Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Батсуурь: “ДМЮ” бууж өгдөг баг биш

2020-8-27
0
ЖИРГЭХ

Монголын хөлбөмбөгийн холбооны 2020 оны “Нэгдүгээр лиг” замынхаа талд орлоо. Нийт 10 баг 18 тойргийн тоглолтод өрсөлдөж, алтан медаль хүртсэн баг ирэх жил дээд лигт дэвших бол мөнгөн медаль хүртсэн баг нэмэлт тоглолт хийх юм. Өнгөрсөн жил “Нэгдүгээр лиг”-ээс хүрэл медаль хүртсэн “Дөчин Мянгат Юнайтед” (“ДМЮ” хэмээн товчилдог) энэ жил эхний есөн тоглолтын дараа хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байгаа ч дээд лиг рүү дэвших зорилгоо биелүүлнэ гэдэгтэй итгэлтэй байна. Тус багийн ерөнхий менежер Шаашингийн Батсуурьтай ярилцсанаа хүргэе.


-“ДМЮ” клуб сүүлийн жилүүдэд “Нэгдүгээр лиг”-ийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг байсан. Та багийн бүрэлдэхүүнээ танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Манайх 2015 онд анх “Нэгдүгээр лиг”-т оролцсон цагаасаа хойш Монголын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн ангиллын хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг байсан. 2017 онд МХБХ-ны цом, насанд хүрэгчдийн УАШТ-ий 1/4 шигшээд шалгарсан багийн бүрэлдэхүүнд насанд хүрсэн ч нэг ч тоглогч байгаагүй. Өнгөрсөн жил “Нэгдүгээр лиг”-ээс хүрэл медаль хүртсэн багийн дундаж нас 17.17 байлаа.

Харин энэ жил Б.Билгүүн гэж “ДМЮ” клубийн менежерээр ажиллаж байсан, манай соёл, уламжлалыг сайн мэдэх ахмад тоглогчийг элсүүлсэн. Сүүлийн хэдэн жил насанд хүрэгчдийн УАШТ, “Нэгдүгээр лиг”-т тоглосон түүнийг талбай дээр ч, талбайн гадна ч хүүхдүүдэд үзүүлэх нөлөө их хэрэгтэй. Б.Билгүүнийг эс тооцвол 2000 оны С.Жамбалбавуу, 2001 оны Б.Чойжилсүрэн, 2002 оны Б.Чингүүн, Г.Тэмүүжин, М.Тэмүүжин, Ж.Эрдэнэзолбоо, С.Мөнхтулга, М.Анар, Э.Ган-Эрдэнэ, Б.Насан-Эрдэнэ, Э.Тэмүүлэн, Н.Ананд, Э.Алтангэрэл, Э.Баяржаргал, 2003 оны Б.Дамдинсүрэн, Ц.Мөнх-Эрдэнэ, 2004 оны А.Балжинням, Б.Билгүүн гэсэн тун залуу бүрэлдэхүүнтэй байна.

-Хөлбөмбөг сонирхогчид танай багийн А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр гэсэн шилдэг тоглогчдыг сайн мэддэг. Тэд яагаад тоглохгүй байна вэ?

-2000 онд төрсөн, энэ багийн гол ачааг олон жилийн турш нуруундаа үүрсэн тоглогчид маань энэ жил байхгүй. А.Баттулга оны өмнө Ирланд явсан, А.Мөнх-Оргил энэ жил гадаадад суралцах болсон. Харин Т.Анхбаярыгаа футзалын лигийн олон удаагийн аварга “Унаганууд” клубт зээлээр тоглуулж байна.

-Танайх өнгөрсөн жил улирлын эхний хагасыг тэргүүлсэн ч энэ жил дөнгөж тавдугаар байрт яваа нь гол тоглогчид байхгүйтэй холбоотой байжээ?

-Шууд тэгж хэлж болохгүй. Тэд байхгүй нь сул тал болж байгаа ч нөгөөтэйгүүр дүү нарынх нь хувьд өөрсдийгөө нээх нь том боломж. Харин бидний олон оноо алдсан нь хэд хэдэн шалтгаантай. Хамгийн гол нь хөл хорионы улмаас улирлын өмнөх бэлтгэлийг сайн хийж чадсангүй. Жил бүр улирлын өмнөх бэлтгэлийг сайн хийдэг нь манай багийн давуу тал байсаар ирсэн. Тавдугаар сараас заал, талбай нээгдэж эхэлсэн ч манай ихэнх тоглогч дунд сургуулиа төгсч, Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн тул бүрэн цугларч чадаагүй. Шалгалт шүүлэг дуусав уу, үгүй юу шууд лиг эхэлсэн.

-Бэлтгэл сайн хийгээгүй тоглогчид бэртэх нь их байдаг ...

-Тийм ээ. Манай багт ийм асуудал их байна. Улирал эхлэхэд л бэртэлтэй байсан Э.Тэмүүлэн, Э.Баяржаргал нар аргагүйн эрхэнд зарим тоглолтод цөөн минут тоглолоо. М.Анар багтаа туслахыг маш их хүсч байгаа ч хөл нь болж өгөхгүй удаж байна. Манай багийн уураг тархи болох учиртай Б.Насан-Эрдэнэ биеийн байдлаас болж нэг хэсэг олигтой бэлтгэл хийж чадаагүй. Түүнийг сайнгүй байхад бид сүүлийн гурван тоглолтоос найман оноо алдсан. Өнгөрсөн бямба гаригт “Лионс”-той тоглоход С.Мөнхтулга нүүр рүүгээ өшиглүүлж, Ж.Эрдэнэзолбоо хөлөө бэртээснээс хойш бэлтгэл хийж чадахгүй байна. Энэ жил хамгийн сайн бэлтгэлтэй байгаа Б.Чойжилсүрэн хоёрдугаар тойргийн тоглолтод гарынхаа зөөлөн эдийг гэмтээсэн ч ашгүй хурдан эргэн ирлээ. Бусад тоглогч ч их ноцтой биш бэртлийг тэсээд л явж байна. Энэ үед 2004 онд төрсөн А.Балжинням, Б.Билгүүн хоёр их хэрэг болж байна. Уг нь энэ жил Б.Ууганбаяр маань “Нэгдүгээр лиг”-ийн нээлт болох байлаа. Гэвч МХБХ-ноос гаргасан шинэ дүрмийн дагуу тоглолтод оролцох боломжгүй болсон. Түүнийг аравдугаар сарын 30-нд 16 нас хүрэхээс өмнө лиг өндөрлөнө.

-Удахгүй лигийн хоёрдугаар хагас эхэлнэ. Сүүлийн есөн тоглолтод хэр амжилт үзүүлнэ гэж бодож байна вэ?

-Бид бууж өгдөг баг биш. Эхний хагасын байдлаар хүснэгтийг тэргүүлж байгаа багаас есөн оноо алдаж байгаа ч ирэх жил дээд лигт хүч үзэх зорилго маань өөрчлөгдөөгүй. Залуу хүний эрч хүч, аз хийморь гэж байдаг. Хүүхдүүд маань нэг айхтар сэргээд, эрчээ авчихвал юунд ч дийлдэхгүй. Хоёрдугаар хагасын бүх тоглолтдоо хожих боломж бий. Хэрвээ зорилго маань биелэх юм бол маш том төлөвлөгөө бий.

-Ярилцсанд баярлалаа. Зорилгодоо хүрэх болтугай.

-Баярлалаа.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (108.51.179.136)
    Өөрийнхөө багийн малгайг өмсчихөөд,дараа нь худлаа онхолд!
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    52 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    1 цаг 0 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    1 цаг 17 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    1 цаг 43 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    16 цаг 31 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    16 цаг 34 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    20 цаг 42 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    20 цаг 46 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    20 цаг 52 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    21 цаг 17 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    22 цаг 3 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    22 цаг 33 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    22 цаг 41 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    23 цаг 16 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    2026-07-11
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК