Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Содбаатар: Ипотекийн зээлийн хүүг 4-6 хувь болгох схем удахгүй гарна

2020-8-21
0
ЖИРГЭХ

Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон гадаадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотой зарим асуудлаар Шадар сайд Я.Содбаатараас тодрууллаа. 


-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тусгагдсанаас харахад агуулгыг нь бүдгэрүүлж оруулж ирсэн байна гэх шүүмжлэл их байна. Тухайлбал, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулна гэж байсан ч ядуурлыг бууруулна гэж ерөнхий агуулгаар оруулж ирсэн байна гэж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын ээлжит сонгууль дуусч иргэд МАН-д итгэл үзүүлж, парламентад 62 суудал өгсөн. Ялсан намын мөрийн хөтөлбөрт түшиглэж, Засгийн газрын үйл ажиллагааны газрын зураг гардаг. Хөтөлбөрийг хуулийн хугацаанд өргөн барьснаар ээлжит бус чуулган хуралдаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сонгуулиар дэвшүүлсэн амлалт, зорилтыг бүгдийг нь оруулсан. Нэмээд Ковид-19-тэй холбоотой тусгайлсан бүлэг оруулсан. Дэлхий нийт цар тахалтай холбоотой нийгэм, эдийн засгийн арга хэмжээг авч байна. Цар тахлын нөлөө аливаа улс орны эдийн засагт нөлөөлөл үзүүлж байна. Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжиж, хэвийн горимд орох чиглэлээр 11 зүйлтэй бүлэг оруулсан.

Тодорхой салбарын заалтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр эргэж хэмжигдэхүйц дүгнэдэг. Намын улс төрийн үг хэллэгээс албаны хэлбэрт оруулж бичсэн юм. Үүнээс шалтгаалж гишүүд зарим нэг зорилтыг бүдгэрүүлж, албаны үг хэллэгтэй болгосон байна гэж байна. Дээрх асуудалтай холбогдуулан Ажлын хэсэг гарсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сайжруулах ялангуяа, гишүүдийн гаргасан саналыг тусгах чиглэлээр ажиллах юм.

Гэхдээ иргэдэд амалсан ёсоор хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, хот болон хөгжлийн бүсийн асуудлыг тусгасан. Ерөнхий сайд ч томилогдсоныхоо дараа анхны дөрвөн зорилтоо энэ чиглэлээр байна гэдгээ зарлаж, үйл ажиллагаагаа уялдуулан явуулж байна.

-Ипотекийн зээлийн хүүг 4-6 хувьд хүргэхээр тусгасан байсан. Энэ зорилт хэзээ биеллээ олох вэ?

-Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар жилийн дотор ямар нэгэн багц төлөвлөгөө гарах байх. Тодорхой схем гарсан. Зах зээлийн хүрээнд амьдрах схем байх ёстой шүү дээ. Зээлийн хүүг бууруулахад ч мөн адил зохицуулалт хэрэгтэй. Эдийн засгийн арга замаар бууруулах ёстой. Тиймээс мэргэжлийн багийн судалгаатайгаар, хэдий үед хэдэн функтээр бууруулах юм. Банкуудын монопольд байгаа эзэмшлийн хувийг хэзээ задлах юм. Үүнийг дагаад гаднаас орж ирэх ам.долларын урсгал, мөнгөн хөрөнгийн эргэлтээ яаж авч үзэх зэрэг олон талын тооцоо хийх ёстой. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар зээлийн хүүг бууруулах стратеги батална. Энэ дагуу бодлого явна.

-Гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагаатай холбогдуулан зарим нэг асуудал гарч байна. Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэдийн байрласан буудлаас жоом гарлаа гэсэн асуудал цахим сүлжээгээр цацагдсан. Энэ асуудалд хяналт, шалгалт явуулж байгаа юу?

-Иргэдийг татан авах ажиллагаа амаргүй нөхцөлд үргэлжилж байна. Дэлхийн ихэнх улс орны хил хаалттай байна. Дэлхийн 216 орон ямар нэгэн байдлаар хязгаарлалтын нөхцөл байдалтай амьдарч байна. Үүнийг дагаад иргэдээ татан авах, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор татан авах ажиллагаа зохион байгуулж байна. Хоёр улс хоорондын болон Олон улсын гэрээ, хэлцлээр нарийн зохицуулагддаг. Жишээ нь АНУ, Австрали руу Олон улсын онгоцны гэрээ байдаггүй. Бидний зүгээс сар бүр тодорхой квот авч нислэг үйлддэг. Нийт 12 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Энэ тоо цаашид нэмэгдэх байх. Учир нь түр визтэй зорчсон иргэдийн тоо 21 мянга. Татан авах ажиллагааг хэчнээн нэмэгдүүлсэн ч ирэх гэж байгаа иргэдийн хүсэлт буурахгүй байна.

Таван шалтгаан байна. Амьдралын боломж муу, өвчтэй, жирэмсэн, өндөр настнуудын тоо буурсан. Намайг ажлаа хүлээн авах үед ийм шалтгаантай 8000 орчим иргэн байсан бол энэ тоо 5000 болсон. Тавдугаар сард 1200, зургадугаар сард 2000 хүн татаж байсан бол долдугаар сард 3500, энэ сард 4552 хүн татах тооцоо гарсан. Энэ бол зөвхөн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн тоо. Дээр нь Замын-Үүд, Алтанбулагийн хилийн боомтоор иргэдээ эрчимтэй татаж байна.

Ирээд тусгаарлах байртай холбоотой шүүмжлэл багагүй гарсан. УОК-оос “Шуурхай штаб”-т үүрэг өгөгдөөд тусгаарлах байрны орчин нөхцөлийг дахин шалгаж байна. Зарим аж ахуйн нэгжийн буруутай үйлдлээс шалтгаалсан асуудал бий.

Уг нь ажлын хэсэг эхлээд шалгаж халдвар хамгааллын дэглэм сахигдаж болох эсэх талаар дүгнэлт гаргадаг юм. Харамсалтай нь, өдөр бүр буудалтай холбоотой асуудал гарсаар байна. Энэ асуудлыг тухай бүрт нь шийдвэрлээд ажиллаж байна.

-Хяналт шалгалтыг хэдий хугацааны давтамжтай, яаж хийдэг юм бэ?

-Гадаадад байгаа иргэдийг татан авалттай холбоотойгоор нийслэлийн 100 км радиуст байгаа 213 буудал, 46 амралтын газрыг судалж нэгбүрчлэн дүгнэлт өгсөн. Энэ газар иргэдийг олноор нь байрлуулах, ариун цэврийн өрөө нь гаднаа юм байна зэргээр шаардлагын дагуу дүгнэхэд цөөн газар л шаардлагад нийцсэн. Олон улсын гэж тодотгодог зарим зочид буудлыг сонгож, гадаадын дипломат байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнуудыг татан авалт хийх, үнэ хөлсийг нь тохирч арга хэмжээ авч байна.

Нэг үеэ бодвол тусгаарлах байрны хүрэлцээ нэмэгдсэн. Анх хил хаагаад иргэдээ тусгаарлаж байх үед сард 900 хүнийг хүлээж авах боломжтой байсан. Одоо 4000 хүнийг аваад байх боломжтой. Энэ хүрээнд нислэгийн тоог нэмэгдүүлсэн.

-Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээс авлига авдаг гэсэн асуудал гараад удаж байна. Энэ асуудалд хяналт, шалгалт хийгдэж байгаа гэсэн. Шалгалтын хариу хэзээ гарах бол?

-Ийм гомдол ирж байгаа. “Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүнд Б.Ууганбаяр тэргүүтэй найман байгууллагын 69 алба хаагч ажилладаг. Эдгээр хүнийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Дээрх асуудал гарч эхэлсний дараа “Шуурхай штаб”-ынхан өөрсдөө хүсэлт гаргаж, хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал одоогоор тогтоогдсон юм алга. Уг асуудлаар иргэдээс ирж байгаа гомдол өдөрт 10-20 ирдэг, шалгадаг. Хүний нэр барьж иргэдээс 3 сая, 5 сая төгрөг авсан асуудал гарсан. Гэхдээ ажил хариуцсан хүмүүс мөнгө авсан эсэхийг тогтоогоогүй. Хэн нэгэн төрийн албан хаагч авлига, хээл хахуульд орооцолдсон бол УОК-т хандаач ээ. Бид хуулийн байгууллагатай хамтран ажиллаж шуурхай шийдвэрлэнэ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • aa (103.14.38.142)
    ashgui de
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Irven (70.181.124.42)
    Ipotekiin zeel chine ard tymnii hurungu shyydee.hamgiin tyryynd shiiddeg bolomjtoi
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Сонгогч (66.181.176.216)
    Энэ Я.Содбаатар гэдэг цайрчихсан хулгайч шадар сайдын суудалд суучихаад мөн донхолзож байна аа
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    3 цаг 20 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    4 цаг 36 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    4 цаг 44 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    5 цаг 1 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    5 цаг 27 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    20 цаг 15 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    20 цаг 18 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Өчигдөр 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Өчигдөр 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК