Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баялаг бүтээгчдийг баярлуулсан З.Мэндсайхан сайдын мэдэгдэл

2020-8-27
0
ЖИРГЭХ

Дэлхийд шинэ төрлийн зоронавируст халдвар дэгдэж хил хаалттай, хөл хориотой 9 сарын нүүр үзлээ. Улсын эдийн засаг гадаад өр, бондын эргэн төлөлт гээд амаргүй байхад цар тахал дэгдэж нэрмээс болов. Бизнесийн орчин хумигдаж, олон аж ахуйн нэгж үүд хаалгаа барих дээрээ тулж ирээд байна. Энэ ганц Монголд ч биш дэлхий нийтэд тулгарч буй хүндрэл. Энэ хүнд хэцүү цаг үеийг гарз хохирол багатай даван туулах арга ухаан сийлэхэд төр, хувийн хэвшлийнхэн нэгдэн нийлж ажиллахаар болж байгаа нь олзуурхууштай.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхан Засгийн газрын гишүүдтэй уулзаж бизнесийн орчинг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих талаар ажил хэрэгч уулзалт хийв. Нэг удаа уулзаад салах биш нэжгээд хуралдаж, эдийн засгаа сэргээн босгох, төрийн үйлчилгээний чирэгдлийг багасгах, ил тод нээлттэй тогтолцоонд шилжүүлэх тал дээр аль аль талаасаа хичээл зүтгэл гаргахаар болж байна. Үүн дотор төрийн зарим үйлчилгээг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх ажил хэрэгч санал ч гарав.

Энэ уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан экспортод гаргах мах, импортоор оруулж ирэх хуурай сүүний квот тогтоох эрхийг МҮХАҮТ-д шилжүүлнэ гэдгээ шууд зарлав.

Махны квот авахын тулд махаа иддэг, түшмэдийг царайчилдаг, шан харамж өгсөн, авсан гээд өчнөөн шүүмжлэл эцэс төгсгөлгүй үргэлжилж ирсэн. З.Мэндсайхан сайд эрх мэдлээсээ татгалзаж, хувийн хэвшилдээ итгэж эрхээ шилжүүлэх зарчмын шийдвэрээ зарлахад баялаг бүтээгчид алга ташин хүлээн авсан нь эрүүл тогтолцоо руу шилжээсэй гэсэн асар их хүлээлт байсныг илтгэнэ.

Өмнө нь барилгын салбарын тусгай зөвшөөрлүүдийг олгох эрхийг Барилгын ассоциацад шилжүүлж өгсөн бодит жишээ туршлага бий. Төр нь хувийн хэвшилдээ, баялаг бүтээгч нартаа итгэснээр уруудсан, муудсан тохиолдол лав гараагүй. Үүний араас З.Мэндсайхан сайд ХХААХҮ-ийн салбарыг нэг нэр хоёр хочноос салгах алхам хийхээ зарлачихлаа.

Баялаг бүтээгч нарт салбарын яам итгэл хүлээлгэлээ. Махны экспортын, хуурай сүүний импортын нэг жилийн хэмжээг тогтоох эрх МҮХАҮТ-д албан ёсоор тун удахгүй шилжих байх. Гэхдээ үүн дээр анхаарах зүйл бас бий. Хүнс бол стратегийн төвшинд авч үздэг чухал салбар. Тухайн жилийн дотоодын махны нийлүүлэлт, сүүний хүртээмж зэргийг харгалзан үзэж экспорт, импортын хэмжээг тогтоохгүй бол хомсдол үүсэж мэдэх эрсдэл байдгийг мэргэжлийн хүмүүс анхаарах учиртай.   

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочин (66.181.161.59)
    ашигт малтмалын салбарт эрдэс баялагын зөвлөлийн асуудлыг тэзү-н асуудлыг хувийн хэвшилд итгэл өгөн шилжүүлэх болсон ингэхгүй бол олон жилээр аж ахуйн нэгжүүдийг хохироон нууц авилгалд идэгдэн өндөр төлбөрөөр дарамтлан хүнд суртал жинхэнэ төрийн нэрээр дарамтлан ирсэн энэ байдлаас салахсан улс орондооч өгөөжөө өгдөггүй хөдөлгөж ч болдогүй асар их үр өгөөжийг хаачихаад байгаа ашигт малтмалын газрын үйл ажиллагаа эрдэс баялагын зөвлөл нэртэй газруудийн үйл ажиллагааг өөрчилж шуурхай шудрага дарамтгүй авилгалгүй улс орныхоо төлөө ажилладаг болгох цаг болсон шүү
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
    • зочин
      гадны орнуудад хувийн хэвшилд байдаг манайх л төрийн нэрээр идэх хуйвалдаан хийсээр олон жил боллоо доо сумьяабазарыг салхи оруулж шинэлэг алхам хийх болуу гэтэл ул уурхайг ч мэдэхгүй юм баахан гададын хөрөнгийн бирж ярьж хуьийн хэвшлийг алдаан дээр нь нухах ажил хиихээс өр доритой нэгч юм хийсэнгүй дараагийнх нь яах юм болдоо хүрэлсүхийн үгээр орж занданшатар шиг нөхдүүдтэй доргих вий дарвих вий цаадуул чинь нүхэнд унагаад дээрээс шороо шидэх вий ждү-г хар баахан нөхөр шоронд орох боллоо нэг хэсэг нөхөд нь шоронд өөрсөнөө өндөрт сонин байгаа биз анхаарахд илүүдэхгүй дээ
      2020 оны 08 сарын 28
    • зочин
      үнэн хүмүүсийн хийсэн хөдөлмөрийг хог дээр хаясаар олон жил болсон шинэлэг өөрчлөлт хэрэгтэй
      2020 оны 08 сарын 28
  • Зочин (192.82.75.209)
    Мах нь манай ард түмний чухал амин хүнс ба төрийн бодлого оролцоо байх асуудал шүү дээ. Ингээд удахгүй Монголд махны үнэ тэнгэрт хадах нь дээ хөөрхий....
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
    • зочин
      төр оролцсоноор хаана махны үнээ бэлтгэн нийлүүлэлтээ зохицуулж ард олноо тогтвортой хямд махаар хангаж байсан бэ ? жилд богд шилжүүлсэнээр 25 сая орчим малын махыг экспортолж байхгүй бол ёстой дэлхийд байхгүй үнэтэй мах идэх болох байх учир нь билчээргүй ахин сэргэхгүй байгальтай болчих цаг хаяанд хаалга тогшиж байгааг бид нүдээрээ харж байгаа шүү дээ харин малын экспортыг бүтцийн хувьд ная орчим хувь нь хонь ямаа байх нь зайлшгүй байх болно хувийн хэвшил хийж чаднаа төрийн луйварчин түшмэдүүд дарга нарын авилгалаас салж амарна цаана нь мэргэжлийн хяналтын хянадаггүй жинхэнэ дарамт авилгалыг цэцэглүүлсэн а-б зөвшөөрөл гэж нэг хавх үлдэнэ дээ үүнийг мөн төгс шийдээсэй тэгэхгүй бол дутуу алсан могой шиг болно шүү амжилт
      2020 оны 08 сарын 27
    • Аж ахуйн ажилд төр хутгалдан оролцохоор л хамаг балаг үүсдэг нигууртай!!! Энэ бол харин ч зөв шийдвэр байна!
      2020 оны 08 сарын 27
  • Өвгөн (49.0.212.86)
    Шилжүүлэх гэрээ гэж юм байх шиг, гэхдээ махны үнийг ч тэнгэрт хадуулах байхдаа, баячуулын байгууллага тэдний ашиг сонирхолыг хамгаалах байлгүй, хяналт ???
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • САНЖ (192.82.77.35)
    "БАРИЛГЫН АССОЦИАЦ" ГЭДЭГ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ДАЛИМДУУЛЖ МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ХОЛБОО БАЙСААР БАЙТАЛ ХЭДЭН БАРИЛГЫН НЭРЭЭР ЛУЙВАР ХИЙСЭН ӨНӨРБОЛОР\ СОЛОНГОС, ӨДГӨӨ УИХ ГИШҮҮН\, ЭРДЭНЭЧИМЭГ \ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН ШАРАВДОРЖИЙН ...ДАХЬ АВГАЙ\ ГЭХ МЭТИЙН МӨНГӨӨР ЭРХ МЭДЭЛД ХҮРЭГЧДИЙН БҮЛЭГЛЭЛ ШҮҮ.ЛУЙВАРЧИД.
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Zochin (64.119.16.193)
    Sanhvvgiin bolomjgvigees Vil ajillagaa yawuulj chadahgvi baigaa aj ahuin negj kompanuudad yamar arga hemjee awch baigaan bol
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Ганболд (59.153.115.30)
    Мундаг зөв шийдвэр байна. МҮХАТ сайн ажиллах хэрэгтэй болов уу
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
    • зочин
      уул уурхай хүнд үйлдвэрийн салбар залуу чадварлаг сайдтай болсон улс орноо өрнөөс гаргах уул уурхайн экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх алхамуудийг зоримог хийх байх гэж харж байна энэ ажлыг төр булааж хийнэ гэвэл мордохын хазгай болно шүү төрийн бодлого зохицуулалт хууль эрх зүйн шийдвэрүүд нь аж ахуйн нэгжүүд чинь өөртөө болон эх орондоо өгөөжтэй ажиллах хариуцлагатай дарамтгүй хамтарсан нэг бодлого зорилтон дээр нэгдэж чадахар байвал монгол өрнөөс салах хөгжих юу байхав дээ
      2020 оны 08 сарын 27
    • зочин
      мэндсайхан сайдад баяр хүргэе зохион байгуулалт төлөвлөлт хяналт нэн түрүүнд иргэдийн хяналт мэдээлэл нээлттэй байх зарчимыг хатуу тогтоож уяалдаатай ажиллавал билчээрийн асуудал экспорт малын тэнцвэртэй бүтэц бий болгох цаашилаад мах бэлтгэл малын хулгай гэх мэтчилэн олон олон асуудлыг шийдэх боломжууд бий болно явах хүн эхнээсээ харагддаг
      2020 оны 08 сарын 27
    • зочин
      энэ их хариуцлагатай ажил даа үүнээс л хувийн хэвшилд итгэж болох эсэх шалгуур харагдана шүү төрд эрх мэдэл байхаараа өрийгөө хянаж чаддаггүй харин хувийн хэвшилд очихоор хянах байтугай ясыг нь тоолох шахуу юм болно доо нэг талдаа зөв чиглэлээ олж байгаа юм хувийн хэвшилд шилжсэн ажлыг иргэд ч нээлттэй хянах байх төрд болохоор хаалттай хаалганы цаана орчихдог шүү дээ зөв
      2020 оны 08 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    52 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    1 цаг 0 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    1 цаг 17 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    1 цаг 43 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    16 цаг 31 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    16 цаг 34 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    20 цаг 42 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    20 цаг 46 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    20 цаг 52 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    21 цаг 17 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    22 цаг 3 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    22 цаг 33 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    22 цаг 41 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    23 цаг 16 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    2026-07-11
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК