал. Энэ цогцолбор Монголыг монгол хүн байхад нь, эх орноороо бахархдаг, хайрладаг тийм хүн төлөвшүүлэхэд бага ч болов дэм болоосой гэж дайгаад сурвалжлагаа өндөрлье.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ЧИНГИС (192.82.77.35)
    ЯГ ҮҮН ШИГ ЧИНГИСИЙН ДҮРСТЭЙ БАЙГУУЛАМЖ БНХАУ-Д БАРИГДААД АЖИЛЛАЖ БАЙГАА. ХҮНИЙ БҮТЭЭЛИЙГ ХУЛГАЙЛАН, ХУУЛБАРЛАН БАРЬЖ БОЛОХГҮЙ. ЭНЭ ХАРИУЦСАН ХҮМҮҮС ДОТОР ЮМ УНШДАГ, ХАРДАГ,ХАРЬЦУУЛДАГ ХҮН НЭГЧ АЛГА БОЛОЛТОЙ.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.90.112)
    Чинги хаан цогцолбор болж байнаа. Харин Их хуралдай нэртэй шавар амбаар арай л гологдож байх шиг.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Их хааны үр сад юм бол Хятад , Өвөр Монголоос юу нь дутхав сайхан цогцолбортой болох юм байна . Барьж эхэлж байхад нь л нөгөө "Харлуулагч" бүлэг үгүйсгэж, гуйвуулж, гүтгэж , бусдыг буруугаар турхирч эхэлсэн монгол хүн юм бол сэтгэлээсээ дэмжээд яваасай . Юмыг харлуулна, улс төржүүлнэ гэдэг хэрээс хэтэрлээ одоо болио.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    ashiglaltad orsonii daraa orchiniig eroosoo anhaardaggui archilgaa hiij meddeggui , ongo zys aldsan hog shore, hogging urgamalaach zeverledeggui tenet asuudlaa martav....haltardsan shoroo gazar geed umnuudaa yanzaldaggui um baina lee shyy.....tegeed bas neg zavaan hash toiruulaad unavaa...
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    Яг ашиглалтанд орохоороо зураг шигээ байж чадах уу бас л цементин овоолго болно биз дээ үр ашиггүй хэдэн тэрбумын өртөгтэй цементин овоолгоор яах юм бэ Түүний оронд энэ их хямралтай үеийн ард гартал жирийн ард иргэдээ бодсон дээр байхаа
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    4 цаг 53 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    6 цаг 9 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    6 цаг 17 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    6 цаг 34 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    7 цаг 0 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    21 цаг 48 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 52 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Өчигдөр 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Өчигдөр 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК