Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” байнгын хорооны тогтоолыг баталлаа

2020-8-24
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаан 11.10 цагт 53.8 хувийн ирцтэйгээр эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, үндсэн чиглэлийн төсөлд эрүүл мэндийн салбарыг цахимжуулах асуудлыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлсэн хүрээндээ иргэдийг эрт илрүүлэгт цахимаар дуудаж хамруулдаг байх тогтолцоог бүрдүүлэх чиглэлд тодорхой алхам хийх асуудлыг тусгах саналыг Ж.Чинбүрэн гишүүн хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, үндсэн чиглэлийн төсөлд нийгмийн ардчиллын гурван тулгуурт зарчмыг оруулах, хэрэгжилтийн механизмийг нь тусгах саналуудаа багцалсан гэдгээ танилцуулав. Тэдгээрийг ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. Улсын Их Хурлын гишүүн С.Мөнхцэцэг мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээний талаар тодрууллаа. Засгийн газрын түвшинд тодорхой бодлогуудыг тодорхойлоод, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тусгаад явж байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн хууль тогтоомжийг боловсруулж, батлах шаардлагатай гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тайлбарласан. Цахим шилжилтийн суурь нөхцөлүүдийн нэг чухал хэсэг нь иргэн хүний хувийн нууцад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр төр болон өөр хэн нэгэн нэвтрэх боломжгүй хэмжээнд нууцлах асуудал гэдгийг онцолж, хувь хүний нууцыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэв. Засгийн газрын эхний 100 хоногт багтаан төрийн бүх үйлчилгээг нэг цонхонд нэгтгэж, цаашдаа хувийн хэвшлүүдийг уриалж ажиллахаар төлөвлөөд байгаа гэв. Бүгд Найрамдах Эстони Улсын шинжээчид манай улсад ажиллаж, үнэлгээ хийсэн бөгөөд Монгол Улс цахим шилжилт хийхэд парламент болон Засгийн газарт улс төрийн манлайлал, эр зориг шаардлагатай гэдгийг онцолсон байна. Учир нь цахим шилжилт хийснээр удирдах албан тушаалтнуудыг эрх  мэдлийг  хязгаарлдаг. Үүнээс гадна төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, улмаар цахим шилжилтийг 7-8 жилийн хугацаанд хийнэ гэдэг дүгнэлтүүдийг гаргасан байна. Иймд ирэх 4 жилд цахим шилжилтийг 60 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариулсан.

Одоогоор Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж байгаа гэв. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг бүх түвшинд нэвтрүүлж, мөрдөх шаардлага, төрийн байгууллагуудын харилцаа, холбоо, мэдээлэл технологийн аудитыг хангуулах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн нийт мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын төвийг байгуулах төвийг байгуулах шаардлагын талаар ажлын хэсгээс хариулт мэдээлэл өгсөн.

Дараа нь Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням боловсролын салбарын цахим шилжилтийг олон улсын жишигт нийцүүлэх, баримт бичгүүдийн цахим хувилбарыг хүлээн зөвшөөрдөг байхтай холбоотой зохицуулалтыг хийх саналыг хэлж байв. Х.Ганхуяг гишүүн Улаанбаатар, Дархан зэрэг суурьшлын бүс орчимд “Цахиурын хөндий” шиг цахим чөлөөт бүс байгуулах, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүнийг төрөөс бодлогоор дэмжих, ажлын байрыг бий болгосон тохиолдолд урамшуулал олгох зэрэг зохицуулалтуудыг хийх саналыг хэлж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэх нь зүйтэй гэдэг санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин “E Mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсэн бол Ц.Сэргэлэн гишүүн кибер аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой арга хэмжээний ач холбогдлын талаар санал хэлэв.

Хуралдааны төгсгөлд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Н.Учрал төслийн талаар танилцуулсан юм. Тус Байнгын хорооноос 08 дугаар сарын 11-ний өдөр “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжид үндэслэн дээрх төслийг боловсруулжээ. Бүх шатны боловсролын цахим сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор дараах хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор төсөлд тусгасан байна. Үүнд, бүх шатны боловсролын цахим болон онлайн сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд тавигдах нийтлэг шаардлага, жишиг аргачлалыг боловсруулж, мөрдүүлэх, бүх шатны боловсролын байгууллагуудын мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, бэлэн байдлыг үе шаттай хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Түүнчлэн багшийг мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан сургалт явуулах арга зүйд сургах, багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах, багш бэлтгэх сургуулийн хөтөлбөрт цахим боловсролын агуулга оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн бүртгэл, хичээлийн идэвх оролцоо, дүн мэдээлэл, даалгавар, нэмэлт материал зэргийг нэгтгэсэн эцэг, эх хяналт тавих бололцоо бүхий системийг нэвтрүүлэх талаар судалж, хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна. Долдугаарт, Үндэсний хэмжээний нээлттэй сургалтын цахим системийг хөгжүүлж, сайн жишиг хөтөлбөр, хичээлүүдийг байршуулах, боловсролын цахим шилжилтэд шаардагдах зардлыг улсын төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлэхийг үүрэг болгосон бөгөөд тогтоолын хэрэгжилтийг энэ оны 4 дүгээр улиралд Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт даалгасан байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    1 цаг 39 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    2 цаг 55 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    3 цаг 3 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    3 цаг 20 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    3 цаг 47 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    18 цаг 34 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 38 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    22 цаг 46 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    22 цаг 49 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    22 цаг 55 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    23 цаг 21 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК