Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Баясах : "Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс дэмжиж, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах хэрэгтэй"

2020-9-07
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын тэргүүн эгнээнд хог хаягдал, хог тээвэр, хогны менежментийн асуудал орж байна. Нийслэл хотод амьдарч буй иргэдээс жилд дунджаар 1 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд нэг айл өрхөд ногдох хог хаягдал өдөрт 4 граммаас 1,5 кг хүртэл байна гэсэн судалгаа бий. Иймд Улаанбаатар хотын хүн амын 30 хувь нь амьдарч буй Баянзүрх дүүргийн хог хаягдлын менежментийн талаар тодруулахаар тус дүүргийн Засаг дарга Т.Баясахтай ярилцлаа.


-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Баянзүрх дүүргийн хог хаягдлын асуудал тэр дундаа хог тээврийн ачилтын асуудал багагүй яригддаг. Танай дүүрэг хог хаягдлын тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Улаанбаатар хотын маань хүн ам өсч, өргөжин тэлж хөгжихийн хирээр барилга байгууламжийн тоо нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж үүнийгээ дагаад хог хаягдлын асуудал гарч ирж байна. Манай дүүрэгт өнөөдрийн байдлаар 361 мянга гаруй хүн амьдарч байна. Дүүргийн 28 хороог бүсчлээд дөрвөн Нийтлэг үйлчилгээний газарт /НҮГ/ хуваагаад хог тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Хогны асуудал гэхээр яалтчгүй орон сууцны хороолол болон гэр хорооллын асуудал яригддаг юм. Гэр болон орон сууцны хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын бүтэц нь хүртэл асар ялгаатай байдаг. Гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын 10 хувийг л хүнсний хог хаягдал эзэлдэг бол орон сууцны хорооллын айл өрхүүдийн 38 хувийг эзэлдэг. Харин эсрэгээрээ гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын ихэнх хувийг үнсний хог хаягдал эзлэх жишээтэй. Манай дүүргийн иргэдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. НҮГ-ууд сар бүр хог тээврийн хуваариа батлаад түүнийхээ дагуу ачилтаа хийдэг. Өнөөдрийн байдлаар манайд 62 хог тээврийн машин явж байгаа. Жилд дунджаар 151 мянган тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэж байна.

-Хог тээврийн ачилтыг 62 машин хийдэг гэлээ. Энэ хэр хүрэлцээтэй бэ? Та Засаг дарга болсоноосоо хойш хог хаягдлын менежментийг сайжруулах тал дээр ямар ажлыг зохион байгуулав?

-Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд хог хаягдлын менежментийн тал дээр нилээдгүй анхаарсан.  Манай дүүрэг 100 гаруй мянган өрхтэй. Өрхийнхөө тоотой харьцуулахад 62 машин бол хангалтгүй. Гэхдээ хүрэлцээгүй байлаа гээд яах билээ. Бид энэ онд дүүргийн төсвөөрөө хог тээврийн 7 машин худалдаж авсан. Нийслэлээс 2 машин өгсөн. Ингээд ачаалал ихтэй газруудруугаа хуваарилаад явуулж байна. Ер нь бол хүрэлцээ муу. Хог тээврийн нэг машины үнэ л гэхэд хамгийн доод тал 80 сая тэгээд 200 сая хүртэл байдаг. Дүүрэг өөрийнхөө төсвөөр хангалттай тооны машин худалдаж авч чадахгүй, нөөц боломжоороо ажиллаж байна. Өнгөрсөн жилээс хог ангилан ялгах савуудыг 28 хорооны хэмжээнд байршуулсан. Өнөөдрийн байдлаар 79 байршилд тавьсан байна. Энэ ажил маань нилээд хүнд хүрсэн гэж боддог.

-Хог ангилан ялгах сав байршуулаад иргэд хогоо ангилан ялгаж байна уу? Хог хаягдал дахин боловсруулах тал дээр ямар байр суурьтай байдаг бэ?

-Ялгаж байгаа иргэд байна. Иргэд хогоо ангилан ялгаад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дахин боловсруулах үйлдвэрүүд рүү тушааж байна. Ялгахгүй байгаа хороод ч байна. Хогын сав байрлуулсаар байтал яг хажууд нь хогоо аваачиж хаячихаад явж байгаа иргэд ч байна. Төр дангаараа хог тээврийн үйлчилгээг үзүүлээд хогны менежментийг сайжруулаад өнөөдөр Нийслэл хот хогноосоо сална гэвэл худлаа. Энэ бол харилцан уялдаатай ажиллаж, төр хувийн хэвшлийн оролцоотой хамтын ажиллагааны дүнд сайжирна гэж боддог. Дээрээс нь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл тусламжид нэн түрүүнд хамруулах хэрэгтэй. Манай дүүрэгт дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг. Манайхаас шаардлагатай бичиг баримтуудыг тухай бүр гаргаж өгөөд, дэмжээд л ажиллаж байна даа.  

-Хог хаягдал ангилан ялгах талаар иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэй гэж боддог. Нэгэнт танай дүүрэг бүх хороондоо энэ ажлыг эхлүүлж. Энэ тал руу хэрхэн ажилласан бэ?

-Бид он гараад машины тоогоо нэмээд дээрээс нь хог ангилан ялгах савнуудыг байршуулснаар сүүлийн саруудад иргэдээс ирэх хог хаягдлын гомдол тодорхой хэмжээнд буурсан. Мэдээж зуслан ногоон бүсийн хувьд нэмэгдсэн. Энэ нь улирлын шинжтэй. Хог ангилан ялгах талаар иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиалаар багагүй хийсэн. Орон сууцны хороодын иргэдийн хувьд хогоо ангилан ялгаж хэвшиж байгаа гэж бодож байна. Харин гэр хороодын иргэдийн хувьд харьцангуй муу байдаг. Мэдээж цаашдаа хог ангилан ялгах савнуудыг нэмэгдүүлнэ.

-Ер нь гэр хороодоос гарч байгаа хог хаягдлын ихэнх хувийг ямар төрлийн хог хаягдал эзэлдэг юм бол?

-Гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын 61 хувийг үнсний хог хаягдал эзэлдэг бол орон сууцны хорооллын хог хаягдлын дийлэнх хувийг хүнсний болон хуванцар савны хог хаягдал эзэлдэг. Хог ангилан ялгах нь нэг талаасаа иргэдийн боловсролын түвшинтэй холбоотой ч эсрэгээрээ ялгах боломжтой хог хаягдал хэр их үүсгэж байна вэ гэдгээсээ болж байгаа. Тэгэхээр тэр ялгарч байгаа үнсийг дахин боловсруулж, юу хийж болох бэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй байгаа. Тухайлбал үнсний хог хаягдлаа ашиглаад шахмал түлш болгох боломжтой ч гэдэг юм уу, дахин боловсруулаад юу хийж болохоор байна гэдгийг судлах хэрэгтэй байх.

-Мэдээлэл өгсөн таньд баярлалаа

-Баярлалаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    7 цаг 10 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    7 цаг 13 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    11 цаг 21 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    11 цаг 24 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    11 цаг 31 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    11 цаг 56 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    12 цаг 42 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    13 цаг 12 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    13 цаг 20 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    13 цаг 55 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    15 цаг 38 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    15 цаг 45 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    2026-07-11
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    2026-07-11
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    2026-07-11
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    2026-07-11
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    2026-07-11
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК