Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхнө

2020-8-22
0
ЖИРГЭХ

Төсвийн тодотгол болон бусад асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.


-Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хүрээнд боловсролын сангийн зээлийг бууруулсан юм уу?

-Анх баталсан дүнгээс нь буулгасан. Учир нь өнгөрсөн хичээлийн улиралд оюутнууд хичээллэсэнгүй. Тиймээс сангийн зээлийг тодорхой хэмжээгээр буулгасангүй.

-Говь-Алтай, Баянхонгор, Увс зэрэг аймгуудад бассейн барихаар тусгасан байна. Бассейн барих аймгийг хэрхэн сонгосон бэ?

-Яагаад бассейн барьж болохгүй гэж. Аймгын төвүүдэд л бассейн барина. Асуудлаа эрэмбэлээд шаардлагатай объектоо барих ёстой. Түүнээс биш эмнэлэг барихын тулд зарим аймаг, сумдад шаардлагатай байгаа цэцэрлэгийн асуудлыг үгүйсгэдэг байж болохгүй. Тухайн газар нутгийнхаа онцлогоос хамааран нэг газар нь эмнэлэг, нөгөөд нь сургууль, бассейн нь чухал гэж үзэж болно.

-Төсөв алдагдалтай байгаа энэ үед танах шаардлагатай зарим зардлуудаа танасангүй гэсэн шүүмжлэл их байна. Тухайлбал, Үндэсний төв номын сан, музей зэргийг нураах зардал тусгагдчихсан. Эдгээрийг түр хугацаагаар царцаах тухай санал гарч байсан?

-Төсөв ерөнхийлөн захирагчдаас 118 тэрбум төгрөг хассан. Тухайлбал, сургалт хийх, засвар хийх зэргийг хассан. Соёлын салбарт хийгдэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх учиртай.

-Төсвийн зардлыг 900 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирсэн байна. Төсвийн зардлыг танах ёстой байтал яагаад нэмж оруулсан юм бэ?

-Хүүхдийн мөнгө анх 20 мянган төгрөг байсан. Тэгвэл тав дахин нэмэгдүүлээд 100 мянган төгрөг болгосон. Өнөөгийн нөхцөл байдалд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх нь зөв шийдэл гэдэг нь олон зүйлээс харагддаг. 20 мянган төгрөгөөр тооцсон байсан зардал нэмэгдээд 800 гаруй тэрбум төгрөг нэмэгдэж гарч байгаа юм. дээр нь нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 67 орчим мянган иргэн байдаг. Эдгээр хүмүүст олгодог мөнгийг сарын 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн эрүүл мэндийн салбарт 110 орчим тэрбум төгрөг нэмж өгсөн. Цар тахлын үед эрүүл мэндийн салбартаа анхаарахгүй бол болохгүй шүү дээ. Энэ мэтчилэн төсвийн зардал нэмэгдсэн.

-Төсвийн алдагдлаа бууруулахын тулд юунд анхаарах шаардлагатай вэ?

-Бид зардлыг бууруулах гэж маш их үзсэн. Олон ч хүнтэй муудалцдаг. Зардал хасахад алгаа ташаад дэмждэг хүн байхгүй. Маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Олон хүнтэй муудалцаж хасахаас өөр аргагүй.

Одоо орлого тал дээрээ илүү анхаарах ёстой. Өдөрт 2000 орчим нүүрсний машин гарна гэж тооцоолж байсан. Сүүлийн гурван өдөр 1800 орчим нүүрсний машин гарч байна. Томоохон хүдэр төмөр замаар гардаг учраас асуудал үүсдэггүй. Оюутолгойн зэсийн экспорт хязгаарлалтгүй байгаа. Цаашид экспортоо нэмэгдүүлэх чиглэлээрх арга хэмжээг сайн хэрэгжүүлэх шаардлагатай.

-Төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Үүнийг нөхөхийн тулд Засгийн газар үнэт цаас гаргана гэсэн мэдээлэл байна?

-Нийт 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай. Үүнээс 1.5 орчим их наяд төгрөг нь эх үүсвэртэй. Тухайлбал, Дархан-Улаанбаатарын зам, Төв цэвэрлэх байгууламж зэрэг зээлээр хэрэгжиж байгаа төслүүд эх үүсвэртэйгээ. Гэхдээ төсөв дээр зардлыг нь зайлшгүй суулгах ёстой. Эх үүсвэртэй гэсэн орлого дээр тавьдаггүй юм. Ингээд эх үүсвэртэйг нь хасаад үзэхээр 1.2 их наяд төгрөгийн алдагдал үлдэнэ. Үүнийг нөхөхийн тулд 1.2 их наяд төгрөгийн зээл гаргах учиртай. Бонд гаргаад нөхнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ одоогийн байдлаар бонд гаргаагүй явж байна. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (183.177.99.230)
    Бонд гаргана гэдэг чинь шууд утгаараа зээл авна гэсэн үг тэр зээлийг хэн төлөх вэ мэдээж татвар төлөгч иргэдийн халааснаас төлөгдөж таарна тун удахгүй гэрэл цахилгааний болон усны үнэ болон НДШ ЭМД шимтгэл нэмэгдвэл гайхах хэрэггүй тэд сурсан зангаараа Феодал зангаа тавихгүй мэдээж ш дээ Харин улсын хулгайчдын халааснаас нэг ч нэгтийн мөнгө гаргахгүй
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • zochin (223.104.15.18)
    10% gej yuu yom boi, todoruulj helnuu
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • zochin (202.179.26.177)
    schunalt Churelbaatar !!! chi end tend masch ich mongo ,chorongo zuvchuuldag !!! ,tun udachgui nugelee edlene !!! chamaas bolj bid ulam yduurdag !!!
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • 10%-ийн Ч.Хүрэлбаатар (202.131.233.35)
    Энэ хулгайч дөрвөдийг Сөүл дэх Ганнам дүүргийн байрандаа орогнохоос нь өмнө баривчлах хэрэгтэй. 10%-ийн алдарт Ч.Хүрэлбаатар гэдэг чинь энэ новш шүү.
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.68)
    "Бонд" гэдэг чинь зээл авна л гэсэн үг шүү дээ!!! "Урд хормойгоор ар хормойгоо нөхнө" гэгч л дээ!!! Энэ засаг ч олигтой юм хийхгүй дээ, 2024 онд дахин сонгогдохгүй юм чинь, хувьдаа л сайтар зашиж авах гэж зүтгэх байх!! Яана даа, яана, монголчууд минь!?!?
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    3 цаг 21 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    4 цаг 37 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    4 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    5 цаг 2 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    5 цаг 28 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    20 цаг 16 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    20 цаг 19 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Өчигдөр 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Өчигдөр 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК