Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмчийн бичсэн жороор дурын эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм худалдаж авах тогтолцоог бүрдүүлнэ

2020-8-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 2020 оны тодотголын төслийг дагалдуулж хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн гэв. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дагалдуулан өргөн мэдүүлжээ. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай, шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих юм байна.

Сангийн сайдын танилцуулга болон төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариул тайлбар авсан юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт реформ хийх зохицуулалтууд төслүүдэд тусгагдсан гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэмдэглэсэн. Өндөр хөгжилтэй орнуудын хангалттай орлоготой иргэд эрүүл мэндийн салбараас авч буй үйлчилгээнийхээ зардлын 10-11 хувийг халааснаасаа төлдөг бол манай иргэд 32 хувийг төлдөг талаарх судалгаа, тооцоог олон улсын байгууллагаас гаргасан талаар хэлсэн юм. Түүнчлэн бусад гишүүний дурдсанчлан эрүүл мэндийн зардал нь өрхийн амьжиргаанд хүндрэл болж туссаны улмаас жилд 20 мянга орчим өрх ядууралд өртдөг гэх баримтуудыг анхаарч, шинэчлэл хийх нь зүйтэй гэв. Хуулийн төслүүдээр эдгээрийг өөрчилж, шинэчлэх боломж бүрдэнэ гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Түүнчлэн бүх эмнэлгийг худалдан авалтын нэг тогтолцоонд шилжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг сайжруулах чиглэлээр томоохон өөрчлөлт хийх зохицуулалтууд бий гэв. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагыг Засгийн газрын гишүүдэд хэллээ. Мөн эмийн чанар, үнийн талаарх мэдээллийг хуваалцаж, тодорхой асуултуудыг тавьсан.

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцоо, санхүүжилтийн хэлбэрийг үйлчилгээ авч буй иргэн төдийгүй үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагчдад харилцан ашигтай, зөв байх хувилбараар хөгжүүлэх шаардлагыг салбарын яамнаас санаачлан, Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Засгийн газрын гишүүд тайлбарлалаа. Эмийн чанартай холбоотой асуудлаар тайлбар хийхдээ, төслийн нэгжүүдийн хийсэн судалгааны дүнгээр манай улсад худалдаалагдаж буй эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 14 хувь нь стандартын бус байгаа талаар дурдагдсан гэв. Түүнчлэн үнийн хувьд 60 орчим хувийн нэмэгдэлтэй байдаг гэх асуудлаар тайлбар, тодруулга өгсөн. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдах бөгөөд ингэснээр чанар, бүтээгдэхүүний хяналтыг нэг сувгаар хийх, үнийг зохист хэмжээнд байлгах, эмнэлгүүдийн худалдан авалтыг нэгтгэн зохион байгуулалт хийдэг болсноор улсын төсөв хэмнэх, иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслийг чанартай үйлчилгээг хүргэх боломжтой гэж үзэж байгаа гэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Эрүүл мэндийн даатгалын сан нь улсын болон хувийн эмнэлгийг сонгон гэрээ байгуулж, адил тарифаар санхүүжүүлэх зохицуулалттай болно гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлав. Энэ тохиолдолд улсын эмнэлэгт танил тал хайж, дугаар үүсгэн хүлээдэг байдал буурч, иргэд хүссэн эмнэлгээ сонгон үйлчлүүлдэг боломжтой болох юм байна. Санхүүжилт нь өвчтөнөө дагаж явдаг тогтолцоо руу орох өөрчлөлт хийх төслийг өнөөдөр хэлэлцэж буйг тэрбээр онцолж байв. Эмнэлгүүд чанараар өрсөлдөх, иргэд сонголтоо хийх боломжтой болох юм байна. Урьд нь иргэд өрх, сумын эрүүл мэндийн төв дээр эмийн жор бичүүлж, ЭМДЕГазартай гэрээ байгуулсан эмийн сангаар үйлчлүүлдэг байсан, эмийн сан санхүүжилт дууссан нэрийдлээр чирэгдэл учруулдаг байсныг халж, бүх эмийн сангаас хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор эмээ хөнгөлөлттэй үнээр хүлээлт, чирэгдэлгүй авдаг болох юм байна. Эмнэлгүүд ЭМДСангаас гүйцэтгэлээрээ санхүүжиж эхлэхээр эмнэлгүүд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, техник хангамжаа сайжруулах шийдвэрүүдийг бие даан гаргах эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог эрүүл болгох ач холбогдолтой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байгааг Ж.Чинбүрэн тэмдэглэсэн.

Боловсролын зээлийн сангийн төсвийн талаар, хорио цээрийн дэглэмийн үеийн хичээл сургуулийн хуваарь, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотойгоор эцэг, эхчүүдэд тулгарах хүндрэл, ачааллыг тооцсон эсэх, тэдгээрийг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар С.Чинзориг гишүүн асууж, хариулт авлаа. Боловсролын зээлийн сангийн санхүүжилт 2020 оны төсөвт 76 тэрбум төгрөгөөр батлагдсан ч хэрэгжилтийн явцад цар тахал гарсан. Үүнээс үүдэн 33 тэрбум төгрөг болж буурсан, одоогийн байдлаар 10 орчим тэрбум төгрөгийн зарцуулалттай байгаа гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэв. Өнгөрсөн хичээлийн жилд нийт 156 мянган оюутны 13 мянга нь Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт ирүүлсэн гэв. Эдгээрийг шүүж үзээд голч оноо тэргүүтэй бусад шалгуур үзүүлэлтийг хангаж буй хүсэлтүүдийг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа хэдий ч төсвийн тодотголын төсөлд тус сангийн санхүүжилт буурсан гэдгийг хэллээ. Нөгөө талаар, хувийн их, дээд сургуулиуд энэ сангаас зээл авахын тулд оюутнуудынхаа дүнг зохиомлоор өсгөх, танил талын хүрээллээр асуудлаа шийдэх гэсэн сөрөг оролдлогууд гаргаж байгааг мөн дуулгасан. Салбарын яам боловсролын чанар дээр суурилах бодлого баримталж байгаа, цаашид тус санг Хөгжлийн сан болгох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Хичээл, сургуулийг эхлүүлэхтэй холбоотой шийдвэрийг УОК гаргасны хүрээнд салбарын яам холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм байна. Төв суурин газрууд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн горимын дагуу 3 өдөр танхимаар, 2 өдөр цахимаар хичээллэнэ. Тухайлбал, хүн хоорондын зай 1.5-2 метр байх гэх шаардлагын хүрээнд нэг ангид 15-25 хүүхэдттэй хичээллэх зохицуулалт хийгдсэн. Энэхүү өөрчлөлтөөс үүдэн төвийн сургуулиуд нэлээд ачаалалтай байх бөгөөд энэ дэглэм түр хугацаанд үргэлжилнэ хэмээн салбарын яамнаас үзэж, бэлтгэл хангаад байгаа гэв. Сум, орон нутаг, багийн сургуулиуд 5 өдөр танхимын сургалт явуулна. Өнгөрсөн хичээлийн жилийн хоёр улирлын сургалт цахимаар явсан бөгөөд үүнээс үүдэн хоцрогдол үүссэн гэж холбогдох байгууллагууд үзээд 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улиралд тэдгээрийг танхимаар бататгах, давтах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • IRGEN (66.181.171.26)
    xunglultei emiin zuvchuululiig tanil talaaraa avilgal ugch avdag gsn shuu bid emee avmaar baina em ix unetei
    2020 оны 08 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (192.82.67.229)
    Дандаа уудаг тухайлбал сахарын эмээ авахын тулд сар болгон эмчид очиж эм аваах бөөн ажил болох нь. Өрхийн эмч нар нь юу ч мэдэхгүй сар болоод солигдоод мэргэжлийн эмчид үзүүл гээд мэргэжлийн эмч нь хотын нөгөө талд очихын тулд бүтэн өдрийн ажил. Улам хүнд сурталтай болгож ард олныг чирэгдүүлэх нь тус болохгүй гэхэд гай бүү болооч.
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    1 цаг 42 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    2 цаг 58 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    3 цаг 6 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    3 цаг 23 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    3 цаг 50 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    18 цаг 37 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 41 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    22 цаг 49 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    22 цаг 52 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    22 цаг 58 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    23 цаг 24 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК