Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мандухай: Өсвөр насныхан дунд мансууруулах бодисын хэрэглээ 20-30 хувиар өссөн

2020-9-09
0
ЖИРГЭХ

ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас мансруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг  хумих,  урьдчилан сэргийлэх зорилгоор “Хасах-25” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.  Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухайтай ярилцлаа.


-Хар тамхитай тэмцэх газраас “Хасах-25” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан юу байв?

-ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас өсвөр насны хүүхэд залуучууд  руу чиглэсэн мансруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх “Хасах -25” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд дөрвөн үндсэн ажлыг төлөвлөсөн.

Нэгдүгээрт,  ЕБС-ийн сурагчид, оюутнууд болон 25 нас  хүртэлх 10 мянга орчим хүнээс тандалт судалгааны ажлыг эхлүүлээд явж байна. Зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлийн талаарх ойлголт мэдээлэл хэр байгаа талаар болон төрийн болон төрийн бус байгууллагууд ямар ажил зохион байгуулахыг хүлээж буйг тогтоох зорилготой. Судалгааны ажлыг БСШУ-ны яамтай хамтран хэрэгжүүлж байна.

Хоёрдугаарт, их дээд сургуульд ажилладаг багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын болон нийгмийн ажилтан, нийслэл, орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэнд зориулсан цахим гарын авлагыг БСШУ-ны яамтай хамтран бэлэн болгосон байгаа. Зорилтот бүлгийн хүүхдүүдтэй ажилладаг хүн өөрөө мансруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын талаар ойлголтгүй байж болохгүй. Тиймээс багш нар хүүхдэд сэтгэлзүй болон хууль эрхзүйн талаас нь хэрхэн мэдээлэл хүргэж яаж ажиллах талаар цахим гарын авлагад тодорхой мэдээллийг бэлтгээд БСШУ-ны яаманд хүлээлгэж өгсөн.

Гуравдугаарт, Бүс нутаг болон дэлхий хэмжээнд амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүнгээ өгсөн ДЭМБ болон НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас улс орнуудад санал болгодог стандарт хөтөлбөрүүд байдаг. Тус хөтөлбөрүүдийг судалж, өөрийн орны онцлог болон энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдалтай уялдуулж, нутагшуулан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна. Одоогоор сургуульд суурилсан хөтөлбөрт ач холбогдол өгч байгаа.

Дөрөвдүгээрт, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж бий. Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон холбогдох эрсдэлт бүлгийн хүүхдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хууль эрхзүйн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлж, урьдчилан сэргийлэх зорилготой.

-Судалгааны үргэлжлэх хугацаа ямар байх вэ?

-2021 он хүртэл “Хасах-25” төсөл хэрэгжинэ. ЦЕГ-ын газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр нийлүүлэлт, борлуулагч нарт цохилт өгөх, тодорхой бүлэг бөөгнөрлийг сарниулах, сэжигтэй байр байгууламжийг илрүүлэх зэрэг хяналт шалгалтыг тогтмол явуулдаг.

Түүнчлэн мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан уран бүтээлүүдийг интернет орчноос шүүлт хийж, тухайн бүтээлийг сошиалаас хасах, хязгаарлах арга хэмжээг авсан. Зарим нэг уран бүтээлч, продакшнд хар тамхи суртачилж болохгүй талаар албан мэдэгдэл хүргүүлсэн.

-Насанд хүрээгүй хүүхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон тохиолдол ямар байдаг вэ?

-Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс үзэхэд нийт гэмт хэрэг 20-30 хувиар өссөн.  Энэ төрлийн гэмт хэрэг өөрийн гэсэн онцлогтой. Ихэвчлэн хоёр болон түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэж үйлддэг. Тиймээс хэргийн тоогоо дагаад холбогдчийн тоо 20-30 орчмоор өсөх хандлагатай. Нийт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 88 орчим хувь нь 19-35  насныхан байдаг.  Ид сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөх насны хүмүүс гэмт энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай санагддаг. Насанд хүрээгүй хүүхэд хэрэгт холбогдоход манай газрын сэтгэлзүйч тухайн хүүхдэд болон ар гэрийнхэнд нь сэтгэлзүйн тусламж зөвлөгөө өгөөд явдаг. Бидний зорилго бол хүүхдийг дахин мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглүүлэхгүй байх явдал юм. Тэгэхээр мөрдөн шалгах явцдаа сэтгэл заслын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх ажлыг давхар хийж байна гэсэн үг. Гэр бүлийнхэн болон эцэг эхэд нь хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар тодорхой мэдээлэл өгч байна. 

-Эцэг эхийн хараа хяналт сул байдгаас хүүхдүүд гэмт хэргийн золиос болох нь бий. Хүүхдээ зөнгөөр нь орхичихдог. Хэнтэй нийлж, юу хийж явааг нь төдийлөн анхаардаггүй нь гэмт хэрэгт холбогдох шалтгаан болдог байх?

-Хар тамхитай тэмцэх газарт энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхэд, залуучуудыг шалгахад заавал гэр бүлийнх нь гишүүдэд мэдэгддэг. Эцэг эхчүүдэд нь хэлэхэд итгэхгүй, гайхсан шинжтэй хүлээж авдаг. “Хүүхдээ ямар хүмүүстэй найзалж байгааг мэддэг үү, чөлөөт цагаараа юу хийж явааг мэдэх үү. Хүүхдийн чинь хоолны дуршил өөрчлөгдөж, нойр хоолноос гарсан байгааг анзаарсан уу” гэж асуухаар юу ч мэддэггүй. Ялангуяа хүүхдийнхээ найз нөхдийн хүрээллийг нэр зүс мэдэхээс цаашгүй л байдаг. Үр хүүхэд чинь ямар хүн болж төлөвшиж байгаад анхаарал төдийлөн тавьдаггүй юм шиг санагддаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ дотно байж, үзэл бодлыг нь сонсож, сайн ярилцах хэрэгтэй. Хорт муу зуршлаас хол байхыг хэлж өгөх ёстой. Харилцааны хамгийн чухал зүйл ярилцах. Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, зөв хүн болж төлөвшихөд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал.

-Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил хүмүүсийг цахим орчинд “Эр нэг алдаа л биз” гэх мэтээр өмөөрч өөгшүүлсэн янз бүрийн сэтгэгдэл хөвөрдөг. Ихэвчлэн уран бүтээлч, олны танил, олон дагагчтай хүмүүс ийм хандлага гаргаж байгаа нь харагддаг. Энэ нь эргээд өсвөр насны хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн болгоомжлол бий?

-Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсээс тодорхой төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэхийг зөвшөөрөх тухай яриа гаргасан тохиолдол байдаг. Хэрэгт холбогдож, шалгагдаж, шүүхээр шийдэгдсэн хэрэгтнийг зөвтгөж, цахим орчинд өөрийнхөө  байр сууриа илэрхийлсэн  хүмүүс ч бий. Гэвч тухайн олны танил хүнийг даган дуурайдаг өсвөр насны хүүхдүүд байдгийг бодолцож үзэх ёстой.

А.Сүх 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • монгол (66.181.161.16)
    одоо энэ аюулаас үр хойчоо яаж хамгаална аа хатуухан л байх хэрэгтэй байхдаа архи уугаад ирсэн хүүгээ алгадах эрхийг эцэг эхэд үлдээ
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.158)
    Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны утсыг өгөөч
    2020 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
    8 мин
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
    33 мин
  • Непалын шинэ Ерөнхий сайд, реппер Балендра Шах ард олондоо шинэ уран бүтээлээ цацжээ
    1 цаг 34 мин
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
    2 цаг 6 мин
  • Дайн эхэлснээс хойш Персийн буланд зургаан Азийн иргэн амь үрэгджээ
    2 цаг 28 мин
  • Доналд Трамп: Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеиг ижил хүйстэн гэж Тагнуулын төв газар надад мэдээлсэн
    3 цаг 0 мин
  • Ормузын хоолойг хаасан гол хүн болох Ираны тэнгисийн цэргийн ахмад алагджээ
    4 цаг 5 мин
  • Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ
    4 цаг 8 мин
  • АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад 10 хоногийн турш цохилт өгөхгүй
    4 цаг 16 мин
  • “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр орон даяар эхэллээ
    4 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 32 мин
  • Английн Премьер лиг шийдвэрлэх шатандаа орж, аваргын төлөө өрсөлдөөн улам ширүүсч байна
    4 цаг 36 мин
  • УЕФА Аваргуудын Лигийн шөвгийн найм 
    4 цаг 43 мин
  • Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"
    4 цаг 48 мин
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
    5 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болно
    5 цаг 11 мин
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
    5 цаг 38 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    5 цаг 50 мин
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    15 цаг 32 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    19 цаг 48 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК