Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Нямдаваа: Ахуйн зориулалтаар 25 кг хүртэлх хэмжээтэй самрыг байгаль хамгаалагчийн зөвшөөрлөөр түүх боломжтой

2020-9-08
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн оны мөн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-ийг хүртэл хуш модны самар түүх, худалдан борлуулах, экспортлохыг хориглоод байсан. Харин энэ жилийн тухайд есдүгээр сарын 10-аас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэж, ашиглаж эхэлнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/577 тоот тушаалын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллаж байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүд самар бэлтгэхдээ юунд анхаарах талаар МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа зөвлөж байна.


-Энэ жилийн тухайд хуш модны самар бэлтгэх, ашиглах хугацааг 09 сарын 10-аас эхлүүлэх гэж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд самар түүхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Тухайн жилийн цаг уур, орчин, ус чийгээс хамаараад байгалийн дагалт баялагийн ургах хугацаа харилцан адилгүй. Энэ жилийн хувьд цаг агаар тааламжтай байсан учраас Ойн судалгаа, хөгжлийн төвөөс самрын болц 9 сарын 10 орчимд гүйцэнэ гэж тогтоосон.  Иргэд, аж ахуйн нэгжүүд 09 сарын 10-аас дараа оны 03 сарын 10-ны хооронд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэж болно. Гэхдээ БОАЖ-ын сайдын гаргасан А/577 буюу “Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалд заасан бүсээс бэлтгэн ашиглана. Үүнд, үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий 8 аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 сумын 38 сум, Нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэнэ.  

Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг тушаалын хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна самар түүх гэж буй хүн нэг бүрт “Тухайн орчныхоо самрын 30 хувиас бүү хэтрүүлэн түүгээрэй” гэж онцгойлон анхааруулмаар байна.

-30 хувиас хэтрүүлэн түүхгүй байх. Яагаад та үүнийг онцлох болов?

-Энгийнээр хэлэхэд хүмүүс байгалийн баялагийг байгальтайгаа хувааж, зүй зохистойгоор хамтарч ашиглах хэрэгтэй.  Хүн нийт ургасан самрын 30 орчим хувийг л авч ашиглах ёстой юм. 30 хувийг нь зэрлэг гахай, хэрэм, баавгай, жирх, булга гээд хушны самраар хооллодог ойн амьтдад, 40 хувийг нь байгальд үрийг нь үлдээж нөхөн сэргэх боломжийг нь хангаж өгөх нь чухал шүү дээ. Хуш мод өөрөө урт хугацаанд ургадаг, орчин нөхцөл их голдог, байгалийн давагдашгүй хүчин зүйлд амархан өртдөг онцлогтой. Байгальд үлдэж байгаа үр нь 40-50 жилийн дараа үр шимээ өгч эхэлдэг. Байгаль өөрөө үрийг нь авч үлдэн нөхөн сэргээх процессоо байгалийнхаа жамаар зохицуулж байдаг. Хүн бол гуравдугаар хэрэглэгч. Энэ гурвын зохицолдолгооноос байгалийн зүй зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт ихээхэн хамаардаг. Гэтэл манайхан нэг модны самрыг юу ч үлдээлгүй дуустал нь түүчихдэг. Болц нь гүйцээгүй байхад мунадсаар модыг үхжихэд хүргэдэг. Үүнийгээ л болих хэрэгтэй. Өнгөрсөн жил гэхэд өлдсөн баавгай айл амьтан руу дайрч ямар аюултай зүйл тохиолдлоо. Энэ чинь байгалийн дагалт баялгийн зүй зохистой ашиглалт, харьцаа алдагдсанаас л үүдэж байгаа юм. Байгалийн зүй тогтол алдагдаад ирэхээрээ өөрөө гамшиг болдог. Зөвхөн иргэн та авч ашиглах, хүртэх биш цаана нь олон ан амьтан бас байгаль өөрөө байгаа шүү гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй.

-Иргэн, аж ахуйн нэгж самар бэлтгэхдээ хаанаас зөвшөөрөл авах ёстой вэ?

-Иргэн ахуйн зориулалтаар самар түүхдээ тухайн сум орон нутгийн Ойн анги болон  байгаль хамгаалагчаас ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг авна. Үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх бол тусгай зөвшөөрөл бүхий ААН тухайн сум орон нутгийн сум дундын ойн анги болон байгаль хамгаалагчаас эрхийн бичгийг авч, мэргэжлийн хүмүүсээр зөвхөн заагдсан бүсээс түүлгэнэ.

-Төлбөр болон бэлтгэх самрын хэмжээний тухайд...?

-Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхдээ аж ахуйн нэгжүүд кг тутамд 800 төгрөг төлнө. Аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлэх ёстой байтал нутгийн иргэдээр түүлгэн худалдаад авчихдаг тохиолдол их гардаг. Мэргэжлийн бус хүнээр самар түүлгэсний улмаас модноос унах, бэртэх өөрөөр хэлбэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдан осол, түймэр гарах нөхцөл бүрэлддэг.    

-Зохих ёсны зөвшөөрөлгүйгээр самар түүсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Зөрчлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг ашигласан бол иргэнд 300 нэгж, аж ахуйн нэгжид 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авна. Мөн хууль бусаар түүсэн самар жимс, түүхэд ашигласан техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох заалттай.

-Гүйцэд боловсроогүй самар хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ. Самар шар өвчин үүсгэдэг гэдэг? 

-Түүхий самар давирхай ихтэй байдаг. Бид самрыг гараараа цөмж иддэг шүү дээ. Тэгэхээр давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдана. Түүнийг бид иддэг гэсэн үг. Үүний улмаас шар болон гэдэсний халдварт өвчнүүд үүсэх аюултай. Тиймээс гүйцэд боловсроогүй самар авч идэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Мөн хууль бусаар самар түүж, байгаль орчноо сөнөөхгүй байх хэрэгтэй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    5 цаг 33 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    5 цаг 36 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    9 цаг 44 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    9 цаг 48 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    9 цаг 54 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    10 цаг 19 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    11 цаг 5 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    11 цаг 35 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    11 цаг 43 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    12 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    14 цаг 2 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    14 цаг 8 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    2026-07-11
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    2026-07-11
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    2026-07-11
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    2026-07-11
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    2026-07-11
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК