Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Булгантуяа: Эдийн засаг саарсан энэ үед төр хамгийн том худалдан авагч байх ёстой

2020-8-24
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж буй билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд шинээр ямар зүйл тусгасан байна вэ?

-Тухайн оны төсвийг өмнөх онд нь баталдаг. Энэ хүрээнд тухайн үед төсөв боловсруулж оруулж ирэх үед цар тахалтай холбоотой нөхцөл байдал үүсээгүй байсан. Улмаар оны эхээр коронавирусний халдвар дэлхий нийтэд дэгдэж, эхний хагас жилийн байдлаар төсвийн алдагдал хоёр их наяд гаруй төгрөгөөр тасраад байна. Үүнтэй холбондуулан төсвийн зардал ч нэмэгдсэн. Тодруулбал, эрүүл мэндийн салбараас гадна иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлэх зэргээр зардал нэмэгдсэн юм. Өнгөрсөн хагас жилд цар тахлын тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн зардлыг нэмэхгүйгээр зарим нэг зохицуулалтыг хийх эрх Засгийн газарт очсон. Гэвч төсвийн орлого багассан, зардал нэмэгдсэн учраас төсвийн тодотгол хийхээс өөр аргагүйд хүрсэн.

Сар гаруй хугацааны өмнө ОУВС-аас энэ оны шинэ прогноз гаргасан. Үүний өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн гаргаж байсан. Тухайн үед цар тахал оны хагас жилд дарагдана гэж тооцоолж байсан ч, тэгсэнгүй. Нөгөөтээгүүр, улс орон бүр иргэдийнхээ орлогыг хамгаалсан, ажлын байрыг хадгалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, эрүүл мэндийн салбараа анхаарсан төсвийн тодотгол хийж байна. Ингэхдээ ихэнх улс орнууд эдийн засгийн тэлсэн бодлого хийж байна.

Энэ юу гэхээр, эдийн засаг тэр аяараа саарчихсан үед хамгийн том худалдан авагч төр, Засгийн газар байдаг. Хэрэв төрийн худалдан авалт саарвал төсөв улам доройтох эрсдэлтэй. Манай улс ч ялгаагүй.  Энэ онд эдийн засаг хасах нэг хувьд хүрнэ гэсэн таамаг бий бол төр, Засгийн газрын худалдан авалт буурснаар эдийн засаг хасах гурав, дөрөв хувь болж унах магадлалтай. Тиймээс ийм зохицуулалттай төсвийн тодотгол орж ирсэн.

-Төсөв алдагдалтай байгаа энэ үед танах биш улам нэмэгдүүлсэн байна. Тэвчиж болох зардлуудаа тэвчсэнгүй гэсэн шүүмжлэл их байна?

-Төсөв нэмэгдсэн зүйл байхгүй. Эсрэгээрээ урсгал зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр танасан. Мөн төсвийн 20 гаруй хуудас хөрөнгө оруулалтыг танаж оруулж ирсэн байна лээ. Цар тахлын үед хөрөнгө оруулалт болон урсгал зардлаас танаж, харин эрүүл мэндийн салбар дээр нэмэгдэж орж ирсэн.

-Музей, театр гээд олон барилгын ажлын зардал бий. Эдгээрийг түр царцааж  нэн шаардлагатай салбаруудад зарцуулж болоогүй юм уу?

-Дотоодын худалдан авалтыг дэмжих ёстой гэсэн чиглэлийг барьдаг. Дотоодын аж ахуйн нэгжүүд ажилтай байж худалдан авалт хийнэ. Үүний цаана ажлын байр бий болдог. Төрийн албанд 200 орчим мянган ажлын байр байгаа бол хувийн хэвшилд үлдсэн иргэд ажиллаж байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг тодорхой хэмжээгээр бодлогоор дэмжих ёстой. Экспорт саарсан энэ үед дотоодын худалдан авалтаар бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой. Дотоодын хамгийн том худалдан авагч нь төр өөрөө байдаг. Гаднын бусад улсад ч гэсэн тэлсэн төсөв буюу худалдан авалтаа өөрсдөө нэмэх зохицуулалт хийж байна.

-Ирэх оноос эдийн засаг огцом сайжирна гэсэн төсөөллийг зарим мэргэжилтнүүд гаргасан байна. Эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ?

-Олон улсын бүхий л байгууллагууд энэ онд их хүнд байх болов уу гэж харж байна. БНХАУ арав гаруй жилийн өмнө хоёр оронтой тоотой эдийн засгийн өсөлттэй байсан бол сүүлийн жилүүдэд 6-7 хувьд хүрсэн. Энэ онд ОУВС-ийн долдугаар сард гаргасан төсөөллөөр тус улсын эдийн засгийн өсөлт нэг хувьд хүрнэ гэж тооцсон байна лээ.

Манай улсад эдийн засаг ирэх онд сайн байх хэд хэдэн дүр зураг харагдаж байна. Энэ оны хоёрдугаар хагас жил ч гэсэн нэгдүгээр хагас жилтэй харьцуулбал хамаагүй сайжирч гарах байх. Учир нь хамгийн том худалдааны түнш БНХАУ-ын эдийн засаг буцаад сэргэж байгаагийн дээр эдийн засгийн тэлсэн бодлого явуулж байна.

Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэгдэж байна. Мөн боомтуудын хөрөнгө оруулалтыг эрчимтэй явуулж оны эхний хэдэн сар зогссон нүүрсний экспорт сайжирч эхэлсэн. Алт, төмрийн үнэ зэрэг гол нэрийн экспортын бүтээгдэхүүний үнэ тогтвортой зэргээс харахад ирэх онд эдийн засаг эрчимтэй сайжрах байх.

-Ирэх оноос бондуудын өр эхэлнэ. Энэ өрөө хойшлуулах уу эсвэл бонд гаргаж төлөх юм уу. Энэ талаар танд мэдээлэл бий юү?

-Тулгаж арга хэмжээ авч болохгүй. Тиймээс Сангийн яамнаас аль хэдийн ажлын хэсэг гаргаж Олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаад эхэлсэн. Бонд аль цаг үед гаргах талаар судалж байна. Хэрэв таатай нөхцөл байдалтай байвал өнөөдөр ч гаргаж болно. Эргэн төлөлтийг түрүүлж хийх эсэх талаар ямар зохицуулалт хийхийг ажлын хэсэг судалж байгаа гэсэн.

 Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.194.103)
    Төрийн мөнгө чинь ард түмний татвар шүү дээ. Төрийн нэрээр ард түмний мөнгийг хамаагүй идэж уух хэрэг үү, тэнэг амьтан.
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.176.130)
    ediin zasag saarsan ene uyed turiin hamgiin tom hudaldan avagch bhaas gadna, tur uuruu exportiig nemeh heregtei, tom zeeluud, tom tusuluud oruulj ireh heregtei
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    2 цаг 8 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    3 цаг 25 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    3 цаг 33 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    3 цаг 50 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    4 цаг 16 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    19 цаг 4 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    19 цаг 7 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    23 цаг 15 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    23 цаг 18 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    23 цаг 25 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    23 цаг 50 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК