Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ээждээ өгсөн амлалтаа биелүүллээ

2020-8-20
0
ЖИРГЭХ

Буриадын Болдбаатар энэ жил 54 нас хүрсэн. Тэрбээр хөнгөн атлетикийн спортоор 41 жил тасралтгүй хичээллэж байна. Ижийдээ өгсөн амлалтаа биелүүлэхээр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэлх 1000 км замыг 36 хоног гүйж ирсэн юм. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.  


-Та спорттой хэрхэн амьдралаа холбож байв. Энэ талаар яриагаа эхэлье?

-Би 1979 онд 13 насандаа аавыгаа дагаж хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн. Улмаар дараа жил нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит тэмцээнд оролцож аймгийн аварга болж байлаа. Ингэж л спортынхоо гарааг эхлүүлсэн дээ.

-Та Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу гүйж ирсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Энэ санаа юунаас эхлэлтэй юм бэ?

-Таван жилийн өмнөөс гүйх тухай бодож эхэлсэн. Ээж минь тухайн үед прокурорын байгууллагад 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ суусан үе байсан юм л даа. Байгууллагынхаа 85 жилийн ойд нь ижийгээ дагуулаад явж байх замдаа "2020 онд нутгаасаа Улаанбаатар хүртэл гүйвэл яах бол" гэж ээжээс асуухад "1000 км гүйх хэцүү. Гэхдээ миний хүү чадах байх" гэж хэлсэн юм. Тэгэхэд нь "Та надад итгэж байгаа бол би чаднаа" гэж амалсан. Ингээд ээждээ өгсөн амлалтаа биелүүлэхээр шийдэж гүйсэн. Мөн миний хүсэл мөрөөдлөөс гадна Прокурорын байгууллага үүссэний 90, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ой зэрэг түүхт олон ой давхацсан гэж ойлгож болно.

-Та аялалдаа хэзээ гарсан юм бэ?

-Өнгөрсөн долдугаар сарын 5-нд Алтай хотын Жанчивын талбайгаас гарч, энэ сарын 8-нд хотод орж ирсэн. Төрсөн нутаг ус минь хүүгээ сайхан үдэж өгсөн. Үүнийхээ эрч хүчээр замдаа сайхан яваад ирсэн.

-Та өдөрт хэдэн км гүйж байв. Тогтсон нормоор гүйдэг байсан уу?

-Би энэ жил 54 нас хүрч байна. Энэ утгаар гүйхдээ бие болон насны онцлогтоо тохируулж өдөрт 30 км гүйж ирсэн.

-54 насанд ахадсан даваа юм шиг санагдаж байв уу?

-Олон өдрийн гүйлт, хол зам туулсан. Замд байгалийн бэрхшээл саад тулгарах үе цөөнгүй байлаа. Мөн хүн юм хойно биеийн бэрхшээл байсан ч, тэр бүрийг давж гараад ирсэндээ баяртай байна. Иргэдийнхээ урам зоригоор тэжээгдэж гүйлээ. Замд амарч, зугаалж яваа хүмүүс тааралдахаараа “Та чадна” гэж дэмжиж, урам хайрладаг байсан нь их нөлөөлсөн.

-Замын дундаас буцъя гэсэн бодол төрж байв уу?

-Явна, чадна гээд жил гаруй бэлтгэл хийсэн учраас тийм бодол төрж байгаагүй. Бодибилдингоор хичээллэдэг тамирчидтай хоёр сар, ууланд явган алхах бэлтгэлийг хоёр сар зэргээр бэлтгэлээ сайн базаасан. Цуг явж байсан багийнхандаа хүртэл хэлж байсан юм.

"Би зөвхөн урагшаа явна. Хойшоо нэг ч алхахгүй" гэж. Салхи, шуурга, бороотой үед багийнхан маань "Одоо яах бол" гэж санаа зовнидог байсан ч зөвхөн л урагшаа явна гэж тэмүүлж явлаа. Замд гарах аав минь "Битгий эргэж замаа хараарай. Харин өндөр дээр гарсныхаа дараа туулсан замаа хараарай. Баянхонгор, Өвөрхангай хэзээ хүрэх билээ. Одоо хэдэн км үлдсэн билээ гэж бүү бод. Тэгвэл сэтгэлээр унана шүү. Бэлтгэл хийж байна гэж бод" гэж захисан. Тиймээс зөвхөн л урагшаа гэж бодсон.  

-Хур бороо элбэг байлаа. Шавар шавхай үүсэхээс эхлээд гүйхэд хүндрэлтэй байв уу?

-Байсан. Гэхдээ замд дуу цахилгаантай аадар бороо дайралдаагүй. Салхи, шуургатай үе бол байсан. Энэ бүрийг даваад туулаад явсан даа. 

-Гүйж явах үед сэтгэл хөдөлгөлсөн сайхан үйл явдал тохиов уу?

-Хамгийн сүүлийн өдөр Сүхбаатарын талбайд орж ирэхэд маш олон хүн хүлээж авсан. Сэтгэл огшоосон сайхан өдөр байсан.

-Таныг цагаасаа өмнө орж ирсэн гэж сонссон?

-Тийм. Цагийн тооцоолол буруу хийснээс болж товлож байсан цагаасаа эрт орж ирсэн. Улаанбаатар хотод байнгын гүйдэг ахмад гүйгчид 22-ын товчооноос тосож авч хамт гүйсэн. "Чиний хөлийн хурд сайхан болсон байна. Жигдэрсэн байна" гэж хэлсэн. "Цаг чинь болоогүй байна" гэхээр нь алхаж үзсэн. Хүнтэй зургаа авахуулж үзсэн. Их удлаа л гэж бодсон. Тэгсэн товлосон цагаасаа түрүүлээд ирсэн байсан. 

-Улаанбаатар хотын зүрхэн цэг дээр ирээд аяллаа дуусгах үед юу бодогдож байв?

-Ээж минь тэнгэрийн орноос хараад баярлаж суугаа байх. Аав минь хүүгээрээ бахархаж байгаа даа гэж бодсон. Хамгийн гол нь тэсвэр тэвчээр гаргаад өөрийгөө ялсандаа баярлаж байна.

-Таныг хотод ирсний дараа олон байгууллага хүлээж авах шиг болсон. Энэ талаар ярихгүй юу?

-Уг нь шагнал авъя гэж бодож гүйгээгүй л дээ. Сая Говь-Алтай аймгийн хүндэт иргэн, Монголын Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн медаль, Үндэсний олимпийн хорооны “Алтан Очир” медаль авсан.

-Та нэг зорилгын ард гарлаа. Дараагийн зорилгоо хэдийнэ төлөвлөсөн байх?

-Тэгэлгүй яах вэ. Үеийнхээ тамирчидтайгаа тэмцээн уралдаандаа оролцоно. Холын гүйлтээр ийш, тийшээ явна гэсэн зорилго одоогоор алга. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Нэг өдөр холын зайнд гүйх санаа гарч ирэхийг үгүйсгэхгүй л дээ.

-Та прокурорын байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би 16 жил ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Одоо спортын клубт багш, дасгалжуулагчаар ажиллаж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen (31.165.231.3)
    buruu hymyys ashiglah vii mongold muu hymyys, arhichid,,,, huuran mehlegch luivarchid er emgui mash ih bolson um baina lee shyy, ooriigoo l bod hiih gesen umaa l hiidee mundag baina amjilt hysie
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    За яахав аав Буриад гуай алтайд хөнгөн атлетик гүйлтээр сайн байсан шүү. Болдоо гүйдэг ч нэг их амжилт гаргаагүй ээ. Харин саяны явдал бол сайхан болсон баяр хүргэе. Гэхдээ одоо эргээд буруу замд оров. Хүн болгон хөөргөөд хэцүү шүү. Сая тэр Хэнтийд Нямдорж,Ганболд гэж буруу улсууд дагасан сүрхий явна лээ шүү хараад дуугүй өнгөрсөнөө хэлье дээ Болдоо минь Ганболд,Урнаа мэтийн улс чамайг л ална шүү анхаар
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.107.107)
    ЭНЭ НӨХРИЙГ ХӨДӨӨ ХЭЭР ГҮЙЖ ЯВНА УУ? МАШИН МОТОЦИКЛЭЭР ЯВНА УУ ХЭН ХАРЖ БАЙГАА БАТАЛГАА БАЙХГҮЙШТЭЭ..ХУДЛАА САЙХАН ШОУДОХ ЮМАА
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    4 цаг 55 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    6 цаг 11 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    6 цаг 19 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    6 цаг 36 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    7 цаг 2 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    21 цаг 50 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 54 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Өчигдөр 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Өчигдөр 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК