Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянголын Газрын албаныхан газрын “дээрэмд” гаршчихсан гэв үү?

2020-9-02
0
ЖИРГЭХ

Газрын алба тойрсон луйвар газар авсаар удсаныг хэн хүнгүй л ярьдаг. Хятадуудад хэдэн га-гаар нь газар өгсөн нь илчлэгдэж шоронгийн хаалга татсан хүн ч Газрын албаны дарга нарын дунд байдаг. Тэгвэл бас нэгэн Газрын алба тойрсон гомдол шүүхийн өмнө очоод байгаа тухай одоо өгүүлье.

Баянгол дүүргийн Газрын албаны дарга Г.Мөнхбаатар, экс дарга Бямбадорж нар иргэдийг хүнд суртлаар чирэгдүүлдэг, эцэст нь газрыг нь боловсон аргаар дээрэмдэж авдаг тухай гомдол Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр овоорч буй мэдээлэл байна.

Тэдний технологи тун энгийн. Иргэдийн гэр бүлийн зориулалтаар эзэмшиж буй газрын эзэмших хугацааг сунгах өргөдлийг хав дарчихдаг, эцэст нь өөр хүнд шилжүүлж өгөөд л иргэдийг хохироодог аж.  Ном журмын дагуу өргөдлөө гаргасан, газрын төлбөрөө ганц ч төгрөг дутаалгүй төлсөөр ирсэн хүмүүс эцсийн дүндээ Г.Мөнхбаатар даргын хүнд суртлыг мөргөөд гацдаг ийм тохиолдол олон гэнэ.

Үүнээс ч ноцтой нь аль ч намын үед албан тушаалдаа үлдэж чаддаг Г.Мөнхбаатар даргыг иргэдээс хураасан газрыг эцэст нь өөрөө “эргэлтэд оруулдаг”  гэсэн яриа дүүргийн Газрын алба хавиар их яригддаг гэх. Үнэн эсэхийг нь мэдэхгүй ч баримтаа барьчихсан, газраа дээрэмдүүлсэн гэх хүмүүсийн төлөөлөл ноцтой зүйлс ярьсаар байгаа юм. Тухайлбал, нэгэн эх сурвалж, “Би Баянгол дүүргийн Засаг даргын захирамжтай газар эзэмшдэг байсан. Гэтэл миний газрын эзэмших хугацаа нь дуусаагүй байхад өөр иргэдэд нэг дор өгчихсөн байсан. Учрыг нь лавлахаар асуудлыг шийднэ гэсээр эцсийн дүндээ миний газрын хугацааг нь дуусгаад булаагаад авчихсан. Миний төлбөрөө төлсөн, эзэмшиж байгаа газрыг нэг өдөр, нэг захирамжаар хүмүүст эзэмшүүлснээ нэг захирамжаар буцаагаад өөр нэг хүний нэр дээр шилжүүлчихсэн байсан нь хардлага төрүүлж байна” гэж ярьсан юм.

Үүнийг л Баянголын Газрын албаныхан газрын дээрэмд гаршсан гэж иргэд яриад байгаа юм. Үгүй ээ, энэ дээрэм биш гэж үзвэл Газрын албаныхан ажлаа мэддэггүй, албан тушаалдаа эзэн болж чаддаггүй гэсэн юм. Нэг хүнд хууль ёсоор өгчихсөн газрыг хугацаа нь дуусаагүй байхад нөгөө хүнд шилжүүлж өгч байгааг ажлаа мэддэггүй л гэхээс өөрөөр тайлбарлах арга алга.

Хамгийн ноцтой нь эхлээд хүний газрыг олон хүнд хувааж эзэмшүүлээд, эцэст нь нэг дор буцааж төвлөрүүлж өгч байгаа нь анхаарал татаж байна. Саяхан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ 2018 онд бүртгэлийн багц хуулийг баталсан. burtgel.mn сайтад газрын мэдээллийг ил тод болгоно гэж заасан ч одоо болтол хэрэгжихгүй байна. Зарим газрын албаныхан хамаарал бүхий этгээдийн нэр дээр 80 орчим газар авсан, зардаг гэсэн мэдээлэл байдаг. Үүнийг шийдэхийн тулд  хуулийг хэрэгжүүлэх ёстой” гэсэн юм. Арай эрхэм гишүүн Б.Энхбаярын хэлсэн “Зарим газрын алба...” гэдэгт Баянгол дүүргийн Газрын алба багтаж байгаа юм биш биз дээ. Нягтлах л ёстой юм... “Тунгалаг Тамир” кинон дээр “Хүрээний булайг ухаад байвал далай, далай...” гэдэг шиг Баянголын Газрын албаныхны энэ мэт үйлдлийг ухаж үзвэл юун далай ч болж мэдэх л юм...

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (122.201.23.226)
    Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга мэргэжилтэнгүүд газар дээрэмдэх үйл явц гаршсан хүнд суртал ихтэй эдгээр нөхдийг сольж хуулийн хариуцлага тооц
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Чингэлтэй дүүргийн газрын албан дээр яг энэ аргаар хүмүүсийн газрыг дээрэмддэг. Эзэмших эрх , өмчлөл зэргээр нь боож 2оос 3 жил хар энхбаяр гэх мэт дээр байлгаж байгаад дээрэмддэг ш дээ. Мөн
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Үнэнийг нь хэллээ (49.0.137.164)
    Suhbaatar duurgiin gazriin alba bas l gazriin naimaagaar garshchihaad olon jil bolj b na !!!! Zagdaa Shuuh ATG shalgaachee !!!!
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    12 цаг 45 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    12 цаг 48 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    16 цаг 56 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    17 цаг 0 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    17 цаг 6 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    17 цаг 31 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 17 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 47 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    18 цаг 55 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    19 цаг 30 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    21 цаг 14 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    21 цаг 20 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    2026-07-11
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    2026-07-11
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    2026-07-11
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    2026-07-11
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    2026-07-11
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК