Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хурандаа А.Намсаманд: Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй иргэнд хариуцлага тооцож, төлөлтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна

2020-8-24
0
ЖИРГЭХ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил болон хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандтай ярилцлаа.

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр өмнө хийгдсэн болон одоо хийгдэж байгаа ажлын талаар яриагаа эхлэе?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах ялангуяа төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн төлбөр төлөгчдөд хүлээлгэх хариуцлагыг сайжруулах буюу чангатгах зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлсэн. Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өдөр тутам хэрэглэгддэг дүрэм, журмуудыг шинэчлэх, сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон. Энэ хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнтэй хамтран судалгаа хийж, уг судалгааны дүнг үндэслэн дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулсан нь зохих үр дүнгээ өгч эхлээд байна. Цаашид мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа, шинжилгээ хийх, ажил эрчимжүүлэх аян, арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ажиллахаар  төлөвлөөд байгаа.

-Эрх зүйн орчинг сайжруулж, өдөр тутам хэрэглэгддэг дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулсан нь зохих үр дүнгээ өгч байна гэж та хэллээ, тухайлбал ямар зохиуулалт, өөрчлөлтийг хийсэн бэ?

-Шийдвэр гүйцэтгэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа болох төлбөр төлөгчийн хөрөнгө, орлогыг олж илрүүлэх, хөрөнгө битүүмжлэх, хураах, хураасан хөрөнгөнд үнэлгээ тогтоолгох гэх мэт албадлагын арга хэмжээнүүдийг тухай бүрт нь шийдвэр гүйцэтгэгч нар цахим бүртгэл давхар хөтөлж, бүртгэлийг Шийдвэр гүйцэтгэх албанд өдөр бүр цахимаар ирүүлдэг болсон. Ингэснээр шийдвэр гүйцэтгэгч нар ажлаа аль аймаг суманд хэрэгжүүлж байгаагаас үл хамаарч зайнаас хянах, заавар, зөвлөгөө өгөх ажил илүү шуурхай болсон. Үүний үр дүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нийт гүйцэтгэвэл зохих бодит биелэлт өмнөх онуудын мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн өндөр үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 8 дураар сарын 05-ны өдрийн А/130 тоот тушаалаар, мөн Ерөнхий гүйцэтгэгчийн албан даалгавраар хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх, тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийгчдэд оногдуулах хариуцлагыг сайжруулах ажлыг тус тус эхлүүлж, явц болон үр дүнд нь хяналт тавин ажиллаж байна.

-Төлбөр төлөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчдөд хүлээлгэх хариуцлагыг сайжруулах ажлын үр дүн ямар байгаа вэ?

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн төлбөр төлөгчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг манай байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчид эрүүгийн болон зөрчлийн хуулинд заасан хариуцлага оногдуулах арга хэмжээ авдаг.  

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш хөрөнгө  бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ гурван сараас дээш хугацаагаар биелүүлээгүй нийт 1480 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчдээс 196 зөрчлийн холбогдогч болох төлбөр төлөгчид хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж торгож, нэг төлбөр төлөгчид хорих ял оногдуулах арга хэмжээ аваад байна.

Энэ дашрамд хэлэхэд хүүхдийн тэтгэлэгээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй төлбөр төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар 30 хүртэл хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг болсон. Зарим цөөнгүй хүүхдийн тэтгэлэг төлөгчдийг энэ үндэслэлээр баривчлуулахаар холбогдох байгууллагад хандаад байгааг бусад төлбөрөө төлөхгүй байгаа тэтгэлэг төлөгчдөд хандан анхааруулмаар байна.

Мөн ийм хуулийн зохицуулалт шинээр үйлчилж эхэлснийг, шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэх боломжтойг, санал хүсэлтээ манай байгууллагад гаргах эрхтэй гэдгийг, хамтарч ажиллах шаардлагатай байгааг хүүхдийн тэтгэлэг авагч нарт хандаж сануулж хэлмээр байна.

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд аль аль талын хамтын ажиллагаа чухал гэдгийг ойлголоо. Энэ талаар иргэдэд хандаж сануулж, анхааруулж хэлэх юу байна?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн төлбөр барагдуулах албадлагын арга хэмжээг хуулийн дагуу боломжит бүх арга хэлбэрээр хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна. Байгууллагад хандан гүйцэтгүүлэхээр ирүүлж байгаа гүйцэтгэх баримт бичгийн нэг хүрэхгүй хувь нь Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж буюу шүүхийн шатанд хөрөнгө битүүмжлүүлэх захирамж гаргуулан ирж байгаа асуудал юм. Энэ нь багагүй хүндрэл учруулж байгаагаас гадна шүүхийн шийдвэр биелэгдэхгүй удах нөхцөлийг бий болгоод байна. Шүүхийн шатанд нэхэмжлэгч бүр хариуцагчийн хөрөнгийг битүүмжлүүлдэг байх юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд харьцангуй ахиц гарах нь дамжиггүй юм.       

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.14.36.18)
    хүүхдээ үл тоох хүн бусдыг, бүгдийг нулимна.
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    2 цаг 8 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    3 цаг 24 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    3 цаг 32 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    3 цаг 49 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    4 цаг 15 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    19 цаг 3 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    19 цаг 6 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    23 цаг 14 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    23 цаг 17 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    23 цаг 24 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    23 цаг 49 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК